Католик сургуулийн багш цахим хичээлийнхээ дараа камераа унтраахаа мартсанаас болж сурагчдаа айлгажээ!

1

Колумбийн Пальмирын нэгэн католик сургуулийн өсвөр насны сурагчдын цахим хичээл тун этгээд байдлаар явагджээ.

Физикийн багш Рубен Дарио Паррас 16 настай хүүхдүүдэд хичээл ороод дууссаных нь дараа түүний эхнэр богино цагаан майктай өрөөнд нь орж иржээ. Багш нь эхнэртэйгээ мэндэлснийхээ дараагаар цээжин дээр нь үнсэж эхэлсэн байна. Даанч камераа унтраагаагүй байгаа гэдгээ тэр мартаж орхисон бололтой.

dailymail.co.uk

Дэлгэцээр гарсан зүйлийг нэг сурагч “Бурхан минь” гэж дуу алдаад бичлэг хийчихжээ, харин дараа нь сошиал сүлжээгээр тарсан байна. Мэдээж ийм зүйл сошиал сүлжээгээр дорхноо л тарна, эцсийн дүндээ бөөн шуугиан тарих нь ойлгомжтой. Рубен ч алдаагаа ойлгож уучлалт гуйсан бичлэгээ тэр дор нь тавьжээ.

“Би их том алдаа хийжээ – камераа унтраасан эсэхээ шалгасангүй. Энэ бүгдийг зориуд хийсэн гэж огт бодож болохгүй шүү. Энэ үнэхээр санамсаргүй тохиолдол байлаа. Миний энэ үйлдлийг харсан хүн болгоноос би уучлалт хүсэж байна”.

dailymail.co.uk

Сургуулийн захирал болсон явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж зохих ёсоор шийдэх болно гэдгээ мэдэгджээ. Харин католик сургуулийн захиргааны зүгээс шалгалтын ажил явуулах болсноо мэдэгдлээ: “Энэ бол тоглоом биш! Манай багш нарын нэг нь хувийн амьдралдаа анхаарал болгоомжгүй хандаж байхад нөгөө талд сурагчид нь бичлэг хийгээд сууж байж болохгүй! Тэгээд тэр бичлэг нь сошиал сүлжээгээр тарж байдаг”.

Үнэнийг хэлэхэд, багшийн анхаарал сарниж болгоомжгүй зүйл хийхэд өсвөр насны хүүхдүүд өөрсдөө камераа унтрааж болох л байсан.

Харин таны хувьд ямар бодолтой байна? Сэтгэгдэл хэсэгт бидэнд бодлоо хуваалцаарай.

43
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/05/09 at 11:31

    y

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *