Маш сайн үр дүнтэй цайруулах маск! Өөр дээрээ туршиж үзээд үнэхээр их баярласан шүү…

9

Төмс үнэхээр цайруулах үйлчилгээтэй. 

Нүүрэн дээрх пигментийн толбо – олон хүнд танил асуудал бөгөөд багагүй төвөг учруулна. Толбо гарах шалтгаан маш олон: дааврын тэнцвэрт байдал алдагдах, жирэмслэлт, нарны туяаны нөлөө, антибиотикийн хэрэглээ, чанар муутай гоо сайхны бүтээгдэхүүн…

Бид та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрэглэж болох маш үр дүнтэй аргыг танилцуулах гэж байна – арьс цайруулах төмсний маск. Арьсыг мэдэгдэхүйц цайруулна, сэргээнэ, залуужуулна бас нүхийг агшааж батга гарахаас урьдчилан сэргийлнэ. Төмсний маскны үйлчилгээг улам их болгохыг хүсвэл өөр бусад орцуудыг ч нэмэх боломжтой.

 

Арьс цайруулах төмсний маск

1. Нимбэгийн шүүстэй төмсний маск

Хальсалсан төмсөө үрүүлээр үрж бага зэргийн шүүсийг нь шахаж авна. 1 х.х нимбэгийн шүүс нэмнэ. Маскыг нүүрэндээ 15 минут байлгана. Цаг нь болохоор бүлээн усаар нүүрээ угаагаарай.

2. Луувантай төмсний маск

Төмсөө дээрх маскны адил бэлдэнэ. Дунд зэргийн лууванг мөн үрүүлээр үрж жижиглээд сайтар холино. Маскыг нүүрэндээ түрхээд төмсний шүүс шингээсэн салфеткаар бүтээнэ. Маскыг 25 минут тавина. Хүйтэвтэр усаар угааж цэвэрлэнэ.

Арьсыг зөвхөн цайруулаад зогсохгүй олон төрлийн шим тэжээл өгөх юм.

3. Сонгины шүүстэй төмсний маск

Хэрвээ та сонгины үнэрийг тэвчиж чаддаггүй бол энэ маск танд тохирохгүй. Та үнэхээр пигментийн толбыг богино хугацаанд үр дүнтэй арилгахыг хүсэж байгаа бол энэ маск чухам тохирно.

Төмс бэлдэх үндсэн арга өөрчлөгдөөгүй, харин сонгины шүүс бэлдэхийн тулд: дунд зэргийн сонгиныг хуваагаад нэг талыг нь үрүүлээр үрээд нухашнаас нь шүүсийг шахаж авна. Сонгины шүүсийг төмсний нухаштай сайтар холиод нүүрэндээ түрхэж 10 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

Хэрвээ маск тавьж байхад танд таагүй мэдрэмж (загатнах, таталдах зэрэг) төрсөн бол нэн даруй маскыг цэвэрлэнэ. Дээрх маскнуудын орцны аль нэгэнд харшилтай бол хэрэглэхээс шууд татгалзаарай.

Гэрийн нөхцөлд байгалийн цэвэр бүтээгдэхүүн бэлдэх эдгээр маскууд нь үнэхээр үр дүнтэй бөгөөд гаж нөлөөгүй. Хүсээгүй пигментийн толбоос та өөрийгөө урьдчилан сэргийлэх ч боломжтой юм: нарны туяанаас хамгаалах тусгай тос түрхэж заншаарай. Хэрвээ дааврын өөрчлөлт явагдаж байгаа бол эмчид заавал үзүүлээрэй.

66
ХөөрхөнХөөрхөн
15
ТэнэглэлТэнэглэл
14
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
13
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *