“50-иас дээш насны хамгийн дур булаам эмэгтэй” санал асуулгын ялагчдыг тодруулжээ

0

Ourtime хэмээх апп нь 50 болон түүнээс дээш насны ганц бие хүмүүсийн дунд нэгэн санал асуулга явуулж, энэ насан дахь “хамгийн сайхан, сэтгэл татам” бүсгүйг тодруулахаар болжээ. Ингээд 1500 гаруй хүн оролцсон, ард түмний санал асуулгын дүн ингэж гарсан байна.

Тэргүүн байрыг 53 настай Австралийн дуучин Кайли Миноуг эзэлжээ. Тэрээр 56 настай Британийн сайхан бүсгүй Элизабет Херли, Америкийн хайртай жүжигчин Женнифер Энистон нарыг цөөхөн тооны саналаар ялжээ.

nypost.com

Оскарын шагналт Николь Кидман (54 настай) 4-р байрыг эзэлсэн бол түүний ард Британийн телевизийн хөтлөгч Тесс Дейли (53 настай) жагссан байна. Жулиа Робертс (54 настай) 6-р байр эзэлж түүний дараах буюу 7-р байрт Хелен Меррен оржээ. 76 настайдаа ч бусдын хайрыг татах боломжтой гэдгийг Хелен Меррен ийнхүү баталжээ.

 

Кайли Миноуг бараг 40 жил шоу бизнест байсаар байгаа бөгөөд одоог хүртэл сайхан хэвээрээ л байна.

nypost.com

Энэхүү поп хатагтай маань ер бусын гэмээр залуу сайхан биеэрээ алдартай хүн. Тэрээр өөрийн биеийн арын хэсгээ 4 сая доллараар даатгасан юм гэнэ лээ.

 

Саяхан дуучин маань YOU сэтгүүлд өгсөн ярилцлагдаа нарны тос хэрэглэдэг нь түүний залуу чигээрээ байгаагийн нууц гэжээ. Арга ч үгүй байх. Австралид нар ямар айхтар шардгийг хүн болгон мэдэх хойно.

nypost.com

 

Дуучин маань 36 настай байх үедээ хөxний хорт хавдар тусаж түүнтэйгээ хэрхэн тэмцэж байгаагаа олон түмэнд мэдээлж байсан билээ.

nypost.com

 

Тэрээр химийн эмчилгээ хийлгэн бүх үсээ алдсан ч өвчнөө ялан дийлсээр эргэн тайзан дээрээ гарсан юм.

nypost.com

 

Элизабет Херлиг шүтэн бишрэгч нар нь бүхий л насны хүмүүс байдаг бөгөөд үүний нууц нь уг бүсгүйн ер бусын гоо сайхан бие юм. Тэрээр өөрийн биеийн гоо сайхныг гайхуулах гэсэн шиг нилээд задгай гэмээр наран шарлагын хувцастай зургаа энд тэнд тавих дуртай нэгэн.

nypost.com

Үнэндээ тэрээр хувцас загварын өөрийн гэсэн брэндтэй бөгөөд энэ нь өнөөх наран шарлагын янз бүрийн хувцас юм байна. Өөрийн бүтээгдэхүүнийг олон түмэнд сурталчлах хэрэгтэй биз дээ? Ийм учраас тэрээр олон янзын бикини бүхий зургаа авахуулах, түүнийгээ олон түмэнд хүргэх сонирхолтой байдаг гэнэ.

 

56 натсай Элизабет Херли нь топлесс бикини өмсөн амарч байх үе

nypost.com

 

Саяхан Херли нь өөрийн мөнхийн залуу байдаг нууцаа “100 жилийн турш боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглээгүй” гэдгээр тайлбарласан байна.

nypost.com

 

Тэрээр чихэрлэг зүйл иддэггүй, алкоxол маш бага хэрэглэдэг, тамxи татдаггүй (урьд өмнө нь тaмхи татаж байсандаа харамсдаг), аль болох бага идэж, шөнөдөө өлөн хонохыг чухалчилдаг байна.

nypost.com

 

Энистон наснаасаа залуу харагддаг төдийгүй дэлхий даяар өчнөөн шүтэн бишрэгчтэй хүн билээ. Тэрээр үс бууралтахыг үзэн ядaж, биеийн хэлбэрээ хадгалахын тулд боксын дасгалжуулагч Лейон Азубуикетэй хамтран бэлтгэл хийдэг байна.

nypost.com

Энистон нь хар бага наснаасаа Aveeno хэмээх арьс чийгшүүлэгчийг өдөр тутам хэрэглэж ирсэн гэдгээ саяхан хэлжээ. Тэрээр бууралтахыг үзэж чаддаггүй учир 5 долоо хоног тутамд үсээ будуулдаг гэнэ. Мөн Лос Анжелесийн Gloveworx хэмээх спорт ордонд боксын дасгалжуулагчтай хамтран бэлтгэл хийж биеийн гоо сайхнаа хадгалдаг юм байна.

 

Телевизийн нэвтрүүлэгч, 53 настай Тесс Дейли нь 50 наснаас дээших “хамгийн сайхан, сэтгэл булаам” хүмүүсийн жагсаалтад орсон хүний нэг.

nypost.com

 

Харин Хелен Миррен нь 79 насандаа (7 сард 77 хүрнэ) ч хэн хүний сэтгэл булаам хэвээрээ л байна.

nypost.com

 

Ourtime нь мөн өөрийн хэрэглэгчдийн дунд 50 наснаас дээших хамгийн сэтгэл булаам эрчүүдийн тухай судалгаа явуулжээ.

 Ялагч нь 60 настай Жорж Клуни.

nypost.com

 

58 настай Брэд Питт нь мөн л олны анхаарлыг татсан сайхан эр хэвээрээ л байна.

nypost.com

53 настай Хью Жекман нь эрчүүдийн жагсаалтад 3-р байр эзэлжээ.

 

Ингээд 50 наснаас дээших, хамгийн сайхан сэтгэл булаам алдартай хүмүүсийн (эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүйгээр) жагсаалтыг танилцуулъя:

1. Кайли Миноуг, 53 нас

2. Элизабет Херли, 56 нас

3. Женнифер Энистон, 53 нас

4. Жорж Клуни, 60 нас

5. Николь Кидман, 54 нас

6. Брэд Питт, 58 нас

7. Тесс Дейли, 53 нас

8. Жулия Робертс, 54 нас

9. Хью Жекман, 53 нас

10. Хелен Миррен, 76 нас

Таны хувьд эдгээр хүмүүсийг ямар дараалалд оруулах байсан бэ?

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *