Эдгээр авгалдайнууд оцон шувууны зурагтай дулаахан цамц өмсчихөө юу даа? Хорхой шавьж хүртэл ингэж гоё харагдана гэж бодож байсангүй

0

Авгалдайнуудыг оцон шувууны зурагтай цамц өмссөн байгааг хэн эхэлж харсныг сайн хэлж мэдэхгүй юм. Ямартай ч үүнийг олж харсан хүнд талархъя. Байгаль эх эдгээр авгалдайнуудыг Зул сарын баяраар эмээгээсээ гараар нэхсэн оцон шувууны зурагтай ноосон цамц бэлгэнд авсан юм шиг бүтээжээ. Хорхой шавьж хүртэл ингэж гоё харагдана гэж бодож ч байсангүй. Та бүхнийг тэдэнтэй танилцаасай гэж хүсэж байна.

© Jana Miller of BoneLust / Instagram

Урт хошуут авгалдайн бүлд маш олон төрөл багтдаг бөгөөд тэд бие биенээсээ олон янзын өнгөөр гайхагдана. Ойн урт хошуут авгалдай бусад төрлөөсөө хамгийн онцгой нь. Хэрвээ уг авгалдайг сайтар ойртож харах юм бол нуруун дээрээс нь бүжиглэж буй оцон шувуунуудыг олж харах болно.

© Unknown / Imgur

Урт хошуут авгалдай нь модны мөчир, навчны дунд аалз шиг тор татаж чаддаг ажээ. Тэд хөрс, навчаар хооллоно. Авгалдай байх үедээ модонд наалдаж шим тэжээлээ аваад төд удалгүй далавчин дээрээ хар зураастай эрвээхий болж хувирна. Тэд ихэвчлэн ихэвчлэн царс, хус, хайлаас, агч модон дээр амьдардаг байна.

© Esc861 / Wikimedia Commons

Бид эрвээхэй л харж баясахаас биш авгалдай байхад нь нэг их тоодоггүй. Харин урт хошуут авгалдайн хувьд бол хүний анхаарлыг өөрийн эрхгүй татаж чадлаа. Зураг дээрээс та тэдний оцон шувууны зурагтай ноосон цамцыг сайн харж байгаа биз дээ?

 

 

© smileythefather / Instagram

 

© amyscaptures / Instagram

 

© bjgvisuals / Instagram

 

© lifeographer / Instagram

 

© lonestarhydro / Instagram

 

© knittykitty63 / Instagram

 

© rxsooshi / Instagram

 

© Shutterstock

Та урьд нь ийм авгалдай харж байсан уу? Эсвэл этгээд сонин өнгөтэй өөр амьтан та мэдэх үү?

9
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *