Таны бамбай булчирхай хэвийн ажиллахгүй байгааг илтгэх 10 шинж тэмдэг

5

Бамбай булчирхай, эрвээхий хэлбэртэй булчирхай төвөнхийн доор буюу хүзүүний урд хэсэгт байрлах ба жижиг боловч, бодисын солилцооны үйл ажиллагаатай холбоотойгоор гормонуудыг ялгаруулдаг маш чухал үүрэгтэй эрхтэн юм. АНУ-ын Бамбай булчирхайн Нийгэмлэгийн мэдээллэж буйгаар ойролцоогоор 20 гаруй сая хүний бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсон ба харамсалтай нь тэдний 60% нь бамбай булчирхайн өвчин туссан эсэхээ мэддэггүй гэнэ. Үүнээс харахад бамбай булчирхай нь ямар чухал эрхтэн болох нь мэдэгдэж байна.

Бид танд бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдож, яаралтай эмчид очих цаг болсон гэдгийг илэрхийлэх 10 шинж тэмдгийг хүргэж байна. Түүнчлэн бонус хэсгийг сайтар анхаарч уншаарай.

Арьс хуурайших, загасны хайрс шиг болох, зузаарах

Гипотиреодизм арьсыг шохойжиход хүргэх ба үр дүнд нь арьс зузаарч, хэт хуурайшин, загасны хайрс шиг болдог байна.

 

Үс унах, үс шингэрэх

Үс ургах нь бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Бамбай булчирхайн ялгаруулах гормоны хэмжээнд өөрчлөлт орох үед үс ургах үйл явц дагаад өөрчлөгдөнө. Их хэмжээгээр гормон ялгарснаар үс шингэрч халцрахад хүргэдэг бол, бага хэмжээгээр гормон ялгарах нь үс унах шалтгаан болдог ажээ.

 

Хэвийн бус гэдэсний идэвхтэй байдал

Бамбай булчирхайн гормон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулдаг. Идэвхгүй болсон бамбай булчирхайнаас болж өтгөн хатах ба нэг бол гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг илүү идэвхтэй болгодог байна.

 

Сэтгэлийн хямрал, гэнэтийн зовнил

Хэрэв та сэтгэл зовнил эсвэл сэтгэл дундуур байдлыг мэдрэх болсон бол эдгээр нь бамбай булчирхайн доголдолтой холбоотой. Их хэмжээний гормон ялгаруулснаас болж тархи харамсах эсвэл сэтгэл зовнихыг тэвчих чадвараа алдана. Харин бага хэмжээний гормон ялгаруулах нь эсрэг нөлөө үзүүлэх ба сэтгэл хямрах болон ядрах мэдрэмжийг төрүүлдэг гэнэ.

 

Хэвийн бус даарах, хэвийн бус хөлрөх

Бамбай булчирхай биеийн халууныг хэмжигч термостаттай адилхан ба биеийн температурыг зохицуулах үүрэгтэй байдаг. Хэрэв гормоны ялгаруулах хэмжээ ихэсвэл бодисын солилцоо идэвхжиж, үр дүнд нь бие халуу шатаж байгаа мэдрэмж төрөхөөс гадна хөлөрнө. Харин гормон ялгаруулах хэмжээ буурвал биеийн температур дагаад буурч, үр дүнд нь хүйтнийг мэдэрч эхэлдэг байна.

 

Хэвийн бус жин хасах/нэмэх

Бамбай булчирхайн гормон бие организмын бодисын солилцоог зохицуулна. Хэвийн хэмжээнээс бага гормон ялгарснаар бодисын солилцоо багасах ба үүнээс болж бие организм калори шатаах чадвараа алдаж, жин нэмдэг бол гормон их ялгарснаар эсрэгээрээ их хэмжээгээр жин хасдаг ажээ.

 

Сарын тэмдэг тогтмол бус ирэх

Хэрэв та сарын тэмдгийн асуудалтай бол үүнд бамбай булчирхай холбоотой байж мэднэ. Бамбай булчирхай хангалттай гормон ялгаруулж чадахгүй байгаа учир сарын тэмдэг хүнд ирэх, нэг ирэхдээ удаан үргэлжлэх эсвэл гормон хэт их ялгаруулснаар сарын тэмдэг бага ирэх, ирэхгүй удах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг байна.

 

Юм мартах, төвлөрөхөд хүндрэл үүсэх

Хэрэв таны бамбай булчирхай хэвийн ажиллахгүй байвал, таны тархи ч мөн адил хэвийн ажиллахгүй. Идэвхгүй болсон бамбай булчирхайгаас болж юм мартахад хүрдэг бол хэт их идэвхтэй бамбай булчирхай аливаа зүйлд төвлөрөхөд саад учруулна.

 

Хүзүү хэсгээр тав тухгүй болох эсвэл томрох

Бамбай булчирхайн их болон бага хэмжээгээр гормон ялгаруулах аль ч үед хүзүү хэсгээр тав тухгүй мэдрэмж төрж, хавагнаж, томордог байна.

 

Зүрхний хэм өөрчлөгдөх

Бамбай булчирхайн гормон бага ялгарах үед зүрхний хэм удааширдаг бол их ялгарснаас болж зүрхний хэм түргэсдэг ажээ.

 

Бонус: Хэн илүү өвчлөх эрсдэлтэй вэ?

  • Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд
  • 60-аас дээш настай эмэгтэйчүүд
  • Бамбай булчирхайн өвчтэй хүн удамд нь байвал

 

Бамбай булчирхай өвчилсөн эсэхийг мэдэх үүднээс хүзүүгээ шалгах нь

Толгойгоо хойш нь сайтар гэдийлгэж, шүлсээ залгина. Энэ үед төвөнхөөс авахуулаад эгэмний яс хүртэлх хүзүүний хэсгийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Арьс бөөгнөрөх эсвэл пөмбийх шинж тэмдэг илэрч байвал эмчид очиж үзүүлнэ үү.

Танд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрч байна уу? Хэрэв тийм бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

17
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ulziibayr Luvsan

    Ulziibayr Luvsan

    2018/08/13 at 19:35

    Her ym xaachxaad ynshij bgvi um.ecbel bxx niiteec

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *