2022 онд нээлтээ хийх, үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа 12 кино

0

Энэ жил кино сонирхогчдын хувьд хүлээлт ихтэй томоохон кино бүтээлүүд чамгүй олон гарахаар зэхэж байгаа ажээ. Манай сайт уншигч танд Леонардо ДиКаприо, Николас Кейж зэрэг алдарт жүжигчдийн энэ жил үзэгчдийн хүртээл болох шинэхэн бүтээлүүдийг танилцуулж байна.

1. Death on the Nile

© Death on the Nile / 20th Century Studios and co-producers

“Death on the Nile” нь нэрт зохиолч Агата Кристигийн өргөн дэлгэцийн бүтээл болж буй 3 дахь зохиол юм. Тус киноны зураг авалт Их Британи болон Марроко улсад хийгджээ. Сонирхолтой нь уг кинонд дэлхийн хамгийн том шар очир эрдэнийн чулуу гарах ажээ. “Death on the Nile” өнгөрсөн сарын 10-ны өдөр нээлтээ хийсэн билээ.

 

2. Inventing Anna

© Inventing Anna / ShondaLand and co-producers

Жессика Пресслерийн “How Anna Delvey Tricked New York’s Party People” нийтлэлээс сэдэвлэсэн “Inventing Anna” нэртэй мини-цувралын гол дүрийг жүжигчин Жулиа Гарнер бүтээжээ. 2013-2017 оны хооронд Анна Дельви гэсэн хуурамч нэрээр Германы баян гэр бүлийн өв залгамжлагчийн дүрээр банк, буудал зэрэг газруудад луйвaр хийж буй нэгний тухай өгүүлэх ажээ. “Inventing Anna” цуврал өнгөрсөн сарын 11-ний өдөр нээлтээ хийжээ.

 

3. Severance

© Severance / Red Hour Films and co-producers

Apple TV+ платформын олон жилийн хугацаанд төлөвлөсөн төсөл болох “Severance” цувралын гол дүрийг жүжигчин Бен Стиллер бүтээжээ. Тус цувралд орчин цагийн шинэ технологийн тусламжтайгаар компанийн ажилтнуудаа удирдаж буй удирдлагуудын түүхийг өгүүлэх ажээ. “Severance” цуврал өнгөрсөн сарын 18-ны өдөр нээлтээ хийжээ.

 

4. The Northman

© The Northman / Focus Features and co-producers

“The Northman” хэмээх триллер төрлийн кинонд эцгийнхээ өшөөг авахаар шийдсэн викинг ханхүүгийн түүхийг өгүүлэх бөгөөд гол дүрд Alexander Skarsgard болон Anya Taylor-Joy нар тогложээ. Тус кино ирэх сарын 22-ны өдөр нээлтээ хийнэ.

 

5. The Unbearable Weight of Massive Talent

© The Unbearable Weight of Massive Talent / Lionsgate and co-producers

Сүүлийн жилүүдэд тоглосон киноноосоо олон эдлэн газар худалдаж авсан ч татвараа төлөөгүй гэсэн асуудалд холбогдоод байсан жүжигчин Nicolas Cage “The Unbearable Weight of Massive Talent” кинонд дүр бүтээжээ. Хэдийгээр тэрээр татварын асуудалд өөрийн менежерийг ажилдаа хайхрамжгүй хандсан гэж буруутгасан ч 15 эдлэн газартай жүжигчин эрийг өөрийн санхүүгийн боломжоос хэтэрсэн амьдралаар амьдарч байна гэж менежер нь шүүмжлээд амжсан юм. Тус кино 4-р сарын 22-ны өдөр нээлтээ хийнэ.

 

6. The Offer

© The Offer / Paramount Television and co-producers

“The Offer” цуврал нь 20-р зууны кино урлагийн сод бүтээлүүдийн нэг болох “The Godfather” кино бүтсэн түүхийг өгүүлэх мини-цуврал ажээ. Тус цувралд найруулагч Albert S. Ruddy-ын дүрийг жүжигчин Miles Teller бүтээжээ. “The Offer” цуврал ирэх сарын 28-ны өдөр нээлтээ хийнэ.

 

7. Top Gun: Maverick

© Top Gun: Maverick / Paramount Pictures and co-producers

2010 оноос эхлэн 9 жилийн хугацаанд зураг авалт хийгдсэн тус киноны үйл явдал 1986 оны “Top Gun” киноны үргэлжлэл болох ажээ. Энэ ангид тус киноны гол дүр Maverick хочит Peter Mitchell Penny гэх ганц бие ээж бүсгүйд дурласан түүхийг өгүүлнэ. “Top Gun: Maverick” киноны гол дүрүүдэд Tom Cruise болон Jennifer Connelly нар тогложээ.

 

8. The Expendables 4

© The Expendables 4 / Millennium Films and co-producers

Алдарт цувралын 4 дэх ангид нэрт жүжигчин Sylvester Stallone тоглохгүй хэмээн 2017 онд мэдэгдэж байсан ч Arnold Schwarzenegger тэргүүтэй бусад жүжигчдийн ятгалгаар өөрийн дүрээ ахин бүтээхээр болж байсан билээ. Тус киноны нээлтийн огноо тодорхой болоогүй байгаа ч энэ жил нээлтээ хийнэ гэсэн хүлээлттэй байгаа ажээ.

 

9. The Lord of the Rings: The Rings of Power

© The Lord of the Rings: The Rings of Power / Amazon Studios and co-producers

Алдарт бөгжний эзэн цувралын бас нэгэн түүхийг өгүүлэх “The Lord of the Rings: The Rings of Power” цуврал хамгийн багадаа 5 улирал үргэлжилж, 1 тэрбум орчим ам.долларын хөрөнгөөр бүтнэ гэсэн тооцоолол гаргаад байгаа билээ. Эхний бүлгийн эхний анги 9-р сарын 2-ны өдөр үзэгчдийн хүртээл болох ажээ.

 

10. The Flash: Armageddon

© The Flash / Warner Bros. and co-producers

Асар хурдан гүйх чадвартай болон хувирсан супер баатрын тухай комик номноос сэдэвлэсэн цуврал кино бүтээх төсөл 2004 оноос эхэлсэн ч зохиол нь нэг бус удаа өөрчлөгдөж байсан түүх бий. Эцэстээ The Flash: Armageddon кино комик номноос өөр зохиолоор хийгдэж байгаа ажээ. Тус кино 11-р сарын 4-ний өдөр нээлтээ хийнэ.

 

11. Avatar 2

© Avatar 2 / 20th Century Studios and co-producers

Алдарт найруулагч Жеймс Камеруны бүтээл 2009 онд нээлтээ хийж байсан Avatar кино нийт ашиг орлогоороо 3 тэрбум ам.долларын ашиг олж орлогоороо бүх цаг үеийн 3-р байрт бичигдсэн түүхтэй. Тус киноны үргэлжлэл ангийг тэрбээр хийхээр мэдэгдэж, 2014 онд нээлтээ хийнэ хэмээн товлож байсан ч хэд хэдэн удаа хойшлогдсоор өнөөг хүрсэн билээ.

Найруулагч Жеймс Камерун Avatar 2 киноны зохиол 4 жилийн хугацаанд бичигдсэн хэмээсэн бөгөөд юутай ч энэ оны 12-р сарын 16-ны өдөр нээлтээ хийхээр товлож байгаа ажээ.

 

12. Killers of the Flower Moon

© Killers of the Flower Moon / Imperative Entertainment and co-producers

Леонардо ДиКаприо болон найруулагч Мартин Скорсезе нарын хамтарсан “Killers of the Flower Moon” кино 200 гаруй ам.долларын хөрөнгөөр бүтжээ. Кино зохиолын хувьд 2017 онд хэвлэгдсэн түүхч Дэвид Гранны номноос сэдэвлэсэн бөгөөд АНУ-ын нутагт 20-р зууны үед гарч буй аймшигт гэмт xэргийн талаар өгүүлэх ажээ. Тус кино энэ онд нээлтээ хийхээр товлоод буй юм.

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *