Унжсан хацрыг арилгах эрүүл, байгалийн гаралтай 8 аргыг мэргэжилтнүүд зөвлөж байна

0

Нарны туяа, жин хасах, хөгшрөлт, жирэмслэлт зэрэг арьс сулрах болон хацар унжихад хүргэх шалтгаанууд олон бий. Энэ бүх хүчин зүйлсийн нөлөөнөөс та өөрийн арьс арчилгаандаа илүү анхаарал хандуулснаар үүнээс ангид байх боломжтой. Бидний бэлдсэн дараах зөвлөгөөнүүд таны өдөр тутмын арьс арчилгааны аргуудтай хослон илүү үр дүнд таныг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

1. Долоо хоногт 3-5 удаа нүүрний дасгал хийх

Nivea”-гийн арьс судлаач эмч нар танд нүүрний дасгал хийхийг зөвлөж байна. Нүүрний дасгалыг хийснээр та дараах 5 үр дүнд хүрэх болно.

  • Нүүрний арьсны булчинг чангалж өгнө.
  • Үрчлээг багасгаж, урьдчилан сэргийлнэ.
  • Арьсны эрүүл мэндийг хамгаалж, цусны эргэлтийг нэмэгдүүлнэ.
  • Таны арьсыг амрааж өгнө.
  • Нүүрний арьсыг чангална.

Нүдэнд харагдахуйц үр дүнд хүрэхийн тулд тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг анхаарна уу. Та маш сайн үр дүнд хүрэхийн тулд долоо хоногт 3-5 удаа 20 минутын нүүрний дасгал хийх нь тохиромжтой.

 

2. Нүүрний дасгалыг хэвтэж байхдаа хийгээрэй

Нүүрний дасгалыг хэвтэж хийх нь илүү хурдан бөгөөд сайн үр дүнд хүргэдэг ажээ. Булчингийн ширхэгийг зөв ургуулахын тулд та зөв орчинг нь бүрдүүлж өгөх нь чухал. Таныг хэвтэх үед толгойгоо хэд хэдэн янзаар өргөх болон барих боломжтой болсноор дасгал маш сайн үр дүнтэй болох болно.

Хэрэв та өдрийн цагаар хэвтэх боломжгүй байдаг бол суугаа байдлаас ч дасгалаа хийж гүйцэтгэх боломжтой.

 

3. Өдөр бүр нүүрний дасгалаа тогтмол цагт хийж хэвшээрэй

Нүүрний иог хийхэд тогтмол цагт хийж гүйцэтгэж сурах нь чухал. Ингэснээр та өдөр бүр илүү дээр мэдрэмжийг авч, илүү сайн үр дүнд хүрэх боломж бүрддэг. Гэвч зарим үед бид хэт завгүй байснаас болж дасгалын цагаа мартах, зөрүүлэх зэрэг явдал тохиолддог. Тиймээс танд гар утсан дээрээ сануулга тавихыг зөвлөж байна. Нэг цагт дасгал хийх нь ийнхүү өдөр тутмын дадал болон үлдэх нь танд хамгийн хэрэгтэй зүйл билээ.

 

4. Нүүрний дасгалаа зүрх судасны тогтолцоонд сайнаар нөлөөлөх дасгалуудтай хослуулж хийгээрэй

Нүүрний дасгалын чанарыг улам сайжруулахын тулд алхах, гүйх эсвэл “Youtube” ашиглан гэртээ аэробекийн дасгал дагаж хийх зэргээр зүрх судасны тогтолцоо дэмжсэн дасгалтай хослуулж өгөөрэй.

 

 

5. А амин дэмтэй тос хэрэглэх

Хэрэв та арьсаа унжиж суларсан байгааг мэдэрч байгаа бол “Tretinoin болон Retinoic” хүчил зэрэг А амин дэмтэй нүүрний тос хэрэглэхийг арьс судлаачид зөвлөж байна. Энэ нь таны арьсыг нөхөн төлжүүлэхэд тустай бөгөөд дотроос нь эрүүлжүүлэх шинж чанартай ажээ.

Та тосоо өдөр бүрийн нүүрний дасгалтайгаа хослуулан хэрэглэж илүү үр дүнд хүрээрэй.

 

6. Коллаген болон гиалуроны хүчил агуулсан нэмэлт бэлдмэлүүдийг ашиглаарай

Нас ахих тусам коллагенийн хэмжээ багасч, бидний арьс уян хатан чанараа алдаж эхэлдэг. Тиймээс арьсны уян хатан чанараа хадгалахын тулд бид коллагенийг нэмэлт бэлдмэлээр авахад хангалттай. Судалгаагаар коллаген болон гиалуроны (hyaluronic) хүчил агуулсан нэмэлт бэлдмэлүүдийг ууж хэрэглэснээр насны хамааралтай арьс сулралтыг багасгаж буйг тогтоосон байна.

Эдгээр бэлдмэлүүдийг эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.

 

7. Бүтээгдхүүний 15-20 хувийг С амин дэм бүрдүүлдэг арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээрэй

С амин дэмийн дутагдал нь хүний биеийн коллаген ялгаруулалтыг багасгах үндэс болдог бөгөөд энэ нь хацрыг унжсан болгох шалтгаан болдог байна. Тиймээс С амин дэмээр баялаг бүтээгдэхүүнүүд арьсанд тань маш чухал бөгөөд таны арьс арчилгааны бүтээгдхүүн дэх агууламж 15-20 хувьтай байх нь зохимжтой.

 

8. Дасгал хийхдээ хүзүүгээ амрааж байгаарай

Мэргэжилтнүүд гүйх нь нүүрний арьсанд шууд нөлөө үзүүлдэг гэдэгтэй санал нийлдэггүй. Учир нь арьс унжиж, сулрах үндсэн хоёр шалтгаан байдаг нь коллагенийн дутагдал болон нүүрний өөхлөлт ажээ.

Гэсэн хэдий ч арьс судлаач Фредрик Брандтын хэлж буйгаар хүзүүний булчингаа чангалах нь нүүрний арьсыг унжуу олгоход нөлөөлж байгааг олон жишээгээр батлан ажигласан бөгөөд бэлтгэлийн явцад хүзүүгээ чөлөөтэй байлгаж, амраахыг зөвлөдөг ажээ.

Арьс суларч, унжихаас та хэрхэн хамгаалдаг вэ? Хацар унжихаас сэргийлдэг өөрийн аргаасаа сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Khulan Enkhtaivan

    Khulan Enkhtaivan

    2020/07/19 at 22:50

    💖

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *