
Баян хүмүүс өөрсдийн онцгой ертөнцөд амьдардаг. Заримдаа тэд ямар ч логикоор тайлбарлахын аргагүй авир гаргах нь бий. Жирийн бид хэрэглээ талаас нь худалдаж авах нь бүү хэл огт тоож харахааргүй тийм л хэрэггүй, амьдралд ямар ч тус нэмэргүй эд зүйлсийг өндөр үнээр худалдаж авах нь энүүхэнд. Иймэрхүү стандарт бус худалдан авалтад жишээ нь платин угж, алтан тоос сорогч зэрэг багтана.
Мөнгийг иймэрхүү зүйлд үрсэнд нь гайхах хэрэггүй дээ. Учир нь баячуудын дунд гоо сайхан, давтагдашгүй эд зүйлсийг өндрөөр үнэлэх дуртай нэгэн байдаг юм. Тэд олон нийтэд тэр болгон олдоод байдаггүй төрөл бүрийн ховор эд зүйлсийг цуглуулах дуртай.
Өнөөдрийн нийтлэлд багтах эд зүйлс гайхалтай бөгөөд итгэмээргүй (зөвхөн гадаад байдлаараа төдийгүй үнээрээ). Эдгээр эд зүйлсийг үндсэн зориулалтаар нь шууд ашиглаад дэмий болов уу. Учир нь үнэхээр өндөр үнэтэй бас эмзэг эд хогшлыг сүйтгэж болзошгүй.
Acqua di Cristallo Tributto a Modigliani цэвэр ус – 750 миллитр нь 60 мянган ам.доллар

Таны өмнө дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй ус байна. Усны савыг 24 каратын цэвэр алтаар хийсэн. Мөн арьсан уут дагалдаж ирнэ. Ус нь өөртөө 5 миллиграммын цэвэр алтны тоос агуулдаг. Илүү амттай байлгах гэж л тэр байх даа.
Chanel брэндийн бумеранг – 1500 доллар

Алмаз эрдэнийн ууттай дүрдэг цай – 14,000 доллар

Тансаг зэрэглэлийн цай уух уу? Дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй дүрдэг цайны уут нь пирамид хэлбэртэй бөгөөд 2,56 каратын зуу гаруй бриллиант шигтгээтэй. Мөн цай дотроо бас үнэт чулууны орцтой гэж байгаа, харин дүрдэг цайны гинжийг цагаан алтаар хийжээ.
Цайны уутанд ердийн хар байхуу бий. Тиймээс ердийн цай шиг хандлаад давтагдашгүй амтыг мэдрэх боломжтой.
Shumukh үнэртэй ус – 1,3 сая доллар

Дэлхий дээрх өндөр үнэтэй бас нэгэн үнэртэй усыг бүтээхэд бүхэл бүтэн 3 жил зарцуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан төрөл бүрийн орцоор хийсэн уг үнэртнийг онцгой технологиор бүтээсэн болохыг үйлдвэрлэгчид батлаад байгаа юм. Үнэртэнд хувын үнэр (тийм зүйл байдаг бололтой), зандан мод, турк сарнай, иланг-иланг, ладан зэрэг маш олон төрлийн ургамлын үнэрийг багтаажээ.
GV62711 алтан тоос сорогч – 1 сая доллар

Тоос сорогчийн их биеийг металлаар хийж 24 каратын алтаар бүржээ. Тоос сорогчийн нийт жин бараг 8 кг.
Louise XIII Fleur de Parme асаагуур – 405 мянган доллар

Goldloft алтан туухай – 164 мянган доллар

LEGO-ны алтан тоглоом – 2000 доллар

2017 онд Catawiki дуудлага худалдааны компани яг ийм тоглоомыг 2000 доллараар зарж чаджээ. Тун ховор тул ийм өндөр үнэ хүрэхэд нөлөөлсөн байх. Дэлхий дээр ердөө 10-хан ширхэгийг л үйлдвэрлэсэн ажээ.
Jewel Royale шатар – 9,8 сая доллар

Bling Bling платин угж – 85 000 доллар

1001 Nights Diamond Purse түрийвч – 38, сая доллар

Heintzman Crystal төгөлдөр хуур – 3,22 сая доллар

Крикетийн бөмбөг – 68,000 доллар

Мэдээж тоглоомд зориулагдаагүй бөмбөг. 2007 оны Крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шалгарсан шилдэг тоглогчид гардуулан өгөх зорилгоор урлажээ.
Sennheiser HE-1 чихэвч – 59,000 доллар

Sennheiser инженерүүд энэ загварын чихэвчийг хийхэд бараг 10 жил зарцуулжээ.
Supreme болон Louis Vuitton хамтран гаргасан скейтборд – 18,000 доллар

Baldacchino Supreme ор – 6,3 сая доллар

Өндөр үнэтэй энэ орыг Британийн дизайнер Стюарт Хьюжес зохион бүтээжээ. Тэрээр 3 сарын хөдөлмөрөө зарцуулсан гэдэг. Орны их биеийг яшил мод, самар болон интоорын модоор хослуулан хийжээ. Чимэглэлд 24 каратын 107 килограмм орчим алт зарцуулсан, зуу гаруй нэр төрлийн эрдэнийн чулуугаар чимэглэжээ.
Бонус: Supreme брэндийн туйпуу – 33 доллар

Мэдээж 33 долларын туйпууг галзуурмаар өндөр үнэтэй гэхгүй. Гэхдээ зарим нэг хүмүүс багагүй үнээр дамлан зарж чадаад байгаа юм. Жишээ нь, хэд хэдэн сайт дээр 1000 доллар, тэр бүү хэл 2000 доллараар зарагджээ.
Эндээс та бүхэн үндсэн үнээсээ маш хямдаар хуучин барааны зах дээрээс худалдаж авсан үнэт чулуу болон алтан гоёлуудыг сонирхож болно.







