Хосуудад зориулсан романтик зураг авахуулах хамгийн гоё 7 байрлал

2

Өнөөдөр та бүхэндээ хосуудын амжилттай зураг авалтад нөлөөлөх байрлалыг танилцуулахаар бэлдлээ.

Нэг хүний гэрэл зургаас бид тухайн хүний дүр төрхийг л ажиглан хардаг бол хосуудын зургаас бид – хоёр хүний нэг болж ууссан гэрэл зургийг хардаг. Эрэгтэй болон эмэгтэй хүний харилцаа – мөнхийн нууц хэвээр үлдэнэ. Тэдний хайр дурлалын түүх давтагдашгүй, өдөр болгон шинэ түүх бий болно. Энэ бол хайр дурлалын симфони гэлтэй, хүн болгоны анхаарлын төвд байх нь ч аргагүй биз ээ.

1. Хосууд өөд өөдөөсөө харан зогсоно, гэхдээ харц нь камер руу чиглэсэн байна. Эмэгтэй нь эрэгтэйнхээ цээжин дээр гараа тавина. Томоор хэд хэдэн удаа дараад дараа нь хэвтээ байдлаар бас авна.

 

2. Эрэгтэй нь эмэгтэйгийнхээ ард зогсоод тэвэрнэ. Хосууд камер руу эсвэл бие бие рүүгээ харж болно. Хамгийн амжилттай зураг – үнсэх.

 

3. Эмэгтэй нь эрэгтэйгээ инээмсэглэж энхрийлсэн байдлаар нуруунаас нь тэвэрнэ, гараа мөрөн дээгүүр нь гаргасан байна. Энэ байрлал энгийн бөгөөд бодит харилцааг илэрхийлдэг.

 

4. Романтик үеийг илэрхийлэх бас нэгэн байрлал. Уг зурганд эргэн тойрны амьд байгалийг оролцуулбал бүр ч гоё болно. Жишээ нь, мандаж байгаа нарыг оруулбал бүр ч тод томруун зураг гарна.

 

5. Энэ хувилбар зөвхөн залуу шинэ хосуудад гэж ойлгож болохгүй. Хүссэн хос болгон энэ байрлалыг сонгож болно, хамгийн гол нь энэ тохиолдолд биеийн хүчний бэлтгэлтэй л байх ёстой юм. Гэрэл зургийг олон байрлалаас авч болно, томоор, хажуугаас…

 

6. Хосууд гар гараасаа барилцан алхана. Цуврал гэрэл зураг авах горим дээр тохируулаад гэрэл зургийг холоос авч эхэлнэ. Дараа нь олон гэрэл зургаас хамгийн амжилттайг нь буюу нүүрний хувирал, алхаа зэрэг нь тохирсныг сонгох боломжтой.

 

7. Хосууд зугаалж байгаа бас нэгэн гэрэл зураг, жишээ нь: гол, нуурын эргээр зугаалж байгаа зураг. Бие биенээ тэвэрсэн байрлалтай, гэрэл зураг авах арга 6 дугаартай адил байна.

Амьдралынхаа мартагдашгүй үеийг гэрэл зурагнаа буулгахаар явцгаагтун.

Хэрвээ бидний санал болгосон дээрх байрлалууд танд таалагдсан бол бусадтайгаа хуваалцахаа мартаж болохгүй шүү.

11
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *