Охиноо хүндлүүштэй, өгөөмөр, гайхалтай бас биширмээр төгс нэгэн болгож өсгөх хүсэл бүхий л эцэг эхчүүдийн бодолд байдаг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Харамсалтай нь охиноо багаас нь алдаа эндэгдэлгүй төгс байлгах гэсэн хүсэл охины ирээдүйн амьдралыг баллах ч аюултай гэдгийг та мэдэх үү?
Манай сайт уншигч танд энэхүү нийтлэлээрээ дээрх асуултад яагаад гэх 7 шалтгааныг хүргэж байна.
1. Охинд тань урт удаан хугацааны харилцаа үүсгэхэд хүндрэлтэй байх болно
Хүн бүр өөрт нь анхаарал халамж тавьдаг найзуудаар өөрийгөө хүрээлүүлэх хүсэлтэй байдаг. Гэхдээ эмэгтэй хүн бүгдийн сэтгэл санаанд нийцэхэд өөрийгөө зориулж эхэлбэл найзууд нь зөвхөн өөрт хэрэгцээтэй үед л түүнтэй холбоо барьдаг болж хувирах болно. Хайр дурлалын харилцааны хувьд байдал бүр ч муу бөгөөд аз жаргалгүй байдалтай амьдрал охиныг тань угтах болно.
2. Хүмүүс түүнд итгэхгүй
Хүмүүст өөрийгөө хэт их зориулах нь итгэл даахгүй нэгэн мэт сэтгэгдэл бусдад төрүүлдэг. Мөн энэ байдал нь бусдад далд санаа зорилготойгоор хийгдэж буй үйлдэл мэт санагдуулах нь бий. Бусдад далд хардлага төрүүлээд ч зогсохгүй тэр эргэн тойрны хүмүүсийнхээ нүдэнд үргэлж бусдад тал засдаг, өөрийн гэсэн үзэл бодолгүй нэгэн мэт сэтгэгдэл үлдээдэг болох магадлалтай.
3. Өөрөө өөртөө зориулах цаг завгүй нэгэн болно
“Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас” гэж зүгээр ч нэг хэлц төдий үг биш шүү. Та охиноо хэтэрхий сайн хүн болгож өсгөх нь өөрөөсөө илүү бусдыг нэгт тавьж, бусдад илүү анхаарал хандуулах хандлагыг суулгаж буйн нэг илрэл ажээ. Үүний үр дүнд охин тань өөрийгөө үл хайхрах болж сэтгэл гутралд автах, өвчинд өртөмтгий болох зэрэг сөрөг нөлөө илэрдэг.
4. Амархан хууртах, аюулд орох эрсдэл өндөртэй болно
Бусдад хэтэрхий өрөвч нинжин сэтгэлээр хандах нь таны охиныг гэнэн итгэмтгий нэгэн болгож хувиргах болно. Ингэснээр охин тань таагүй нөхцөл байдалд санаандгүй орох, бусдаас хараат нэгэн болох эрсдэлтэй байдаг ажээ. Хэт бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй болгон охиноо хүмүүжүүлэх нь бусдад үгүй гэж хэлж чаддаггүй, өөртөө ч анхаарах завгүй нэгэн болох үндэс болдог байна.
5. Ажлын амжилт ч төдийлөн гаргаж чадахгүй байх магадлалтай
Нас ахих тусам шалтгаангүйгээр алдсан сая сая боломжуудаа бодон харамсах сэтгэл төрөх нь ихэсдэг тухай нийтлэг шинж эмэгтэйчүүдийн дунд бий. Ажил хэрэг, бизнесийн салбарт хэтэрхий эелдэг байх нь маш тохиромжгүй байдаг тухай судалгаанууд бий. Учир нь хэт эелдэг зан араншинтай хүмүүс бусдын сайн сайхны төлөө явсаар өөрийн зорилгыг үл хайхрах нь олонтаа байдаг ажээ. Охин тань бусдын зорилго зорилтод тус болж явсаар, өөрийн нөөц бололцоогоо бүрэн ашиглаж өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүй байна гээд бодоод үз л дээ.
6. Муу зуршилд өртөмтгий болно
Бусдын хүсэл сонирхолд өөрийгөө нийцүүлэх нь хэт их идэх, хэт удаан хугацаагаар унтах, бусдад хэт ихийг өгөх зэрэг муу зуршлын үндэс суурь болдог бөгөөд биеэ даах чадварыг нь ч давхар үгүй хийдэг байна.
7. Сэтгэл санааны хувьд сул дорой нэгэн болно
Бусдын төлөө хэт их хөдөлмөрлөх нь ядаргаанд орох нөхцлийг бүрдүүлдэг. Охин тань ядарч туйлдсан байдал, гуниг зовлонгоо инээмсэглэлийнхээ ард нууж сэтгэл зовнил, түгшүүр болон бусад хорт зуршлуудын золиос болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Учир нь тэр бусдын төлөө байж сурсан болохоос бусдаас халамж хайр авч сураагүй болохоор тэр шүү дээ.
Хэт эелдэг байх нь ийм олон асуудлын үндэс болж байдаг гэдэгтэй та санал нийлж байна уу? Магадгүй эцэг эх тань таныг ийм байдлаар өсгөсөн бол одоо танд дээрх асуудлуудаас аль нэг нь тулгардаг уу?
Baigal Damchia
2020/07/20 at 09:54
Tsewegmid Battulga
2020/07/21 at 00:38
,Б. Ариунхур
Suvdmaa Suvdaa
2020/07/21 at 09:00
Yag unen bichjee
Sea Silver
2020/07/21 at 11:50
yaag vnen xezee ch oxin xvvxdiig vlgert gardag shig eyeldeg zuulun usguj boloxgvi uuruu zowdog
좨다헤
2020/07/21 at 12:03
bi bh jisheeny
Зочин
2020/07/21 at 12:49
Энэ одоо тэгээд сайн хүн бэлдэж болохгүй, хэт сайн байх хэрэггүй гээд байгаа юм уу ? Эсэргээрээ муу хүмүүсээ засах шүүмжлэх үгүйсгэх, хорих талаас нь асуудлыг харж болохгүй юу ? Өндөр хөгсөн орон нийгэмд гэхэд ядахдаа хулгай байхгүй, цаг яг баримталдаг зэрэг чинь үүнтэй холбоотой биш үү !!!
Б. Байгал
2020/07/21 at 17:28
Бат Цэцэг
Zaya Zena
2020/07/21 at 19:21
Yg l bi kkk
Отгонбаяр Соёл-Эрдэнэ
2020/07/21 at 19:49
Ariunbileg Enkhtaiwan
Б. Нямцэцэг
2020/07/21 at 21:00
Jool Agii
Gamlet Ani
2020/07/21 at 23:02
Angaria Ganbat
Сба Сба
2020/07/21 at 23:10
Розка Розка