
Бид орчин үеийн алдартай эмэгтэй дуучдын шинэ клипийг шимтэн үзэх дуртай, даанч тэр болгоныг нь тогтоож чадахгүй эхнээсээ мартаж эхэлдэг. Шакира, Кристина Агилера эсвэл Бейонсегийн дуу, клипийг санаад байж болох юм, харин Линдси Лохан эсвэл Пэрис Хилтон зэргийн дуу, клипийг шууд санахгүй л болов уу.
Алдартай эмэгтэй дуучид анхны болон сүүлийнхээ клипэн дээр хэрхэн харагдаж байсныг бид сонирхож үзсэн юм. Та бүхэнд клипийн бичлэгүүдээс авсан гэрэл зургуудыг толилуулахаар бэлдлээ.
Бритни Спирс

Дуучин бүсгүй 1998 онд «…Baby One More Time» гэдэг дууныхаа клипээр алдаршиж байсан. Өнөөдрийн байдлаар түүний сүүлийн клип нь Тинашитай хамтран дуулсан «Slumber Party» дууны клип юм. Уг клип 2016 онд гарч байжээ.
Мэрайя Кэри

«Vision of Love» дууны клип 1990 онд цацагдаж байжээ. Харин 2020 оны 12 дугаар сард «Oh Santa!» гэдэг хуучин дуундаа клип хийсэн. Клипэнд Ариана Гранде болон Женнифер Хадсон нар тоглосон юм.
Пэрис Хилтон

Пэрис 2006 онд «Stars Are Blind»-д тоглосон. «Melting» дууны клипийг Electric Polar Bears-тай хамтран бүтээж 2021 оны 3 дугаар сарын 15-нд гаргаж эхэлжээ.
Бейонсе

Гоцлол дуучны гараагаа эхлүүлээд «I Got That» дуундаа хамгийн анхны клипээ 2000 онд гаргасан. Уг дууг дуучин Amil-тэй цуг дуулсныг та санаж байгаа болов уу. Дуучны сүүлийн клип нь «Brown Skin Girl» дууных бөгөөд охин Блю Айви, мөн рэппер Saint Jhn болон Wizkid нартай хамтран бүтээжээ. Клип 2020 оны 8 дугаар сард цацагдаж эхэлжээ.
Кристина Агилера

1998 онд Агилера “Mulan” хүүхэлдэйн киноны дуунд зориулж бичүүлсэн «Reflection» дууны клипэнд оролцжээ. Харин 2020 онд энэ клипний шинэ хувилбарыг толилуулсан бөгөөд мөн л адил нэртэй киноны дуу болсон юм.
Линдси Лохан

«Rumors» нэртэй дууны анхны клип нь 2004 онд гарчээ. Жүжигчин, дуучны сүүлчийн клипийг дараа жил нь «Confessions of a Broken Heart (Daughter to Father)» дуундаа зориулж хийсэн байдаг.
Женнифер Лопез

Түүний анхны клип нь «If You Had My Love» бөгөөд 1999 онд гарч байв. Харин сүүлд гарсан клип нь «In the Morning» гэдэг нэртэйгээр 2020 онд цацагджээ.
Аврил Лавин

2020 онд Аврил «Complicated» клипээрээ олны танил болсон. Түүний сүүлийн клип нь 2021 онд «Flames» дуугаар цацагджээ. Дуугаа найз залуу Mod Sun-тай цуг дуулсан юм.
Алиша Киз

Түүний анхны клип нь «Fallin’», 2001 онд дэлгэцээр цацагдаж байсан. Харин 2020 онд «Love Looks Better» клипээ үзэгч олонд хүргэжээ.
Майли Сайрус

Майли 2007 онд «Start All Over» гэдэг дууныхаа клипийг анх цацаж байв. Дуучны сүүлчийн бүтээл нь дуучин The Kid Laroi-той хамтран дуулсан «Without You» дуу юм. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс цацагджээ.
Пинк

Дуучны анхны клип 1999 онд «There You Go» нэртэйгээр гарч байлаа. 2021 оны 2 дугаар сарын 9-нд цацагдаж эхэлсэн «Anywhere Away from Here» клип сүүлчийнхэд тооцогдоно. Дууг Rag’n’Bone Man-тай хамтран дуулжээ.
Адель

Адель 2008 онд «Chasing Pavements» дуундаа зориулж анхныхаа клипээ хийлгэж байжээ. Харин хамгийн сүүлд хийлгэсэн клип нь «Send My Love (To Your New Lover)» нэртэйгээр 2016 онд гарч байв.
Шакира

Дуучны хувьд хамгийн чухалд тооцогдох анхны клип нь «Estoy Aquí» гэх бөгөөд 1995 онд хийлгэж байв. Хамгийн сүүлд Black Eyed Peas хамтлагтай хамтран «Girl Like Me» дууны клип хийлгэсэн нь 2020 онд цацагдсан байна.
Мэнди Мур

«Candy» нэртэй клип нь 1999 онд гарч байжээ. 21 жилийн дараа өнөөдрийн хувьд хамгийн сүүлийнх хэмээгдэх «Fifteen» дууны клип нь бүтээгджээ.
Мадонна

Мадонна яах аргагүй домогт дуучин, ганц арван жил тайзыг эзэгнэсэнгүй. Түүний анхны клип нь 1982 онд «Everybody» нэртэйгээр гарч байсан бол 2019 онд гарсан «Batuka» дууны клип сүүлийнхэд тооцогдоно.
Хилари Дафф

Хилари-гийн анхны клип «I Can’t Wait» нэртэйгээр 2002 онд гарч байсан. Түүний сүүлчийн клипийг 2015 онд гарсан «My Kind» гэж хайгаад үзэж болно.
Рианна

Дуучин 2005 онд «Pon de Replay» дуундаа клип хийлгэсэн нь анхных нь юм. Харин сүүлийнх нь N*E*R*D хамтлагтай хамтран дуулсан «Lemon» дууны клип ажээ.
Гадаадын эмэгтэй дуучдын ямар дууг та сонсох дуртай вэ?







