
Хуучин эд зүйлийн зах – элдэв хэрэгтэй, хэрэггүй хог нoвш зардаг газар гэж болно: хуучирч үеэ өнгөрөөсөн цайны хэрэглэл, этгээд хачин харагдах тоглоом, “моодноос гарсан” гэх тодотголтой хувцас… Гэхдээ юмны үнэ цэнийг мэддэг хүмүүс энэ нь буруу ойлголт гэдгийг мэддэг хэрнээ үүнийг төдийлөн зарлах дургүй байдаг юм.
Аз нь гийхийн зэрэгцээ уйгагүй “шиншилсний” ачаар хуучин эд зүйлсийн зах дээрээс жинхэнэ эрдэнэс олох боломжтой. Шууд утгаар нь ойлгоорой та бүхэн. Үнэт эдлэлийн тухайд ярьж байна, жинхэнэ алт, мөнгө, үнэт чулууны тухай. Дүрэм ёсоор багахан мөнгөөр худалдаж авна. Шинэхэн эзэн нь уг үнэт эдлэлээ дараа нь хэд дахин үнэ хүргэж зарах ч боломж бий юм.
Өнөөдөр надад үнэхээр үлгэрийн юм шиг аз гийлээ! Pandora-гийн энэ гоёмсог бугуйвчинд би 2-хон доллар л төлсөн

Өнөөдөр хуучин эд зүйлсийн зах дээрээс 18 каратын энэ алтан чимэглэлийг худалдаж авсан юм. Нийт жин 6 грамм. Үнэ 50 цент.

10 каратын алтан бөгжийг өнөөдөр хуучин эд хогшлын зах дээрээс 20 доллараар худалдаж авлаа

Бөгжинд жинхэнэ бриллиант шигтгэжээ, хуучны эд нь тодорхой.
Хоёр сонирхолтой олдвор оллоо. Оллоо ч гэж дээ хуучин эд зүйлийн зах дээрээс худалдаж авлаа. Хоёулаа 21 каратын алт.

Өнөөдөр зах дээрээс мөнгөн зүүлт худалдаж авсан юм, цэвэр мөнгөн эдлэлийг ердөө 20-хон доллараар авсан юм

Хуучин эдлэлийн зах дээрээс худалдаж авсан зүйл – 14 каратын алтаар хийсэн ээмэг

Энэ бөгжийг өнөөдөр худалдаж авсан юм, шалгуулж үзсэн чинь 18 каратын алт гэнэ

Бүхэлдээ алтан бөгжийг 5 доллараар худалдаж авсан юм

Викторианы үеийн 14 каратын алтан бөгж. Биндэрьяа, гэрэлт чимэд чулуун шигтгээтэй

Энэ гайхамшгийг би 200 доллараар худалдаж авсан. Гэрэлт чимэд нь нүд баясгамаар хөх өнгөтэй хэрнээ ногоон туяатай. Австрали гаралтай байж болох уг бөгжийг бас биндэрьяа чулуугаар чимжээ.
Рубин шигтгээтэй алтан бөгж

Зөгийн хэлбэртэй энгэрийн зүүлт – миний ялалт

14 каратын цэвэр алтаар хийсэн зүүлт. Ердөө 4-хөн доллараар худалдаж авсан эд.
14 каратын алтан зүүлтний чимгийг 12 ширхэг ягаан болор, 3 ширхэг бриллиантаар чимжээ. 1 доллар төлж авсан

Өнгөрсөн амралтын өдөр хуучин эд зүйлсийн зах дээрээс худалдаж авсан юм. 10 каратын алттай, цэвэр гэрэлт чимэд чулуун шигтгээтэй

Энэ үнэт эдлэлийг 260 доллараар худалдаж авлаа. Ганц гэрэлт чимэд нь л үүнээс илүү өндөр үнэ хүрнэ шүү дээ.
Биндэрьяа шигтгээтэй 18 каратын алтан энгэрийн зүүлтийг 2-хон доллараар худалдаж авсан гээд бод доо?

Энэ чимэглэлийг хуучин эд зүйлийн зах дээрээс 39,99 доллараар худалдаж авсан. Нийтдээ 13 грамм жинтэй 24 каратын алт

14 каратын алтаар хийсэн зүүлт, рубин шигтгээтэй, зааны ясан их биетэй. 19 дүгээр зууны үеийн эд байх гэж таамаглаж байна

Миний хамгийн бахархмаар олдвор – 18 каратын алт, 82 бриллианттай

Үнэт эдлэлийн мэргэжилтэн 10,000 доллар хүрнэ гэж үнэлсэн. Гэхдээ энэ бол тодорхой үнэ биш юм. Яг нарийн тодорхойлуулахын тулд би нэмэлт хэдэн зуун доллар тушаах хэрэгтэй л дээ. Ингэж байж л чулуу, алтны жинхэнэ орц, жин бас гарал үүслийг нь тодорхойлуулах боломжтой болно.
Бриллиант шигтгээтэй 18 каратын алтан зүүлтэнд би 20-хон доллар төлсөн

Гэрэлт чимэд шигтгээтэй 9 каратын зүүлт. Төлсөн үнэ 361 доллар









Tuul Jigmed Tsolmod
2023/03/07 at 21:55
Uguie bh