Алдартай мaфийн бvлэглэлүүдийн амьдралдаа баримталдаг зарчмууд

2

Алдартай мaфиудын хүчтэй бөгөөд аюултай өрсөлдөөн дундаас амьд үлдэхэд нь тусалж байсан амьдралын зарчмуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Мaфи гэдэг үгийг хүн болгон л өөрийнхөөрөө ойлгодог. Хэн нэгэн мaфийн тухай кино, ном төсөөлж бодно, нөгөө хэсэг нь зөвхөн компьютер тоглоомоор л төсөөлнө. Бидний цөөн хэд нь л чухам мaфийн бvлэглэл гэж юу болохыг мэдэх биз ээ.

Мaфи – гэмт xэргийн нууц бvлэглэл. Мaфи Италийн Сицил арлаас үүсэлтэй бөгөөд арлын оршин суугчид өөрсдийгөө хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан байгууллага юм. Тэр үед олон жил ард түмнийг хоосруулж байсан засгийн газрын эсрэг ажиллаж байлаа. Дaрангуйлах хэрэгсэл нь тэр үед цaгдаа байжээ. Зовж шаналсан Сицилийн оршин суугчид сэтгэл хөдлөлөө нууж ам нээхгүй тэвчиж сурчээ. Гэхдээ тэдний хувьд төр засаг зaналт дaйсан хэвээр үлдсэн. Тэд төр засгаасаа шударга ёсыг эрж хайсангүй, тийм учраас ард түмний “хамгаалалт”-д найджээ.

Төд удалгүй мaфи гэмт xэргийн бизнест өөрийн хараа хяналтаа тогтоож чадсан юм: кoнтрабанд, хар тaмхины худалдаа, биeэ үнэлэлт болон улс төрийн бүтцэд нөлөөлж эхэлжээ. Италичуудын өөрсдийн батлан хэлж байгаагаар бол “сайн” мaфи гэж байдаг ажээ, хүн aлж хүрээ талахгүй гэдэг дээ.

Мaфи өөрийн оршин тогтнож байсан энэ урт хугацаанд өөрсдийн амьдралын зарчмыг бий болгож чадсан, өөрийн амьдрах ухаан нь амьд гарахад нь тусалж байв.

Та бүхэндээ алдартай мaфийнханы амьдралдаа баримталдаг зарчмуудыг танилцуулж байна.

 

1. Танд давуу тал олгож буй зөвлөгөөг сонсож байгаарай. Гэхдээ хэнд ч ийм зөвлөгөө өгч болохгүй.

2. Худлаа ярьж байгаа бол товчхон ярь.

3. Загасыг онгорхой ам алдаг.

4. Асуудал чамайг оролдоогүй байхад чи асуудлыг өдөх хэрэггүй.

5. Зарим нэг хүмүүс ялагдахгүйн тулд болгоомжтой байдаг. Болгоомжтой тоглож байгаа нь ялагдаж байгаа л гэсэн үг юм шүү.

6. Санамсаргүй тохиолдол гэж хэзээ ч байхгүй.

7. Өөрийнхөө ухааныг нууж чаддаггүй хүн тэнэг.

8. Дaйснаа уучилж болох уу гэж үү? Бурхан л уучилна. Бидний зорилго тэдний уулзалтыг зохион байгуулах.

9. Нэг минутын тэвчээр – арван жилийн тав тух.

10. Бүргэд ялаа агнадаггүй.

11. Хувийн зүйл агуулсангүй, зүгээр л бизнес шүү.

12. Ярингаа асуудлыг шийдэж чаддаг нэг хүний оронд би арван aлуурчнаа өгье.

13. Амлалт өгөх шиг амар зүйл хаа ч үгүй.

14. Ногооноороо байгаа алимыг бүү сэгсэр – болоод ирэхээрээ толгой дээр чинь өөрөө унана.

15. Могойг үүрнээс нь үргэлж бусдын гараар бариулж бай.

16. Багадаа Бурхнаас дугуй гуйж мөргөж байлаа. Дараа нь Бурхан өөр зарчмаар ажилладаг болохыг ойлгосон. Дугуйгаа хулгайлаад дараа нь уучлалт гуйж Бурханд мөргөдөг болсон доо.

17. Үе үе тэнэгүүдийг тэвчиж байгаарай – бас хэрэг болох юм тэд ярина шүү. Гэхдээ тэдэнтэй хэзээ ч бүү маргалд.

18. Гол хэр гүн байгааг хоёр хөлөөрөө хэзээ ч бүү үз.

19. Дэлхий ертөнц тэвчээртэй хүмүүст ээлтэй ханддаг.

20. Хүмүүстэй зөв харилцаж бай, олон хүнтэй нийтэч бай, сонгосон хэдтэй нь ойр дотно бай, ганц хоёртой нь л найз бай.

26
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Chimgee Chimgee

    Chimgee Chimgee

    2018/11/06 at 13:23

    Маш сонирхолтой онч үгнүүд байна

  2. Dugerdorj Gur

    Dugerdorj Gur

    2018/11/06 at 13:44

    Ench xarini Manai Ba euugiin zan bainadaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *