Танд хаа нэгтээ авахуулсан гоё зураг байгаа ч, тухайн зурган дээр хэн нэгний бүсэлхийнээс чинь тэвэрсэн гар байгаа нь сөрөг мэдрэмж төрүүлж байна уу? Тэгвэл Твиттерийн нэгэн хэрэглэгч тодорхой үнээр таны эксийг чинь зурагнаас хасаж өгөх саналыг тавьж байна.
Энэ ухаалаг бизнес эрхлэгч эмэгтэй дээрх үйлчилгээг 10 доллароор үзүүлж байгаа ба түүний жиргээ хэдхэн өдрийн дотор олны анхаарлын төвд оржээ. Улмаар тэр үнээ өсгөж 15 доллар болгохоос өөр аргагүйд хүрсэн гэнэ. Хүмүүс түүний ид шид гэмээр ажлын гүйцэтгэлд талархал илэрхийлж, хариуд нь ажлын үр дүнг нь Твиттертээ постолцгоожээ.
Энэ Твиттер хэрэглэгч таны эксийг зурагнаас арилгаж өгөх болно
“10 доллараар би таны эксийг чинь зурагнаас арилгаж өгөх болно. Ямар ч асуудалгүй. Миний эхний арилгасан эксийн хувьд өмнө нь энэ зурганд байсан гэхэд итгэхэд хэцүү санагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.”


Хүмүүс түүний ажлын гүйцэтгэлийг биширцгээж байна
“Миний зарцуулсан хамгийн гайхалтай 10 доллар байлаа.”

“Одоо би буцаад савлууртай зургаа өөрийн болгож авлаа.”

“Залуус аа, тэр үнэхээр чадварлаг янзалдаг юм байна.”

“Тэр хараал идсэн зүйлийг хийчихлээ шүү дээ.”

“Бид тухайн жилийн шилдэг оюутны номинацид финалдсан ч гэсэн тэр үед авахуулсан зургаа таагүй дурсамжаасаа болоод харж чаддаггүй байв!”

“Ийм болгож өгсөн бүсгүйд баярлалаа.”

Мөн зарим хүмүүс түүний ажлын гүйцэтгэл төгс болоход зарим нэг зүйлсийг орхигдуулсан байгааг анзаарчээ.
“Экс нь ч байхгүй болсон байна л даа, гэхдээ гутал нь үүрд мөнх хамт байх бололтой.”

“Гутал нь одоог хүртэл тэнд байсаар л… Хэрэв чи мөнгө шаардаж байгаа бол ажлаа сайн хий…”

“Би үүнийг ердөө 1 доллараар л хийгээд өгье.”

Танд эксээ арилгуулмаар санагддаг зураг бий юу? Эсвэл та зүгээр л дурсамж гэж бодоод хадгалдаг уу?
Ха Ха
Тэнэглэл
Буруу
Гайхмаар
Гоё
Бахархмаар
Хөөрхөн
Харамсалтай




М. Дөлгөөн
2020/01/26 at 20:01
Photoshop deer 1 tool ashiglaad l iim boldogshd