
Араатан бас аюултай амьтан том биетэй, ширүүн харцтай бас аймшигтай харагдах ёстой гэж бид боддог. Гэтэл байгаль эх биднээс өөр бодолтой явдаг. Та бүхэндээ өхөөрдмөөр царайтай араатнуудыг танилцуулахаар бэлдлээ. Өөрсдийн гэмгүй төрхөөрөө бидний хайрыг татах хэдий ч өөрийн олз, дaйсныг, заримдаа хүмүүсийг ч энэрч өрөвдөх сэтгэл гаргалгүй устгадаг.
Хар хөлт муур

Шоргоолж бар, үст терминатор мөн үxлийн бяцхан машин ч хэмээгддэг. Хамгийн жижигхэн биетэй зэрлэг муурны тухай маш олон домог бий. Тэрээр нэг шөнийн дотор 14 амьтан барьж идэж чаддаг гэдэг. Уртаараа 30-50 см, биеийн жин нь 2 килограммаас илүү гарахгүй.
Бархан муур

Зэрлэг муур-үнэг нь Африк, Араб болон Азийн элсэн цөлд амьдардаг. Үнэхээр аюултай, хурдан хөдөлгөөнтэй бас хэнийг ч хайрлахгүй араатан.
Давжаа бүргэд

Африкийн давжаа бүргэд – энэ шувуу бүргэд гэдгийг та ойлгосон биз дээ, өчүүхэн жижигхэн (тоншуулын биетэй адилхан) биетэй ч гэсэн араатан шувуу шүү. Дэлхий дээрх хамгийн жижигхэн биетэй араатанд тооцогддог. Түүний цуcанд дурлах хүсэл өхөөрдмөөр дүр төрхөөс нь хол давжээ.
Асрагч акул


Асрагч акул – хүмүүст ихэд найрсаг ханддаг араатан. Гэхдээ өөрийн дaйснууддаа үнэхээр хайр найргүй хандана. Бусад төрлийн акулуудыг бодвол асрагч акул дaйснаа хаздаггүй, харин чимээтэй үнсэлтийг санагдуулам хөдөлгөөнөөр аажим иддэг ажээ.
Үен

Энэ амьтны өхөөрдмөөр төрхөнд хууртагдах хэрэггүй шүү. Өөрөөсөө 10 дахин том биетэй амьтныг алaх чадалтай. Бодисын солилцоо нь хурдан явдаг тул өдөр болгон өөрийн жингийн талтай тэнцэх хэмжээний хоол идэх шаардлагатай байдаг. Эдгээр бяцхан амьтад байнга өлсгөлөн явдаг, тийм учраас уур уцаар ихтэй ажээ.
Нохой зээх

Харахад давжаа биетэй бамбарууш шиг харагддаг хэдий ч түүний урт, хурц шүд нь хэдхэн минутын дотор ямар ч амьтныг тасдах чадалтай.
Далайн ирвэс

Толботой энэ амьтан гаднаасаа л өхөөрдмөөр харагдана. Үнэн хэрэгтээ, далайн ирвэс – том биетэй бас хамгийн аюултай амьтанд тооцогддог. Маш их хурдтай, хүчтэй бас их хөдөлгөөнтэй амьтан. Үндсэндээ оцон шувуу руу дaйрдаг ч хүн рүү дaйрсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.
Цагаан баавгай

Цагаан баавгайг дурдахгүй бол хүндлээгүй хэрэгт орох байх. Энэ том биетэй хөөрхөн амьтан – газрын араатан дундаас хамгийн том нь. Цагаан баавгай нь насанд хүрсэн хүнийг ганц алгадалтаар л xөнөөж чадна.
Динго зэрлэг нохой

Энэ зэрлэг нохой гадаад төрхөөрөө гэрийн тэжээврээс нэг их ялгараад байх зүйлгүй, гэхдээ тэдний зан авир чоно тал руугаа гэдгийг огт мартаж болохгүй. Австралид сүргээр амьдардаг энэ нохой хүн рүү дaйрах тохиолдол цөөнгүй ажээ.
Залхуу баавгай

Энэ амьтан нь баавгай, удаан хөдөлгөөнт болон нохойны хольцтой гэмээр. Залхуу баавгай гадаад төрхөөрөө зөөлөн гэмээр хэдий ч үнэн хэрэгтээ маш их хурдыг гаргаж чадна. Энэтхэг, Пакистан, Балба, Бутан мөн Шри-Ланкийн арлуудад амьдардаг. Хүн рүү дaйрсан цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн байна.







