Нэгэн залуу өнгөрсөн 20 жилийн турш өдөр бүр сельфи хийжээ. Түүний зургууд танд цаг хугацаа гэдэг ямар их өөрчлөлтийг бий болгодог болохыг харуулна!

2

Нью-Йорк хотын гэрэл зурагчин Noah Kalina дэлхийн олон оронд өөрийн үзэсгэлэнгээ гаргаж байснаас гадна, нэр нөлөө бүхий компаниуд болон олон нийтийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Тэрээр өдөр бүр өөрийнхөө сельфи зургийг камер ашиглан авдаг байсан (тухайн өдрийн сэтгэл санааны байдлаас хамааран нүүрний хувирал нь өөр өөр байна) бөгөөд энэ нь түүний бодож олсон төсөл гэж хэлэхэд болох ажээ.

Тэр анх 2000.01.11-ний өдөр буюу 19 настай байхаасаа эхлэн сельфи зургаа авч эхэлсэн байна. 2006 онд энэхүү төслөө “Өдөр бүр” гэж нэрлэжээ. Харин энэ 7 хоногт гэрэл зурагчин маань сүүлийн 20 жилийн хугацаанд авсан сельфи зургуудаа олон нийтийн өмнө дэлгэжээ.

Noah Kalina Нью-Йорк хотын гэрэл зурагчин, сүүлийн 20 жилийн хугацаанд авсан өөрийн сельфи зургуудаа бичлэг болгон олон нийтэд сонирхуулсан байна

Noah Kalina / YouTube

 

Noah Kalina / YouTube

 

Noah Kalina / YouTube

 

Noah Kalina / YouTube

 

Noah Kalina / YouTube

 

Та түүний 20 жилийн хугацаанд өдөр бүр авсан сельфи зургуудыг нэгтгэсэн бичлэгийг нь эндээс үзээрэй:

Цаг хугацааны эрхээр гэрэл зурагчны царай зүс өөрчлөгдөж, сахлаа хуссан, эргээд ургаж байгаа зэрэг олон өөрчлөлт болон сельфи авах үеийн арын фон буюу обьектууд өөр өөр газруудаар солигдож байгааг та анзаарах болно.

Энэ төсөл олон нийтийн хүртээл болсноор сельфи зургийн утга учрыг илүү сайн ойлгож байгаа нь хүмүүсийн хандлагааас ажиглагдах болжээ. Өсвөр насны хүүхдүүд түүн шиг сельфи зургаа өдөр бүр авч, хожим хойно хэрхэн өөрчлөгдсөнөө харахыг хүсэх болсон байна.

Гэрэл зурагчин Kalina энэ талаар: “Би үхэн үхтэлээ энэ төслөө үргэлжлүүлнэ” гэжээ. Магадгүй тэр анхны 50 жилийн хугацаанд өдөр бүр тасралтгүй сельфи зургаа авсан анхны хүн болохыг ч үгүйсгэхгүй юм.

Танд түүний 20 жилийн турш авсан сельфи зургууд ямар санагдав? Та өдөрт хичнээн удаа сельфиддэг вэ? Сельфичин найзаа MENTION хийж энэхүү сонирхолтой мэдээллийг харуулаарай.

14
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Цэрэнпил Намсрай

    Цэрэнпил Намсрай

    2020/01/17 at 10:23

    g

  2. О. Ганбаяр

    О. Ганбаяр

    2020/01/18 at 07:07

    20n jiin umnu selfie baigaagvi

  3. Altangerel Genden

    Altangerel Genden

    2020/01/18 at 08:25

    40 настай болно

  4. Khandsuren Detev

    Khandsuren Detev

    2020/01/18 at 19:04

    хөөрхийдөө

  5. Bayaraa Bayaraa

    Bayaraa Bayaraa

    2020/01/19 at 12:53

    Mongold l bgagui bx

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *