Хэсэг бүлэг хүмүүс 6 сарын дотор тархины хөгшрөлтийг удаашруулах аргыг олж чаджээ. Та ч бас үүнийг туршиж үзэх боломжтой!

3

Та тархины хөгшрөх үйл явцыг гацааж, нөхөн сэргээхийг хүсэж байна уу? “CNN”-ийн судалгаанаас үзэхэд, өдөрт дор хаяж 3 удаа явган алхах эсвэл дугуй унах нь тархины чухал хэсгүүдийг сайжруулдаг болох нь батлагджээ. Мөн хэрэв эдгээрийг хамтад нь хийвэл, зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх бөгөөд ирэх жилүүдэд тархиа эрүүл байлгах боломж бүрдэх юм байна.

Бид үргэлж уншигчдынхаа эрүүл мэндэд хэрэгтэй мэдээ мэдээлэл хүргэхийг зорьдог билээ. Өнөөдөр, бид та бүхэндээ нэгэн судалгааны үр дүнг хүргэх гэж байна, хэрэв та одоо эдгээр зүйлсийг төвөггүй хийж байгаа бол, ирээдүйд санаа зовоод байх хэрэггүй.

Ямар арга вэ?

Дунджаар 65 нас хүрсэн 160 гаруй насанд хүрсэн хүмүүсийг 6 сарын хугацаанд судалгаанд хамруулжээ. Судалгаанд оролцогсод урьд өмнө нь биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж байгаагүйн дээр, ямар нэгэн зүйлээс улбаалж шийдвэр гаргах болон төвлөрөх асуудалтай, зүрх судасны өвчтэй болон цусны өндөр даралттай хүмүүс байв. Тэд бүгдээрээ чухал сорилтод орсон юм.

© depositphotos.com

Харин цус багадалттай эсвэл ямар нэгэн шалтгаанаар дасгал хөдөлгөөн хийж болохгүй хүмүүсийг албан ёсоор хасжээ. Судлаачид эдгээр хүмүүсийг 4 хэсэгт хуваасан байна.

© pexels.com
  • Эхний бүлэг “DASH” хоолны дэглэмийг баримтлах ёстой байв. Энэ хоолны дэглэм зүрх болон цусны судсанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, биеийн бүх хэсэгт эерэг нөлөө үзүүлэх үйлчилгээтэй.
  • Хоёр дахь бүлэг судалгааны явцад аэробикын дасгалыг 7 хоног 3 удаа хийнэ: тэд 10 минут биеэ халааж, дараа нь 35 минутын турш явган алхах эсвэл фитнесийн унадаг дугуй унадаг байв. Энэ бүлэг хүмүүсийн өвөрмөц онцлог бол ямар нэгэн хоолны хязгаарлалт тавиагүй явдал байлаа.
  • Гурав дахь бүлэг хамгийн их зүйлийг хийх байв. Оролцогсод 7 хоногт 3 удаа дасгал хөдөлгөөн хийх ёстойгоос гадна% “DASH” хоолны дэглэмийг баримтлах ёстой.
  • Дөрөв дэх бүлэг зүрх судасны өвчний талаар 30 минут лекц сонсоно. Мөн оролцогсод ямар ч дасгал хөдөлгөөн хийхгүйгээс гадна, хоолны дэглэм баримтлахгүй.

 

Тархины эрүүл мэнд зүрхний эрүүл мэндийг дагаад сайжирдаг

Хоёр дахь удаагийн чухал сорилтын үеэр илэрсэн хамгийн гайхалтай үр дүн бол дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмийг хамтад нь баримталж байсан хүмүүст гарсан өөрчлөлт байв. Гурав дахь бүлэгт хамрагдагсад 47 оноо авсан бол, хоёр дахь бүлгийн хүмүүс 42 оноо, харин дөрөв дэх бүлгийнхэн 38 оноо авчээ.

© pixabay.com

Судалгааны эхэнд, бүлгүүдийн гүйцэтгэх ажлын дундаж үзүүлэлтийг хүний нас руу шилжүүлэх юм бол 93 нас байсан буюу тэдний биологийн нас болох 65 наснаас 28 жилээр илүү хөгшин гэсэн үзүүлэлт гарч байсан юм. Харин туршилт эхэлснээс 6 сарын дараа, тэдний оюун санааны нас 84 болж буурчээ. Иймд, “DASH” хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөний хосуулах нь тархины хөгшрөлтийг дор хаяж 9 жилээр багасгах бүрэн боломжтой болж байгаа юм.

© depositphotos.com

“Альцгеймер Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Төв Клиник”-ийн доктор Ричард Исааксон (Richard Isaacson) хэлэхдээ, дасгал хөдөлгөөнийг хяналттай хийснээр дан ганц тархины хэсгүүдийг сайжруулахаас гадна, үйл ажиллагаа нь эрчимжүүлнэ гэжээ.

Тархийг нөхөн сэргээх арга хэдийнээ одсон, иймээс та ч гэсэн бие организмоо нөхөн сэргээгээрэй.

© depositphotos.com

Энэхүү судалгааг хариуцаж, хийсэн хүмүүс ямар ч насны хүний амьдралын хэв маягийг дээрдүүлэх боломжид нэг алхмаар ойртож чадсан гэж үзэж байгаа юм. Гэхдээ хамгийн чухал зүйл бол, та энэхүү мэдээг уншаад өнгөрөх биш, харин өөрийн биеэр хэрэгжүүлэх нь чухал гэдгийг санаарай. Та хэрэгжүүлэх үү?   

22
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *