
Нэг л төрлийн дуу сонссоор байтал бүр үлгэр домог болчихов уу? Өөрийнхөө мэдрэмжинд хөтлөгдөн шинэ дуу хайж олохоос өөр аргагүй болох нь тэр дээ.
Та бүхэнд хэд хэдэн шилдэг дууны сайтуудыг санал болгож байна.
Last.fm
Хэрвээ та өөрийнхөө сонсдог дууны тухай мэдээллийг оруулбал танд тохирох шинэ дуунуудыг санал болгоно. Сонголтуудаа хийхэд хэд хэдэн шалгуураар хайх боломжтой. Сайт хэрэглэгчдийн хамгийн их сонгож байгаа шилдэг 60 дуунаас санал болгоно. Та хоосон буцахгүй ээ. Нэг “асуудал” бий – татсан дуу чинь бүх платформ дээр ажиллахгүй.
Music-map
Уг сайт танд санал төдий л болгоно, дуу татах боломжгүй. Өөрийнхөө сонсох дуртай дуучин, хамтлагийн нэрийг оруулахад тань шиг сонирхолтой хүмүүс өөр ямар дуу сонсох дуртай тухай мэдээлэл өгнө.
Inmood
Та өөрийн дуртай дууны нэрийг оруулахад танд тухайн төрлийн дуунуудаас санал болгоно. Жагсаалт маш урт тул та сонголтоо чөлөөтэй хийж болно.
Stereomood
Зөвхөн дуучин, хамтлагаар хайлт хийхгүй, дуунд орсон дурын үгийг л оруулахад танд сонголтуудыг дэлгэх болно.
Billboard
Танд таалагдах шинэ дуунууд бүгд бий. Ялангуяа Hot 100 руу ороход болно доо.
Jango
Дуучны нэрийг оруулахад танд дуучны гаргасан цомгоос санал болгоно. Дуртай дуун дээр лайк дарж өөрийн гэсэн дууны жагсаалтыг үүсгэх боломжтой. Таны үүсгэсэн жагсаалтын дагуу дараа дараагийн шинэ дуунуудын мэдээлэл ирэх болно.
Music.yandex
Яндекс дээр та дурын дуугаа сонсоод хэвтэж болно: дууны төрлөөр та хуучин болон шинэ дуунуудаас сонгох боломжтой. Play товчлуур дарахад л хангалттай шүү.
Soundcloud
Шинээр нэрд гарч байгаа дуучин, хамтлагийн уран бүтээлээс танд санал болгох тул шинэ эрч хүчээр цэнэглэгдэх болно.
8tracks
Ихэнх серверүүд автоматаар хайлт хийх тохиргоотой бол энэ удаад хэрэглэгч өөрөө дууны тохиргоог хийж сонгоно. Түлхүүр үгээ л оруулахад болно.
Gnoosic
Бүгдэд ойлгомжтой: анхны хуудас дээр дуучин эсвэл хамтлагийн нэрийг оруулахад танд хэд хэдэн хувилбар санал болгоно. Санал болгосон хувилбар таалагдвал лайк, таалагдахгүй бол дислайк дарахад таны юу хүсэж байгааг сервер ойлгож танд өөр хувилбарууд санал болгоно.








Зочин
2016/06/25 at 17:22
Google Play Music ih dajgui. hamgiin turuund sonsoj boldog. daan ch Mongold ajilahgui
Зочин
2019/01/06 at 12:30
Iim mongol app baidaggui bil uu? Baival tolboriig ni tolood sonshod belen baina oo!
Зочин
2023/03/13 at 20:57
Монгол дууг татаж авахад хэцүү, цагаан арьстнуудыг сонсох ямар хэрэг байна.Аав чинь мөн үү?