Матарт залгиулсан гэрэл зургийн аппаратаа 8 сарын дараа олж авсан нь

0

Матарт залгиулсан гэрэл зургийн аппаратаа 8 сарын дараа олж авсан ньГэрэл зурагчин Марио Альдекоа /Mario Aldecoa/ зэрлэг амьтдын зураг авах тал дээр мэргэшсэн нэгэн. Тэрбээр өнгөрөгч 1-р сард Америкийн Флорида мужийн өмнөд хэсэг болох Иверглейдс нэртэй халуун орны намагшсан газарт байрладаг фермд газар уснаа явагч махчин араатан болох матрын зураг авахаар очсон байна. Залуу зурагчин эр нүдэнд хүйтэн энэ махчин амьтдын зургийг авахдаа нэгэнд нь хэт ойр зогсож байсан нь уг махчин зурагчин эр рүү довтлох шалтгаан болсон бөгөөд азаар Марио Альдекоа матрын хурц хүчирхэг шүдэнд өртөөгүй өнгөрч чаджээ. Гэвч Мариогийн ажлын хамгийн чухал багаж хэрэгсэл болох гэрэл зургийнхаа аппаратыг матар олзолж авснаар барахгүй ходоод руугаа чулуудчихсан байна.

1. Дээрх явдлаас 8 сарын дараа уг газарт очсон аялагчдын нэг нь нэг матрын хөлөнд ямар нэгэн зүйл чирэгдэн явахыг харсан байна.
2. Фермийн ажилтнууд уг араатныг чирч явсан ‘ачаа’-наас нь салгахад энэ нь 8 сарын өмнө нэг матрын залгисан гэрэл зургийн аппарат байжээ.
 
3. Мэдээж хэрэг 1300 долларын үнэтэй энэ эд засагдахаас өнгөрсөн байсны дээр мемори картан дээрх сүүлчийн зураг болох шөнийн тэнгэрийг ширтэж байгаа олон матарнуудыг зургийг нь ч сэргээх боломж олдоогүй байна.
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *