Гүйж байх үед вирус хэрхэн тархдаг болохыг судлаачид маш ойлгомжтойгоор тайлбарлан харуулжээ. Тиймээс та аль болох хэн нэгний ард гүйхгүй байх хэрэгтэй!

0

Бид бүгдээрээ л коронавирусын тархалтын үед баримтлах ёстой дүрмээ сайн мэдэж байгаа – аль болох гадуур гарахгүй гэртээ байх, олон хүн цугласан газраас зайлсхийх, дэлгүүр орох тоогоо эрс багасгах, тэгээд мэдээж гараа тогтмол угаана. Мөн хоорондын зайг баримтлах, бусад хүмүүст 1,5-2 метрийн дотор ойртохгүй. Эдгээр бүх зөвлөмжүүд үр дүнтэй харагдах хэдий ч бүх тохиолдолд үгүй ажээ.

Судлаачид хэн нэгний ард гүйх нь яагаад аюултай байж болохыг тайлбарлав

Эйндховенийн техникийн их сургууль болон Лёвенксийн их сургуулийн Берт Блокен,  Фабио Малициа нар цэвэр агаарт спортоор хичээллэх уламжлалын тухай ойлголтыг эвдэж болох дүгнэлтийг судалгааны явцад гаргажээ.

 

Хүмүүс хоорондоо харилцахдаа бие биеэсээ 1,5 – 2 метрийн зай барих ёстой

Жирийн харилцааны үед энэхүү зай хангалттай буюу найтаах, ханиасан тохиолдолд үсэрсэн шүлсний дуслууд шууд газар буух бөгөөд өөдөөс харж зогсоо хүнд хүрэхгүй.

 

Гэсэн хэдий ч энэ нөхцөл байдал гүйж байгаа үед өөрчлөгдөж байна. Хэрвээ та хэн нэгний араас гүйж байгаа бол агаар дуслын замаар танд хүрнэ

Таны урд гүйж байгаа эсвэл дугуй унаж байгаа хүн найтаалгах, ханиавал шүлсний дуслууд газар унаж амжихгүй. Та аюулгүй зай барьсан байсан ч хамаагүй. Мэдээж үүнд бас салхины чиглэл нөлөөлнө. Салхитай байсан ч хамаагүй бусдаас өвчин тусах магадлал өндөр байхыг анхаараарай.

Тийм учраас судлаачид зэрэгцэж гүйхийг санал болгож байна. Хэрвээ боломжтой бол шатрын дэс дарааллаар

Зэрэгцэж гүйж байхад шүлс хажууд гүйж байгаад хүнд хүрэхгүйгээр шууд хойшоо хийснэ. Хэрвээ хэн нэгэнтэй зэрэгцэж гүйх сонирхол байхгүй бол шатрын дарааллаар гүйгээрэй гэжээ, гэхдээ бас л хол зайнд гүйнэ. Энэ тохиолдолд та урдаа гүйж байгаа хүнээс ямар нэгэн вирусын халдвар авах эрсдэл эрс багасах юм.

 

Зөвхөн гүйж байхад бус бас дэлгүүр хэсэж байхад ч халдварлаж болно

Аальто, Финийн цаг уур шинжлэлийн их сургуулийн болон судалгааны өөр бусад төвүүдийн судлаачид дэлгүүрт вирус хэрхэн тархаж байгааг харуулсан модель бүтээжээ.

 

Хүн найтаасны дараа дэлгүүрт вирус хэрхэн тархаж байгааг уг бичлэгээр тодорхой харуулсан байна

Шүлсний дуслаар үүссэн үүлэнцэр найтаасан хүний зөвхөн урд хэсэгт үүссэнгүй, мөн цааш тархаж байгааг та бичлэгээс харлаа. Агааржуулагч, кондишнтой тасалгаанд шүлсний дуслаар үүссэн үүлэнцэр алга болтол 6 орчим минут шаардлагатай. Энэ хугацаанд өөр хүний амьсгалын замд орох бүрэн боломжтой ажээ.

Судлаачдын хэлснээр, вирусын тархалтыг удаашруулж болно, гэхдээ дэлгүүр, ресторан, нийтийн унаагаар маш цөөн тооны хүмүүс үйлчлүүлж байгаа тохиолдолд гэжээ. Тийм учраас хэрвээ боломж нь байгаа бол өөрийгөө тусгаарлах нь өнөөдрийн хувьд хамгийн аюулгүй арга болоод байна.

7
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Намуун

    Б. Намуун

    2020/04/15 at 14:58

    Sverva Crystal

  2. Delger Deegii

    Delger Deegii

    2020/04/17 at 06:41

    Badamaa Nergui Oyunaa Oyun Batsuh Saagii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *