Бидний олонх нь ямар нэгэн чухал шалтгаангүй л бол шөнө дунд орноосоо босохыг хүсэхгүй л болов уу. Гэхдээ бидний өгүүлэх гэж буй түүх бол таны төсөөлснөөс ч гэгээлэг түүх байх болно.
1 нас 11 сартай Финн Кнудстонд (Finn Knudston) шөнө дунд орноосоо босох онцгой шалтгаан бий. Таны харж байгаачлан бяцхан хүүд үргэлж өрөөнийх нь шалан дээр унтдаг дөрвөн хөлтэй том найз байдаг ажээ. Хүүхдийн өрөөний нууц камер бяцхан хүүг Брутус (Brutus) найзаасаа 8 цаг ч холдож чадахгүй буйг нь бичиж авчээ.
Тэрхүү бичлэгт Финн хүү шөнө дунд хөнжлөөсөө гарч, орноосоо буугаад, Брутусын хажууд очиж хэвтэр дээр нь хамтдаа унтаж буй нь бичигдэн үлджээ. Брутус бараг хөдлөхгүй унтах тул Финн хүү үслэг найзыгаа дэр болгон тухтай унтаж байх ажээ. Хүүгийн ээж Пейж (Paige) хэлэхдээ, “Шалан дээр байна уу эсвэл хүүгийн маань орон дээр байна уу ямар ч ялгаагүй тэд хамтдаа унтацгаадаг” хэмээсэн бөгөөд энэ нь түүний сэтгэлийг ихээр хөдөлгөдөг тухай өгүүлжээ.
Финн өөрийн хамгийн сайн найзын хамтаар унтах дуртай
Финн хүүгийн орноосоо босож Брутус найзынхаа дэргэд шалан дээр очин унтаж буй мөчийг шөнийн камер бичжээ
Өглөө нь Финний ээж хүүгээ Брутус нохойныхоо дэргэд эвхрэн унтаж буйг хараад юу болсон тухай мэдэхээр шөнийн камераа шүүж үзжээ. Бичлэгт Финн хүү 5 минутын турш нохой руу авирч дээр нь гарах гэж оролдсон ч 4 настай Брутус нохой бараг хөдлөхгүй хэвтэж буй нь бичигджээ.
Хүүгийн ээж хэлэхдээ, “Анх Брутус хүүгийн маань хашлагатай орны урд талд унтдаг байсан юм.” Гэхдээ Финнийг хашлагагүй орон дээр унтдаг болсноос хойш “Брутус ор руу нь авирч, шөнө бүр хамтдаа унтах болсон. Бүр хүүг маань орноос унахаас хамгаалж урд нь унтдаг.” хэмээн сэтгэгдэл үлдээсэн юм. Энэ бүх түүх Финн хүүг орноосоо бууж Брутус найзынхаа дэргэд унтаж эхэлснээс л үүдэлтэй ажээ.
Яаралтай түргэн тусламжийн сувилагч хийдэг Финн хүүгийн ээж Пейж, “Брутус бяцхан найзад нь хамгаалалт хэрэгтэй гэж мэдэрдэг болохоор үргэлж хамт унтдаг байх” гэж нэмж хэлжээ.
Пейжийг 20 долоо хоногтой жирэмсэн байх үед нь анатомын хяналтаар хэвлийд нь байсан Финн хүүг артерын судасны буруу байрлал буюу зүрхний цианит гажигтай хэмээн оношилж байсан бөгөөд уг эмгэгийг нь эрт мэдсэн тул хүүг аюулгүй төрүүлсэн ажээ.
Финн хүүгийн гэр бүлтэйгээ хамт амьдрах хүртэлх хугацаа нэлээдгүй хүндрэл бэрхшээлтэй байжээ. Төрөөд дөнгөж 11 хоногтойдоо артерийн судасны хагалгаанд амжилттай орсон бөгөөд 7 долоо хоногийн дараа гэнэтийн хүндрэлүүд үүссэн тул нэмэлт мэс ажилбарт орж байжээ. Ийнхүү эцэст нь хүү гэртээ ирсэн түүхтэй ажээ. “Брутус Финнд ойроос хараа хяналт халамж хэрэгтэй байгааг мэддэг. Тиймээс ч түүний дэргэдээс огтхон ч холдоогүй хамт байсаар байгаа” хэмээн хүүгийн ээж нэмж өгүүлжээ.
Yalguunaa Bayar
2020/07/19 at 19:39
Ээж нь тэврээд унтаасай даа
Bataa Tamir
2020/07/20 at 07:43
Нялх юм яаж хэвтэх аргаа олохгүй бна даа
Х.А. Анужин
2020/07/21 at 12:44
Амьтан гэдэг хөөрхөн шүү хүүхэдтэй дотно болохоороо бүр хөөрхөн шүү♥️
Uran Uran
2020/07/21 at 18:43
Yaanaa nohoi gent uurlwal yaanaa aichlaa
Tuul Sanjjav
2020/07/21 at 23:08
Nyalh huuhed gantsaara oroondo untahaas aigaad 😰nohoitoogo untaj bga bh gej bodlo europchud huuhedteige untku tgl torool shuud tusad ni untuulna ☹arai l hatuu setgeltei 😤tgl hogshirson hoino ni huuhdud ni etseg ehee asramjind ogdog bhda bodul😒😕
Enetheg Hvj
2020/07/21 at 23:10
Nohoi hvnii vnen ch and hvvhed zunguuruu medersen uchiraas oirtoj bna huurhun yma ornoosoo buuj baigaag ni
Tuul Sanjjav
2020/07/21 at 23:11
Tgel kamer shuged medsiin bol huuhedteige untku nohoitoi untuulad bdag sonin ym😟hoorhii huuhed😞