Энэ залуу өөрийгөө aрxиар xордуулахаа болиод фитнесээр хичээллэж эхэлжээ. Тэр одоо танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж чадсан!

2

Өнгөрсөн оны 9 дүгээр сард британи залуу Гентин Томас шөнөжингөө шоудаж хоносны маргааш нь хүндхэн байдалтай сэржээ. Тэр үед залуу дахин өөрийгөө aрхи болон муу хоолоор хордуулахгүй гэж бат шийдсэн гэдэг. Metro-д бичсэнээр залуу өөрийгөө засахын тулд спорт зааланд хичээллэх болжээ. Тэр цагаас хойш түүний амьдралд эрс өөрчлөлт гарсан байна – Гентиний гадаад үзэмж төдийгүй дотоод сэтгэл нь ч тэр…

Блэквудийн залуу Гентин Томас амьдралдаа эрс өөрчлөлт хийжээ

Залуу 25 нас хүртлээ өөрийгөө юунд хязгаарлаж байсангүй – өглөө болтол зугаална, aрхи их ууна, хоолны тухайд юу тааралдсанаа амандаа хийнэ. Энэхүү хайхрамжгүй байдал нь түүний гадаад үзэмж болон сэтгэл санаанд нь шууд сөргөөр нөлөөлж байна. Гентин нэгэн удаа өөрийгөө толинд хараад өөртөө итгэл алдаж дургүй нь хүрчээ.

 

Залуу өөрийгөө aрхи болон муу хоолоор хордуулахаа болив

Өөрийгөө зоригжуулах бас нэгэн хүчин зүйл нь гэрэл зураг болжээ, тэр өөрийгөө хараад тэс өөр хүн харж байгаа сэтгэгдэл төрсөн байна. Гентин турахаар эрс шийджээ.

 

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тэрээр спорт зааланд явах болсон

Эхлээд спорт зааланд хэн ч байхгүй үеэр буюу шөнө ирж хичээллэдэг байв.

 

Хэдэн сарын дараа залуу 25 кг хасаж чадсан

Одоо тэрээр калорио байнга тооцох болсон бөгөөд спорт зааланд хичээллэхээ ч таслахгүй явна. Ганц л дутагдалтай тал бий, Гентин хувцасны шкафанд байгаа бүх хувцсаа шинэчлэхэд хүрсэн. Яагаад гэвэл хуучин хувцас нь түүнд томдож эхэлжээ.

 

Эргэн тойрных нь хүмүүс түүнийг 10 насаар залуу харагдах болсон гэв

 

Гентин амаргүй замыг туулсан, зорилгодоо хүрч өөртөө ч итгэлтэй болжээ

Залуугийн хэлснээр зүгээр нэг хоолны дэглэм баримтлаагүй мөн амьдралынхаа хэв маягийг орвонгоор нь өөрчлөхөд хүрсэн гэжээ. Гарсан үр дүн нь түүнд их таалагдаж байгаа бөгөөд үүгээр зогсохгүй. Одоо жингээ барих, мөн цааш өөр зорилго тавин явах хэрэгтэй.

11
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *