Би 30 хоногийн турш өдөр бүр 10 минутын сунгалтын дасгал хийсний дараа юу өөрчлөгдсөн гээч? Ийм өндөр үр дүнд хүрнэ гэж үнэхээр төсөөлж байсангүй…

2

Дунд сургуульд байхдаа л сунгалтын дасгал эрүүл мэндэд сайнаар нөлөөлдгийг сонсож байсан боловч энэ үгийг төдийлөн тоож нухацтай хандаж байсангүй. 30 наснаас хойш нуруугаар өвдөж эхэллээ. Янз бүрийн эм уусан ч тус болсонгүй, ингээд асуудлыг шийдэх өөр арга зам хайхад хүрсэн юм. Яг энэ үед би нэгэн туршилт хийхээр шийдсэн нь өдрийнхөө дэглэмд сунгалтын дасгал хийх байв. Сарын турш өдөр болгон 10 минутаар би булчингуудаа сунгах боллоо, тэр цагаас хойш бие махбодид минь эерэг өөрчлөлтүүд их гарчээ.

Та бүхэндээ өөрийн хувийн туршлагаас хуваалцахаар шийдлээ, та ч гэсэн эрүүл мэнддээ анхаарал тавих биз ээ.

Миний стандарт сунгалтын дасгал

Иллюстратор Ekaterina Gapanovich
  • Толгойгоо өвдөг рүүгээ тонгойлгох: шалан дээр суугаад баруун хөлөө хажуу тийш нь сунгана, харин зүүн хөлөө өвдгөөр нь нугалаад улыг нь баруун гуяны доогуур хийнэ. Баруун тийш хазайгаад баруун хөлөө хоёр гараараа бариарай. Энэ байрлалд 60 секунд байсны дараа нөгөө талаараа сунгалтын дасгалыг хийнэ.
Иллюстратор Ekaterina Gapanovich
  • Мэлхийн байрлал: Хоёр хөлийн өсгийг өгзөгний ард авчраад өвдгөө аль болох хол зайтай салгана. Хөлөө шалнаас хөндийрүүлэхгүй, өгзгөө дээш өргөнө, харин гараа урдаа хол тавих юм – аль болох л хол зайтай тавиарай. Хөлөө алцайлгаад – гуяны булчин сунаж байгааг мэдэртлээ л хөлөө алцайлга. Энэ байрлалд 2 минут байна.
© depositphotos.com
  • Могойн байрлал: гэдсээрээ доош харан хэвтэнэ. Гараараа шаланд тулна, мөрний хэмжээний зайтай тавьсан байна. Их биеийг шалнаас хөндийрүүлж дээшлүүлнэ, энэ үед тохой тэнийсэн байдалтай байна. Энэ байрлалд 2 минут барина.
© depositphotos.com
  • Хоншоороо унжуулсан нохой: хөл, гараараа шаланд тулаад хоёуланг нь мөрний хэмжээний зайтай тавина. Гар, хөл шулуун. Энэ байрлалд 2 минут зогсоно.
© depositphotos.com
  • Суугаа байдлаас нуруугаа эргүүлэх: шалан дээр суугаад хоёр хөлөө урдаа тэнийлгэнэ. Зүүн хөлөө өвдгөөр нь нугалаад дээрээс нь баруун тохойгоо тавиарай. Энэ үед зүүн гараа нурууны ард тавьж газар тулна. Одоо зүүн мөрөөрөө эргэж ард байгаа зүйлийг харах гэж байгаа мэт байрлалд орно. 60 секунд суугаад эсрэг талаараа дасгалыг мөн адил гүйцэтгэнэ.

 

Үр дүнд нь ямар өөрчлөлт гарав?

8. Би илүү сайн унтдаг болсон

© melbarutot / instagram © lenja_007 / instagram

Энэ туршилтыг эхлүүлэх үед зөвхөн нурууны өвчин намайг зовоож байсангүй. Намайг нойрны асуудал мөн туйлдуулж байв. Нойргүйдэл, тайван бус нойр, сэрсний дараа ядрах мэдрэмж – энэ бүгд надад их танил зүйлс. Сунгалтын дасгал нойрны асуудлыг шийдэж өгнө гэж би төсөөлж ч байсангүй.

Унтахаасаа өмнө сунгалтын дасгал хийхэд булчин ачаалал авч тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Нойронд саад болох таагүй мэдрэмж байхгүй болохоор нойрны чанар сайжирч өглөө би сэргэлэн цовоо сэрдэг болжээ. Нойр хүргэх ургамлын гаралтай элдэв цайг мартаж, одоо зөвхөн сунгалтын дасгал – асуудлыг шийдэх шалгарсан арга.

 

7. Би өөрийнхөө бие махбодийг мэдэрч эхэлнэ

jasminztea / instagram

Мэдээж сунгалт – эрүүл саруул биетэй байх шилдэг арга. Гэхдээ үүнээс өөр давуу талууд маш их бий. Миний хувьд, би өөрийнхөө бие махбодийг “эргүүлж” авчрах арга байлаа.

Өдөржингөө ширээний ард хөдөлгөөнгүй суусны дараа орой би хөлөө мэдрэхгүй байх үе байлаа. Энэ бол надад тохиолдсон таагүй мэдрэмж. Харин сунгалтын дасгал хийж эхэлснээс хойш миний бие махбодь минь миний төсөөлж байснаас илүү анхаарал халамж хүсэж байдгийг ухаарсан даа. Өөрийн бие махбодийг гүн мэдэрч эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш сунгалтын дасгалын чанар ч сайжирсан юм. Цаашлаад суларч мартагдах болсон булчингууд хүртэл эргээд хүч чадалтай болж сэргэсэн.

 

6. Сул байх нь хамаагүй багассан

simonapancirsvarcova / instagram

Урт, хүнд ажлын өдрүүдийн турш сэргэлэн цовоо, эрч хүчтэй байх миний хувьд том асуудал байлаа. Өдрийн хагасаас эхлээд л нойрмоглож, ажлын чадваргүй болж эхэлнэ. Хаана тайван, чимээгүй газар олоод жоохон ч гэсэн дуг хийгээд авах юмсан гэсэн бодол л толгойд эргэлдэнэ, удирдлагаас элдэв үүрэг даалгавар өгөх вий гээд л…

10 минутын сунгалтын дасгал эрч хүчийг минь мэдэгдэхүйц сэргээж өгсөн. Энэ дасгалыг хийж эхэлснээс хойш би нойрмоглох, залхуурах гэдэг зүйлийг мартаж. Харин ч эсрэгээрээ, ажлын бүтээмж эрс дээшлэхийн зэрэгцээ өдрийн цайны завсарлагаанаар салхилах чадалтай болсон байна. Өдрийн ядаргаа, үүрд баяртай.

 

5. Нурууны өвчин арилсан

© depositphotos.com © depositphotos.com

Сунгалтын дасгал хийснээр ууц, нурууны өвчин багасна гэсэн хүлээлттэй байсан, гэхдээ ийм өндөр үр дүнд хүрнэ гэж үнэхээр төсөөлж байгаагүй юм.

Суугаа амьдралын хэв маягтай, тэгээд тэр болгон дасгал сургуулилт хийх боломж гардаггүй хүний хувьд нурууны өвчнийг намдаах, булчингуудын хөдөлгөөнийг хангах, гэхдээ нэг их цаг орохооргүй тийм л дасгалуудыг сонгохыг хүссэн юм. Олон дасгал дундаас сунгалтын дасгал чухам надад тохирсон.

Сар хичээллэсний үр дүнд миний бие мэдэгдэхүйц хөнгөрчээ. Үүнээс гадна булчингууд минь ч ачаалал даах чадвартай болж.

 

4. Шинжилгээнүүдийн хариу сайжирсан

© depositphotos.com

Сунгалтын дасгал нь холестерин-ы хэмжээг багасгах, мөн сахар-ын түвшинг хянахад нөлөөлж байгааг зарим нэг судалгаагаар илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, судас нарийсах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ дотор эрхтнүүдийн цусан хангамж нэмэгдэж байсныг тогтоосон байна.

Сунгалтын дасгал хийж эхлэх туршилтаас өмнө миний эрүүл мэнд намайг тийм ч их баярлуулдаггүй байв. Идэвхтэй хөдөлгөөнгүй, эрүүл бус хооллолттойн дээр хөдөлгөөнгүй амьдралын хэв маягтай – энэ бүгд холестерин болон сахарын хэмжээ ихсэхэд нөлөөлж байсан. Харин сунгалтын дасгалыг тогтмол хийснээр: цусны шинжилгээний хариу хэвийн гардаг болжээ.

 

3. Тэнцвэрээ олох асуудлууд арилсан

inreachpilates / instagram

Сунгалт булчингийн ачааллыг багасгана, мөн тэнцвэрээ олох чадварыг дээшлүүлнэ” – би ингэж л боддог. Урьд өмнө нь тэнцвэрээ олох асуудал байсан гэж шууд хэлэхгүй л дээ. Тэгээд ч үнэндээ, өдөржингөө сандал дээр сууж байгаа надад тэнцвэрээ олж чадаж байгаа эсэх нь тийм ч чухал байсангүй.

Гэхдээ хэдэн жилийн өмнө дугуй унахад надад асуудал байгааг ажигласан. Би тэнцвэрээ олж чадахгүй байсан, дугуй унахаар л хоёр тийшээ ээлжилж уначих гээд. Одоо эргээд харахад би жирийн хөдөлгөөнүүдийг ч хийж чаддаггүй байжээ, надад ямар их хэцүү байсан юм бэ? Харин одоо дэлхийн татах хүчинд хэн нь эзэн болохоо нүүр бардам харуулж чадлаа.

 

2. Стресст орох нь эрс багассан

komlovamarina / instagram

Сэтгэл санаа тавгүйрхээд эхлэхээр булчин ачаалал авч чангардаг. Үүнийг психосоматик-ийн талаас тайлбарлах хэрэгтэй. Сунгалтын дасгал тайвшруулах эмнээс илүү үйлчилнэ гэж би урьд өмнө нь хэзээ ч бодож байсангүй.

Ажлын чадвар хамаагүй дээшилсэн гэдгийг би дээр дурдсан. Миний хувьд зөвхөн эрч хүчээр сэлбэгдээд зогссонгүй. Өдөр болгон хийх сунгалтын дасгалууд сэтгэл санааг тайвшруулж дотоод тэнцвэрт байдлаа олоход минь нөлөөлжээ. Сэтгэл тайван байхад саруул ухаанаар ажлаа хийж чадна, элдэв янзын муу бодол ч толгойд эргэлдэхгүй.

 

1. Би даараад байх нь багассан

© tdiehl1 / instagram © hand / instagram

Хөдөлгөөнгүй удаан суухаар би их даардаг байлаа. Ялангуяа хөл, гар их даарна. Дулаацахын тулд төрөл бүрийн арга хэмжээ авна, гэхдээ үр дүнгээ тэр болгон өгөхгүй.

Сунгалтын дасгал цусны эргэлтийг идэвхжүүлнэ: хүчилтөрөгч болон шим тэжээлтэй бодисууд бие эрхтнүүдэд идэвхтэй тээвэрлэгдэх болжээ. Цусны эргэлт сайжирсны ачаар биеийн халуун дулаан хэвийн болж хөл, гар даарахаа больсон.

Та байнга сунгалтын дасгал хийдэг үү? Танд мэдрэгдсэн давуу болон сул талууд байна уу?

27
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayarmaa Gansukh Mbm

    Bayarmaa Gansukh Mbm

    2019/07/28 at 20:24

    Ene sungaltiig hiigeed nuruunii uvchin arildag genee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *