Улс орнуудын урдаа барьдаг үзэсгэлэн гоо жүжигчид

2

Доорх жагсаалт бол 13 улсын хамгийн гоо үзэсгэлэнтэй жүжигчид юм. Хэрэв таны шүтэн биширдэг жүжигчин уг жагсаалтад багтсан бол хэддүгээрт орсныг нь сайтар хараарай!

Фоэбэ Тонкин – Австрали

Тэрээр Австралийн уянгын болон зөгнөлт шоу болох H2O: Just Add Water /2006-2010/-аас карьераа анх эхлүүлж байжээ. Уг шоу нь хүүхдүүд болон өсвөр насныханд зориулагдсан бөгөөд шоунд 120 гаруй орны хүүхдүүдийг харуулахаас гадна, 3 найз үл мэдэгдэх аралд очиж буй тухай гардаг байна. Тонкин Vampire Diaries болон The Originals алдартай цувралуудад дүр бүтээсэн билээ. Тонкин 2015 онд Максим сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн халуухан 100 эмэгтэйн жагсаалтад багтаж байсан нэгэн юм.

 

Пенелоп Круз – Испани

Испанид төрсөн жүжигчин бүсгүй карьераа 16 настайдаа эхэлж байв. Түүний хувьд Испани болон Итали зэрэг олон улсын кинонуудад дүр бүтээж кино урлагийн салбарт хөл тавьж байжээ. 2000-аад оны үед Круз Vanilla Sky болон Blow зэрэг кино /ойролцоогоор 300 сая долларын ашиг орлого олсон/-д дүр бүтээжээ. 2006 онд Круз L’Oreal брэндийн нүүр царай болж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Түүнчлэн тэрээр Максим болон Эмпайр сэтгүүлүүдийн зүгээс тодруулсан дэлхийн хамгийн халуухан 100 эмэгтэй болон хамгийн дур булаам 100 эмэгтэй жүжигчний нэгээр тус тус нэрлэгдэж байжээ.

 

Алишиа Вайкандер – Швед

Ex Machina /2014/ болон The Danish Girl /2015/ зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ хэзээний танил болсон түүний хувьд шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг Оскарын наадмаас хүртэж байсан. Тэр энэ шагналыг хүртсэн хамгийн анхны Швед жүжигчин болсон юм. Анх карьераа Швед кинонуудад тоглож эхэлсэн Алишиа 2012 онд Anna Karenina кинонд тоглож олны танил болох эхлэлээ тавьж байжээ. Сонирхуулж хэлэхэд Алишиа алдарт Tomb Raider киноны шинэ ангид Лара Крофтын дүрийг бүтээсэн байна. Мөн цуврал киноны жүжигчид болох Жэймс МакЭвой болон Кристоф Уолц нартай хэд хэдэн цувралуудад хамтран тоглохоор болжээ.

 

Шин Мин А – Өмнөд Солонгос

Volcano High /2001/ болон Madeleine /2003/ зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээж, олны танил болсон энэ жүжигчин бүсгүй Өмнөд Солонгос дахь хамгийн үнэтэй жүжигчдийн нэг хэдийнээ болсон байна. Дэлгэцийн бүтээлүүдэд бүтээсэн дүрээрээ олон шагнал авсан тэрээр дан ганц кино урлаг гэлтгүй дуу хөгжим болон телевизийн салбарт давхар хүчээ үзэж буй авьяаслаг нэгэн юм. Хэд хэдэн кинонд дуу оруулж, албан ёсны дууг нь дуулж амилуулж байжээ.

 

Эмма Уатсон –  Их Британи

Harry Potter кинонд Гермион Грэнжерийн дүрийг бүтээж, карьерийнхаа эхний 10 жилийг зарцуулсан Эмма хүүхэд байхаасаа энэ кинонд тоглож, олны танил болж чадсан юм. Ж.К.Роулингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дэлгэцийн гайхалтай сор бүтээл анх гарч эхэлсэн цагаасаа хойш нийт 8.5 тэрбум долларын ашиг орлогыг олжээ. Кинонд тоглохынхоо хажуугаар тэрээр Браун их сургуульд суралцан, Англи хэлний Уран зохиолын багш мэргэжлийг эзэмшсэн байна. 2014 онд НҮБ-аас түүнийг эмэгтэйчүүдийн элч төлөөлөгчөөр нэрлэж байжээ.

 

Бипашу Басу – Энэтхэг

Болливудын кинонуудад ихэвчлэн тоглодог түүний хувьд Энэтхэгийн хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг юм. Загвар өмсөгч байхаасаа кино урлагийн карьераа эхлүүлсэн Басуг медиа ертөнц дэх секс билэг тэмдэг гэж нэрлэх нь бий. Тэрээр одоогийн байдлаар нийтдээ аймшиг болон триллер төрлийн 50 гаруй кинонд дүр бүтээжээ. Сонирхуулж хэлэхэд Басу жүжигчнээс гадна фитнес болон эрүүл хооллолтын багш бөгөөд Love Yourself /60 өдрийн дотор жингээ хаях дасгалуудын бичлэг багтсан/ гэсэн нэртэй фитнесийн DVD-гээ хүртэл гаргаад амжжээ.

 

Салма Хэйек – Мексик

Frida гэх кинонд тоглосноос болж багагүй шүүмжлэлийг үзэгчдээс сонсож байсан ч түүний кино урлагийн карьер одоог хүртэл амжилттай хэвээр байгаа билээ. Мексикт төрсөн жүжигчин бүсгүй кино урлагаас гадна эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн ажээ.

 

Чарлиз Терон – Өмнөд Африк

Оскарын шагнал хүртэж байсан Терон 19 настай байхдаа Өмнөд Африкаас Лос Анжелес руу нүүж очиж байв. Анх банкинд ажиллаж эхэлсэн тэрээр төд удалгүй кино урлагт хөл тавьж, карьераа амжилттай эхлүүлсэн бөгөөд Monster /2004/ болон Mad Max: Fury Road /2016/ зэрэг кинонуудад тоглож, олон шагналуудыг хүртсэн билээ.

 

Софиа Вергара – Колумб

Шүдний эмчийн сургуулиа орхиж, шоу бизнест хөл тавихаар эрс шийдсэн түүний хувьд АНУ-ыг зорьжээ. Анх 1990 онд Испани хэл дээрх шоуг хөтөлж байв. Үүний дараа дэлгэцийн бүтээлүүдэд туслах дүр бүтээж явсаар, 2009 оноос одоог хүртэл гарч буй Modern Family цувралд тоглох болсон байна. Софиа, Глориагийн дүрээр олон кино наадмуудад нэр дэвшиж байсан нэгэн юм.

 

Дианэ Кругер – Герман

Германд төрж өссөн Дианэгийн үндсэн мэргэжил нь балетчин гэнэ. Хүнд гэмтэл авсныхаа дараагаар балет бүжиглэхээ больсон түүний хувьд загвар өмсөгчийн карьераа эхлүүлж байжээ. Герман, Франц, Англи хэлтэй гоо үзэсгэлэнтэй бүсгүйн кино урлагийн салбарт хөл тавьсан цаг хугацаа 2000-аад оны эхэн үетэй салшгүй холбоотой. Спартагийн Хелен Troy /2004/ болон Куэнтин Тарантиногийн Inglorious Basterds /2009/ киноны Брижет вон Хаммерсмарк зэрэг дүрүүдээрээ олон танигдсан билээ. 2009 онд L’Oreal брэнд түүнийг нүүр царайгаараа сонгосон юм.

 

Гал Гэйдот – Израиль

Израилиас гаралтай, дэлхийн хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг Гэйдотыг бид бүхэн The Fast and The Furious цуврал болон DC Comic-ийн цуврал болох Wonder Woman киногоор нь илүү сайн мэднэ. Гэйдот 20 настай байх үедээ 2 жил Израилийн армид алба хааж байжээ. 2016 онд түүнийг Wonder Woman кинонд тоглосных нь дараагаар НҮБ-аас Эмэгтэйчүүд болон Охид Бүсгүйчүүдийн эрх мэдлийн элч төлөөлөгчөөр томилсон байна.

 

Рэйчел МакАдамс – Канад

Канадын Академийн Шагналын эзэн. Инээдмийн алдартай кинонуудын нэг болох Mean Girls /2004/ кинонд дүр бүтээснээр түүний амжилттай карьерийн эхлэл тавигдсан гэж хэлж болно. Торонтогийн Йорк их сургуулийг театрын жүжигчин мэргэжлээр төгссөнийхөө дараа Рэйчел кино урлагт эргэж буцалтгүйгээр хөл тавьжээ. Midnight in Paris /2011/ болон Doctor Strange /2016/ зэрэг кинонууд дүр бүтээсэн жүжигчин бүсгүй 2000-аад оны үед хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг төлөөх сайн дурын үйл ажиллагаанд ихээхэн оролцдог нэгэн байжээ.

 

Нина Добрев – Болгар

Болгарт төрсөн гоо үзэсгэлэнтэй бүсгүй Канад улсын Торонто хот руу 2 настай байх үедээ гэр бүлийнхээ хамтаар нүүж очжээ. Англи, Франц болон Болгар хэлтэй түүний хувьд 2008 онд жүжигчин болохоор шийдэж, сурч байсан сургуулиа орхисон гэдэг. Анх Канадын төдийлөн олны хүртээл болоогүй цуврал болох Degrassi: The Next Generation-д тоглосныхоо дараагаар хүмүүсийн сайн мэдэх Vampire Diaries /2009-2017/ цувралд тоглосон билээ.

53
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *