40 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн гаргадаг түгээмэл 7 алдаа: Эдгээрээс болж эмэгтэй хүний гоо үзэсгэлэн болон залуу нас үгүй болдог

3

Өсч томрох болон нас ахих нь хэвийн үзэгдэл. Бидний хийж чадах зүйл бол өөрсдийгөө халамжилж, анхаарал тавих бас залуу хэвээрээ байх явдал билээ. Нас ахих үедээ залуу хэвээрээ байхын тулд хамгийн эхэнд эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх нь чухал – хоол хүнсэндээ анхаарах, буруу зуршлаа болих, арьсаа арчлах хэрэгтэй. Хоёрдугаарт, зөв зуршлуудаа улам хөгжүүлж, өөртөө хэвшүүлэх нь зүйтэй.

Өнөөдөр бид та бүхэнд 40 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн гаргадаг түгээмэл 7 алдааг хүргэхээр бэлтгэлээ, эдгээрээс болж эмэгтэйчүүд маань гоо үзэсгэлэн болон залуу насаа үгүй хийдэг байна.

1. Өмнөө зорилго тавихаа болих

Тодорхой нас хүрэх хүртлээ л өмнөө зорилго тавих ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Таны эхний зорилго бол сайн их сургуульд элсэж орох байсан байх, харин хүүхэд насандаа мундаг ажил хийж, дараа нь хувийн бизнесээ эхлүүлнэ гэж мөрөөддөг байсан гэдэгт итгэлтэй байна. Та өмнөө тогтмол зорилго тавих ёстой. Илүү өндөр зорилго тавих тусам, түүндээ хүрэхийн тулд та гадаад төрхөндөө анхаарч, өөрийгөө илүү их хайрладаг болно.

Wor Sang Jun / Shutterstock.com

 

2. Стильдээ анхаардаггүй

Бидэнд итгээрэй, хувцас загвар бүх насныханд зориулагдсан учир таныг хэдэн ч настай байсан, гоо үзэсгэлэнтэй харагдуулах болно. Хувцасны шүүгээгээ тогтмол шинэчилж бай, хуучин хувцаснуудаа гаргаж хая, загварлаг хатагтай шиг хувцасла гэж зөвлөе.

nd3000 / Shutterstock.com

 

3. Өөртөө анхаарал тавихгүй байх

Үсээ засуулах, маникюр болон педикюр хийлгүүлэх, нүүрэндээ маск тавих, илүүдэл үсээ хусах – та заавал гоо сайхны салон орж эдгээр үйлчилгээг хийлгэх шаардлагагүй! Гэртээ өөрөө хийсэн ч болно шүү дээ. Гэхдээ алдаа гаргахаас сэргийлж, бага зэрэг болгоомжлох нь чухал. Энэ бүхний дараа та өөртөө итгэх итгэлээ эргүүлээд олж авна.

Zhur_Sa / Shutterstock.com

 

4. Нүүрээ буруу буддаг

Хямдхан үнэ өртөгтэй нүүрний будаг эмэгтэй хүнийг үргэлж хөгшин харагдуулдаг байна. Жишээ нь 30-аас дээш настай эмэгтэйчүүд сүүдэр тавих нь зовхин дахь үрчлээсийг улам нэмэгдүүлдэг байна.

Өөр бусад анхаарах ёстой зүйлс бас бий. Жишээ нь, хэрэв та улаан өнгийн уруулын будаг хэрэглэхээр болбол, ерөнхий хувцасны чинь өнгөтэй адилхан байх ёстой. Нүдээ аль болох энгийн байлга: сормуусаа бага зэрэг дэрвийлгэж, “муурны нүд” будалт хийхэд л болно.

ADS Portrait / Shutterstock.com

 

5. Шүдээ анхаардаггүй

Эхлээд хорт зуршлаасаа сал, тамхи татах болон кофе уух гэх мэт, учир нь эдгээр зуршлууд шүдийг шарлуулдаг. Хоёрдугаарт, тогтмол шүдний эмч дээр очиж шүдээ үзүүлж байхаас цааргалах хэрэггүй. Зоххих цаг хугацаанд нь тохирох эмчилгээг хийлгүүлэх нь аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэс болохыг санаарай.

pincio / Shutterstock.com

 

6. Нэг хөхний даруулгыг удаан хугацаагаар зүүх

Та нэг өмссөн хөхний даруулгаа дандаа зүүгээд байж болохгүй, хэдий дуртай ч гэлээ. Хөх өөрчлөгддөг бас төдий чинээ хөхний даруулгаас дэмжлэг хүсдэг. Иймд хэрэв та нэг хөхний даруулгаа л зүүсээр байвал энэ нь таны хөхөнд сөргөөр нөлөөлж болзошгүй.  Мөн хөхний даруулга хэтэрхий чанга барилгүйгээр таарах ёстой. Унжсан хөхтэй болохыг хүсэхгүй байгаа бол үүнийг сайтар анхаараарай.

FotoDuets / Shutterstock.com

 

7. Сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг тэсвэрлэдэг

Зайлшгүй зүйл, гэхдээ өвдөлтийг тэсвэрлэх ёстой гэж хэн танд хэлсэн юм бэ? Мэргэжлийн эмч танд шинж тэмдгүүдийг арилгахад тусална, шаардлагатай эмчилгээг хэлж өгнө, өвчин зовиурыг бууруулах эмчилгээг хийнэ.

Эдгээр алдаануудыг гаргахаас сэргийлж, амьдралаа илүү дээрдүүлээрэй. Өөртөө анхаарал халамж тавьж, эрүүл, гоо үзэсгэлэнтэй байхаас гадна үргэлж залуу харагдаарай гэж хүсье!

8
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *