Чехийн компаниуд нисдэг унадаг дугуй зохион бүтээжээ

0

Чехийн компаниуд нисдэг унадаг дугуй зохион бүтээжээF-Bike нэртэй нисдэг унадаг дугуйн төсөл дээр хамтран ажиллаж байгаа Бүгд Найрамдах Чех улсын гурван компаний инженерүүд өнгөрөгч Лхагва гаригт Праг хотын PVA Expo Center-т нисдэг унадаг дугуйныхаа анхны нислэгийг амжилттай туршсан байна. Нисдэг унадаг дугуйнд хиймэл хүн суулган хийсэн таван минутын энэхүү нислэгийг төслийн багийнхан алсын удирдлагаар удирдаж байжээ. Ердийн уулын дугуйтай адил харагдах, 94.8 кг жинтэй F-Bike нь урд болон ард талдаа хос, хоёр талдаа тус бүр нэг, нийт 6 моторт сэнстэй ба хоёр батерейтай. Нисдэг дугуйны их биеийг бүтээгч Дюратек /Duratec/ компаний техникийн удирдлагын үүргийг гүйцэтгэгч Милан Дючек /Milan Duchek/ хэлэхдээ хоёр дугуйт энэхүү нисэх төхөөрөмжөөр жинхэнэ хүн нисэхээс өмнө батерейг илүү олшруулж, хүчирхэгжүүлэх хэрэгтэй байгаа гэсэн байна. 2011 оны намар эхэлсэн уг төслийнхөн ирэх 7-р сарын эхээр жинхэнэ хүнтэйгээр нисдэг дугуйгаа турших талаарх шийдвэрийг гаргах боловч хүнтэй туршилт яг хэзээ гэдэг нь хараахан тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн худалдаанд гарах эсэх талаар асуусан асуултанд зөвхөн сургалт судалгааны хүрээнд хэрэглэгдэхээс өөрөөр ашиглагдахгүй гэсэн хариулт иржээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *