Ховор тохиолдох өвчний улмаас 19 настай нэгэн охин, сургуульд ч ороогүй бяцхан охин шиг харагдах болжээ

0

Энэтхэгийн Нажапур тосгоноос гаралтай, өдгөө 19 настай Аболи Жарит охиныг харсан хүн бүр 6 нас хүрээгүй охин хэмээн андуурдаг. Тэрбээр 1 метр өндөртэй бөгөөд саяхан өөрийн түүхийг цахим сүлжээгээр бусадтай хуваалцаж олны анхаарлын төвд оржээ. Багадаа ренал рикетс гэх маш ховор тохиолдох архаг бөөрний өвчин болон ясны гажигтай хавсарсан хэлбэрийн эмгэгтэй нь батлагдаж байжээ. Түүнчлэн давсаггүй төрсөн тул байнга живх зүүх шаардлагатай болох ажээ.

Дуулж, бүжиглэх дуртай байсан түүний яс өдөр ирэх тусам хэврэгшиж, саяхнаас алхаж чадахаа больжээ. Ийнхүү олон хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарсан боловч амьдралд бууж өгөлгүй тэмцсээр буй аж.

Тэрээр “Jam Press” хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олон хүн тусаад байдаггүй өвчин намайг дaйрсан ч би хүн бүрийн тэсээд байхгүй зүйлсийг тэвчиж чадсан. Тиймээс Болливуд, Холливудын тавцанд гарсан алдартай дуучин, жүжигчин болох хүслээ ч биелүүлж чадна гэж боддог” хэмээжээ.

Тэрээр өөрийн өвөрмөц төрхөөрөө олны танил болох хүслээ биелүүлэх бүрэн боломжтой боловч хүмүүс түүнийг өвчнөөр нь бус үзэсгэлэн гоо, авъяас чадвараар нь таниасай хэмээн хүсдэг ажээ. Иймээс ч түүний гэр бүлийнхэн түүнийг дэмжиж, мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалсаар иржээ.

15 насаар залуу харагдуулах энэ өвчнийг авах хүсэлтэй хүн олон байж болох хэдий ч Аболигийн хувьд өөрийг нь хөлд орж байгаа жаахан хүүхэд мэт харагдуулж буй энэ өвчнийг үзэн яддaг ажээ.

Аболи Жаритын өвчинтэй төстэй өвчин, эмгэг өнгөрсөн жилүүдэд хэд хэд тохиолдож, цахим сүлжээнд олны анхаарлыг татаж байжээ. Тухайлбал, Денис Вашурин хэмээх 32 настай боловч 14 настай мэт харагддаг эрийн тохиолдол, 34 насандаа толгойндоо хүнд гэмтэл авсан нь өсөлтийг нь зогсоосон тохиолдол зэрэг явдлуудыг дурдаж болох байна.

4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *