
Дэлхий тэр аяараа өнгөний хослолоос бүрдсэн мэт харагдаж болох ч яг үнэндээ тэр нь бидний нүд өнгийг хэрхэн хүлээж байгаагаас шалтгаалдаг. Хүмүүсийн хувьд улаан, хөх, ногоон гэсэн 3 өнгөнд мэдрэг бөгөөд тэрхүү 3 өнгийн хослол нь цаашлаад сая сая өнгө ялган харах чадвартай болгодог. Гэвч амьтад бидэн шиг өнгөөр хорвоог хардаггүй бөгөөд нүдний бүтцээсээ шалтгаалж хүний харж чадахгүй далд өнгөнүүдийг ч харж чаддаг байна.
1. Шувуу

Шувууны нүд 4 төрлийн конус эстэй байдаг бол хүнд ердөө 3 байдаг. Тэд бидэнтэй адилхан өнгө ялгахаас гадна хэт ягаан туяаг ч ялган харж чадна. Тиймээс хар өнгөтэй шувуу байлаа гэж бодоход бусад шувууд тэднийг хар гэж харахгүй байх жишээтэй. Шувуу бүр харилцан адилгүй гэсэн үг. Цөөхөн хэдэн шувуу, жишээлбэл канарей, цэнхэр өнгө харах чадвартай.
2. Муур

Муурны нүд хүнийхээс илүү олон савханцартай учраас гэрэл багатай орчинд илүү сайн харж чаддаг. Ерөнхийдөө муурнууд ертөнцийг бага зэрэг бүрсгэр байдлаар хардаг ч илүү өргөн талбайг хамруулан харах чадвартай. Хүмүүс эргэн тойрныхоо 180 градусыг хардаг бол муурнууд 200 градусаар хардаг.
3. Манти сам хорхой

Манти сам хорхой бол нүдийг нь таньж мэдэхэд асар их хугацаа зарцуулсан цөөхөн амьтдын нэг билээ. Тэд 16 хүртэлх фоторецептортой бөгөөд шүүлтүүрүүд нь хэт ягаан туяаг тод өнгөөр ялгах чадвартай. Энэхүү сам хорхойны бидэнд харагдах өнгө нь солонгорсон олон өнгөтэй байгаа ч тэд биднийг нэг иймэрхүү хардаг байх нь ээ.
4. Ямаа

Хэрэв та ямаа харж байсан бол тэдний нүднээс ямар нэг онцгой зүйл анзаарсан л байх ёстой. Тэдний хүүхэн хараа нь хэвтээ дөрвөлжин хэлбэртэй байдаг. Тэрхүү онцлогийн улмаас тэд өнгийг арай илүү бараан болгож хардаг бөгөөд холын хараа сайтай байдаг. Мөн дөрвөлжин хүүхэн хараа нь тэднийг өдөр, шөнө ялгалгүй сайн харахад тусалдаг байна.
5. Хилэнц

Хилэнц нь урдаа 2 нүдтэйгээр зогсохгүй хажуу талдаа 5 хүртэлх нүдтэй байж болдог онцлогтой. Тэднийг аалзны төрөл зүйлд багтдаг амьтан гэдгийг мартаж болохгүй. Олон нүдтэй л болохоос тэд зөвхөн гэрэл болон харанхуй, мөн боломжит зарим нэг хөдөлгөөнийг л харж чадна. Гэвч хилэнц бүр төрөл зүйлээсээ шалтгаалж өөр өөр байдаг. Зарим хилэнц нүдгүй байдаг.
6. Сарьсан багваахай

Сарьсан багваахайнууд настай хүмүүсийн хэлдэг шиг яг ч сохор амьтад биш юм. Тэд эхолокаци хэмээн нэрлэгддэг харанхуйд харах чадвартай болдог аргаар чихээ ашиглан хоолоо олж иддэг. Гэхдээ энэ нь тэднийг өдрийн цагаар нүдээ ашигладаггүй гэсэн үг биш ээ. Ямартай ч сарьсан багваахайнууд өнгөний сохор буюу бусад зүйлёийг хар цагаанаар хардаг. Зөвхөн цөөхөн хэдэн төрөл зүйл л нүдэн дэх уургийнхаа ачаар зарим нэг өнгийг харж чадна.
7. Сохор номин

Тэд газар доор амьдардаг учраас нүдээ ашиглах шаардлага гардаггүй ч өдөр болон шөнийг ялгаж чадна. Инэнх сохор номингууд асар жижигхэн нарийхан нүдтэй байдаг. Тэдний нүд нь цэнхэр, ногооны төрлийн гэгээлэг өнгөнүүд ялгаж харж чаддаг учраас өнгөний сохор төрөлд оруулах боломжгүй юм. Нүд нь арьсандаа дарагдсан байдаг учраас гэрэлд эмзэглээд байдаггүй.
8. Туулай

Туулайнууд улаан өнгө харж чаддаггүй. Тэд хүнтэй ижилхэн хүүхэн хараатай хэдий ч бидэнтэй адил харах боломжгүйн дээр аливаа зүйлсийг барзгар болгож хардаг. Мөн туулайнууд тогойнхоо хоёр талд нүдтэй байдаг учир хүнээс илүү олон өнцөг харж чадна.
9. Наймаалж

Аварга наймаалж бол амьтдын хаант улс дотроо хамгийн том нүдтэй амьтдын нэг. Мөн тэдний харааг дурантай харьцуулж болохоор маш хүчтэй хараатай амьтан. Тэд тэрхүү хүчирхэг хараагаа ашиглан шөнийн цагаар олзоо амархан олж иддэг байна.
10. Өт

Ихэнх өтнүүд, тэр дундаа газрын өтнүүд нүдгүй байдаг. Гэвч тэднийг “хардаг” эсэх нь ихээхэн эргэлзээтэй хэвээр байдаг. Тэдэнд гэрэл хүлээн авагч байдаг учраас ямартай ч өдөр, шөнөө ялгаж мэддэг. Тэрхүү чадвар нь тэднийг газар дээр ч, доор амьдрах чадвартай болгож байдаг ажээ.







