
Хоол хүнс амьдралын эрч хүчийг тэтгэхэд шаардлагатай бие махбодын дан ганц түлш байхаа болиод удаж байна. Өнөөдөр хоол хүнсэнд онцгой анхаарал хандуулах болсон – тусгайлан ном туурвиж байна, телевизийн төрөл бүрийн хөтөлбөр гаргаж байна зөвхөн хоол хүнсэнд зориулсан их хурал ч зохион байгуулж байна. Тогоочийн мэдлэгтэй мэргэжлийн хүмүүс мэдлэг, ур чадвараа бусадтай хуваалцаасай гэсэн зорилгоор л эдгээр арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа гэхэд хилсдэхгүй. Өөрсдөө ч бас бусдаас шинэ соргог зүйл олж мэдэхэд тустай.
Өнөөдөр хүмүүс зөвхөн амттай хоол идэхийг хүсээд зогсохгүй мөн гоё харагдах хоол сонирхох болжээ. Тийм учраас мэргэжлийн болон гэрийн тогооч нар жинхэнэ урлагийн бүтээл туурвихыг хичээх бөгөөд ердийн будагны оронд төрөл бүрийн ногоо, жимс, мах зэргийг ашиглаж байна. Заримдаа тэдний хийж тавагласан хоол үнэхээр анхаарал татна, нүдэндээ итгэхийн аргагүй. Халбага, сэрээ аваад идэхээс ч хайран санагдмаар. Ийм гоо үзэсгэлэнг эвдэх хайран биз дээ?
Гэртээ бэлдсэн өнгө өнгийн гурил

Солонгос карри

Карри – азийн алдартай хоолнуудын нэг. Үндсэн орц нь энэтхэгийн карри амтлагч. Чухам энэ л амтлагч хоолонд давтагдашгүй амтыг нэмдэг.
Ангаахай самраар чимэглэсэн дөрвөлжин хэлбэртэй круассан

Шарсан төмстэй том таваг, бас төрөл бүрийн сүмсээр баялаг

Шоколадаар хийсэн төгс төгөлдөр сарнай

Крем, чимсний чанамалтай хөвсгөр пончик

Энэ рататуй нүд баясгана

Рататуй хоолны сонгодог жорыг анх Ниццад зохиосон (ойролцоогоор 19 дүгээр зууны сүүлээр) гэж ярьдаг юм. Гэхдээ харамсалтай нь, тогоочийн нэрийг ч тэр, рестораны нэрийг ч тэр түүх хадгалж үлдсэнгүй.
Будаа, хавчтай луизаны рагу

Далайн загасны махаар хийсэн гайхалтай амттай салями

Энэ ч ёстой жинхэнэ цуглуулга байна даа

Ангаахай самартай шоколад

Энэ круассанаас нүд салгамааргүй санагдана

Толин бүрхүүлтэй мусс бялуу

Кактус хэлбэртэй капкейкүүд

Нүд баясгамаар зууш

Зүгээр ч нэг өөгүй дугуй шарвин төдийгүй бас Сауроны нүдийг ч санагдуулам

Зөгнөж хэлмээр санагдаад л тэр, үнэхээр Саурон санаанд орлоо. Түүнийг идэж устгаад дэлхийг аварах нь зөв биз дээ?
Кунь-аман – бретоны үелж давхарласан уламжлалт пирог

Энэхүү этгээд хачин пирогийг 19 дүгээр зуунд Бретани хотын Дуарнад зохиосон гэж үздэг. Үнэхээр санамсаргүй тохиолдлоор буюу исгэсэн талхны хөрөнгө нь бүтэлгүйтсэнээс болж анхны пирогийг хийсэн гэсэн онол байдаг юм. Тогооч бүтэлгүйтсэн талхны хөрөнгөө хаяхыг хүссэнгүй, бага зэрэг тос, элсэн чихэр нэмж үелээд болгожээ. Үр дүнд нь гайхалтай амттай пирог бий болсон гэдэг.
Эндээс та бүхэн 2022 онд хоол сонирхогчдын хамгийн амттай хэмээн үнэлсэн дэлхийн улс орнуудын төрөл бүрийн хоолнуудыг сонирхон үзээрэй.








Ariungerel Jugder
2023/03/07 at 15:13
Хосолсон хос мэргэжилтэй юм бишүү харин ч гоё юм бишүү Ккк
Patricio Rui
2023/03/07 at 17:37
Танай гэр, бизнес эрхлэх, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, хувийн бизнесээ эхлүүлэх, хувийн хэрэгцээнд зориулж санхүүжилт хэрэгтэй юу?Хүү нь жилийн 2% байна Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надад хувийн мессеж илгээнэ үү.