Машины суудлын дэрийг ямар зориулалтаар ашиглаж болох вэ? Хэзээ нэгэн цагт таны амь насыг аврах хэрэгсэл болохыг үгүйсгэхгүй

2

Бидний эргэн тойрон байгаа эд зүйлс яагаад ийм өвөрмөц хэлбэр дүрстэй байдаг юм бол гэж та бодож байсан уу? Лаазтай ундааны таглаанд яагаад хоёр нүх байдгийг та өдийд мэддэг болсон байх.

sergey causelove / Shutterstock.com

Гэхдээ нууцыг нь мэдэхгүй маш олон зүйл цаана нь үлдэж байгаа нь харамсалтай. Өнөөдөр та бүхэндээ тэр олон нууцуудын нэгийг нь дэлгэх гэж байна.

Gargantiopa / Shutterstock.com

Машины суудлын дэрийг яагаад сугалж авч болдгоор хийдэг юм бол? Та мэдэх үү? Хүссэн үедээ сугалж аваад дэр болгон дэрлэж болно. Энэ бол сошиал хэрэглэгчдийн бусадтайгаа хуваалцсан ердөө ганц л нууц нь юм.

Суудлын дэрний үндсэн зориулалт нь угтаа бол тав тухыг бүрдүүлэх бус аюулгүй байдлыг хангахад оршино. Машин мөргөлдөхөд толгой, хүзүү гэмтэхээс хамгаалахаас гадна өөр зориулалт бас байх ажээ.

Жишээ нь, хүн машинтайгаа усанд живлээ гэж төсөөлье. Машины цонх нээгдэхгүй тул хүрц төмөр үзүүртэй зүйлээр цонхоо хагалахаас өөр аргагүй болно. Ингээд суудлын дэрний төмөр энэ үед аминд орно.

Тэр төмрөөр цонхоо цохиход танаас онцгой хүч гаргаад байх ч шаардлага гарахгүй. Дараах бичлэгээс турьхан бүсгүй живж байгаа машины цонхны шилийг яаж хагалаад амьд гарч байгааг харж болно.

Ийм таагүй тохиолдол хэнд ч битгий учраасай гэж хүсэж байна. Гэхдээ бид өөрсдийгөө аюулаас хамгаалахын тулд ямар нэгэн аргыг мэдэж л байх ёстой. Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

11
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *