Чип үү эсвэл дархлаажуулалт хийлгэсэн тэмдэглэгээ юу? Барууныхан Хойд Солонгосын энэхүү нууцлаг хавчаар ямар зориулалттай болохыг мэдэх гэж хичээсээр байна

0

Хойд Солонгост зууван хэлбэртэй хавчаарыг амны хаалт дээрээ зүүх хүний тоо улам олшрох болжээ. Баруунд уг зүйлийн зориулалтын учрыг олох гэж ядаж байна.

Амны хаалтан дээр зүүсэн хавчаар барууны ертөнцийг айдаст автуулж эхэлжээ. Ямар зориулалттай эд болох талаар маш олон янзын таамаг явах болов.

dailystar.co.uk

Британийн Daily Star-ийн тэмдэглэн хэлснээр бол нууцлаг хавчаар нь ойролцоогоор 2,54 см урттай, янз бүрийн өнгөтэй: хөx, цагаан, ногоон, хар, шар бас ягаан. Хавчаарыг амны хаалтны урд хэсэгт эсвэл резин дээр бэхэлжээ.

dailystar.co.uk

Зөвхөн Пхьенян төдийгүй Хойд Солонгосын бусад мужууд, Пхёнсоне, Синыйджу, Чхонджин, Кангье, Кэсон, Вонсан болон Самчжиён зэрэг хотуудын хүүхэд, насанд хүрэгчдийн амны хаалтан дээр уг хавчаар харагдах болсон аж.

nknews.org

Барууны ертөнцөд урьд нь ийм зүйл харагдаж байгаагүй тул төрөл бүрийн таамаг дэвшүүлээд байгаа юм. Хойд Солонгос судлаач, мэргэжилтэн Мартин Вайзер NK News-д мэдэгдсэнээр бол уг хавчаар нь хүний эрүүл мэнд эсвэл COVID-19-ийн төлөв байдлын талаарх мэдээллийг дамжуулах чип байж болох юм гэжээ. Мөн дархлаажуулалтад оролцсон хүмүүсийг тэмдэглэж буй тэмдэглэгээ ч байж болох юм гэсэн таамаг дэвшүүлээд байна. Тус улсын удирдагч өнгөрсөн оны намар дархлаажуулалтын шинэ кампанит ажил албан ёсоор эхэлснийг мэдэгдэж байсан удаатай.

Өөр бусад таамгуудыг ч дэвшүүлээд байна. Вирусийн урсгалыг хаадаг шүүлтүүр байж болох юм гэсэн таамгийг Барууны ертөнц дэвшүүлсэн. Хойд Солонгосын үйлдвэрлэгчид ийм төрлийн шүүлтүүрийг сүүлийн жилүүдэд ихээр үйлдвэрлэх болсон гэж тэмдэглэжээ.

Олон солонгосчууд хоёр давхар амны хаалт зүүж байгаа юм. Эмч нар ч коронавирусээс найдвартай хамгаалах арга нь давхар амны хаалт зүү гэж суртал ухуулга хийж байгаа нь үнэн. Хойд Солонгосын төрийн телевизээр давхар амны хаалт зүүснээр COVID-19-ийн халдвараас 90 хувь хамгаалж чадна гэж сурталчилж байгаа юм. Харин дан амны хаалт зүүвэл 40 хувь хамгаалж чадна гэжээ.

nknews.org

Уг хавчаарыг дан амны хаалттай хүн зүүсэн байгаа нь ч харагдана бас давхар амны хааллтай хүнээс ч харж болно.

Үл мэдэгдэх зүйл хүнийг айдаст автуулдаг, тийм учраас л Барууныхан аюулын хэнгэрэг дэлдээд байх шиг: хойд солонгосчуудын амны хаалт дээр байгаа энэ нууцлаг хавчаар чухам ямар зориулалттай юм бол доо?

6
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Altannar Gombosuren

    Altannar Gombosuren

    2023/03/07 at 18:32

    Xend xamaatai um,xamaatail umaa medex gj orold

  2. Amraa Hamraa

    Amraa Hamraa

    2023/03/07 at 20:05

    Teneg llruud ve hend hama baina

  3. Bancha Dashzeveg

    Bancha Dashzeveg

    2023/03/07 at 20:09

    аймаар ноцтой юм бодоод байсан чинь зүгэнр гангараа байвал яана

  4. Баярсайхан Должив

    Баярсайхан Должив

    2023/03/07 at 20:24

    Нэгийг эвдээд л үзчихээч
    Яадах юу байна

  5. Batbold Oyunchimeg

    Batbold Oyunchimeg

    2023/03/07 at 20:32

    Халдвар аваад эдгэсэн юмуу вакцинд хамрагдсан гэсэн л тэмдэг биз

  6. Sodnom Tumenayush

    Sodnom Tumenayush

    2023/03/07 at 21:12

    Саримс гэсэн шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *