Цахилгаан хэрэгсэл “нууц амьдрал”-тай гэдгийг та мэдэх үү? “OFF” байсан ч тэд ажилласаар л байдаг.
Чухам ямар цахилгаан хэрэгсэл нууцаар ажиллаж цахилгаан идээд байгааг олж мэдэцгээе.
Утас залгаагүй цэнэглэгч
Утас, таблет залгаагүй байсан ч гэсэн цахилгаан идсээр байдаг. Үнэндээ бидний санхүүд хүнд цохилт болохгүй л дээ, цахилгааны хэрэглээ нь үнэхээр өчүүхэн юм.
DVD тоглуулагч
Унтраастай ч гэсэн “ажилласаар” байгаад жилд овоо хэдэн төгрөг зарцуулна.
Бидний ихэнх нь зурагтаа унтраагаад DVD тоглуулагчийг асаалттай нь орхидог. Ингээд жилийн эцэст төлөх мөнгөн дүн нь 5 дахин их гарах ажээ.
Зурагт
Удирдлага дээрх “OFF” товчлуур нь зурагтыг бүрэн унтраадаггүй, унтаа горимд шилжүүлдэг. Энэ байдлаар гарах зардал жилд нилээдгүй хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ.
Компьютер болон нөүтбүүк
Унтраастай байсан ч гэсэн эдгээр цахилгаан хэрэгсэл нь ажилласаар байдаг ажээ. Тийм учраас заавал залгуураар нь салгаж цахилгаанаа хэмнэж сурах хэрэгтэй.
Хэрвээ унтаа горимд нь үлдээвэл багагүй мөнгө тогны мөнгөнд төлөх хэрэгтэй болно.
Цагтай цахилгаан хэрэгслүүд
Ажиллаж байгаа цаг мэт үл анзаарагдах нэмэлт ажиллагаатай цахилгаан хэрэгсэл унтраастай ч гэсэн цахилгаан хэрэглэсээр байдаг. Энэ төрлийн цахилгаан хэрэгслийг залгуураар нь салгаснаар жилд нилээн хэдэн төгрөг хэмнэх боломжтой.
Салгах хэрэгтэй юу?
Дээр дурдсан мэдээллийг хараад зарим нэг нь анхааралдаа авах бол зарим нэг нь тоох ч үгүй биз. Гэхдээ ямартай ч цахилгаан хэрэгслийг залгуураар нь салгах хэрэгтэй. Цахилгааны огцом хэлбэлзэл боллоо гэж бодоход цахилгаан хэрэгсэл шатах аюултайг ч мартаж болохгүй.
Таалагдсан уу? Найз нартайгаа мэдээллийг хуваалцаарай.
Tegshee Ideree
2018/03/22 at 16:58
Хандсүрэн Б.
Budtsengel Khoroljav
2018/03/22 at 17:07
thanks
Khandsuren Paulenz
2018/03/22 at 17:34
Zuli Paul
Bayarmaa Lhagvahuu
2018/03/22 at 19:55
Lhuu
Handarmaa Puujee
2018/03/23 at 00:05
Tsetseg Oiku Онур Онур Enhee Enhee
Amgalan Bataa
2018/03/23 at 07:05
Байнга салгаж салгах нь өөрөө бас аюултай.
Jugnee Puntsagdulam
2023/12/10 at 17:04
Ашиглахгүй тохиолдолд залгуурыг салгаж байх. Үйл ажиллагааны бэлэн байдалд буюу залгасан байх тохиолдолд ток урсаж бдаг шүү. Салгаж мөнгөө хэмнээрэй
Ariuna Sukhbaatar
2023/12/10 at 17:06
99.7