
Тийрэлтэт хөдөлгүүртэй унадаг дугуй гэхээр үнэхээр хачин, аюултай сонсогдож байгаа байх. Гэвч үнэхээр ийм унадаг дугуй бүтээгджээ. Дэлхийн хамгийн аюултай унадаг дугуй гэж нэрлэж болох уг унадаг дугуйг бүтээгч нь Дэлхийн хамгийн том түүдэг гал, Дэлхийн хамгийн урт моторт дугуй, хамгийн хурдан моторт дугуй, хамгийн хурдан хүүхдийн тэрэг зэрэг Гиннесийн дээд амжилтуудын эзэн Колин Фюрз /Colin Furze/ юм. Английн кино бүтээгч, аюултай үзүүлбэрүүдийг жинхнээсээ хийгч энэ залуу эрхэм жирийн нэгэн гагнуурчин боловч гайхамшигтай зүйл бүтээхийн тулд заавал үнэтэй зорох суурь машин, аварга том гагнуурын агрегат байх шаардлагагүй гэж үздэг. Унадаг дугуйг нилээд урт хэмжээтэй болгосон хоёр яндангаасаа гал маналзуулан давхих тийрэлтэт хөдөлгүүр бүхий унадаг дугуй цагт 80 км хүртэл хурдлах чадалтай. Залуу эрхэм тийрэлтэт унадаг дугуйгаа Нора /Norah/ хэмээн нэрлэсэн бөгөөд ийм урт байгаагийн учир нь хөдөлгүүрийн яндан нь маш их халдаг учир халалтаас зайлсхийхийн тулд ийнхүү уртаас урт яндан хийсэн байна.







