Өөртөө итгэх итгэл багатай эмэгтэйчүүдийн хувцаслалтын 10 онцлог шинж. Та ингэж хувцасладаг юм биш биз? Шалгаад үзээрэй…

3

Хүнийг хувцсаар нь таньдаг гэдэг. Зөв сайхан хувцасласан байх нь ухаалаг байдал, сайхан зан харьцаанаас дутахгүй амжилтын нэг үндэс билээ. Сэтгэл судлаачид хүний худалдан авч байгаа хувцас нь түүний дотоод ертөнцтэй салшгүй холбоотой гэж үздэг байна. Тиймээс аливаа нэг зүйлийг сонгож авсан байдлаар нь тухайн хүний өөртөө хэр итгэлтэйг тодорхойлж болох юм.

Ингээд хүн өөртөө хэрхэн ханддаг талаарх мэдээллийг өгдөг хувцаслалтын талаар сонирхуулъя.

Нэгэн хэвийн хувцас

Хүмүүс ямар нэг туршилт хийж өөрийнхөө дүр төрхийг илэрхийлэх тал дээр зориг гаргахгүй байх нь их. Үүнээс болж түүний хувцасны шүүгээнд адил төрлийн хэлбэр загвартай олон футболк, өмд, гутал цуглардаг байна. “Моодны сэтгэл зүй” хэмээх номыг бичсэн зохиолч Карен Пайны бодлоор бол хөх өнгийн жинс өмсөх дуртай эмэгтэйчүүд нь депресст орох, сэтгэл санааны уналтанд орох шинжтэй байдаг гэнэ. Харин янз бүрийн хэлбэр загвартай даашинз өмсөх дуртай эмэгтэйчүүд нь дээрхээс эсрэгээр буюу илүү аз жаргалтай, сэтгэл санаа өөдрөг байдаг байна.

 

Тодорхой хэлбэргүй, унжсан хувцас

© Pxhere

Сэтгэл судлаач Женнифер Баумгартнер өөрийн бичсэн “Чи юу өмссөн байна, тийм л хүн” номондоо өргөн унжсан хувцас өмсдөг, өөрийн биеийн хэлбэрийг тодосгох хувцаснаас зайлсхийдэг хүмүүс нь бусдын анхаарал татах дургүй, аливаа зүйлийн голлох хэсэг байхаас зугтаадаг хүмүүс байдаг гэж бичжээ. Гэхдээ энэ нь хувцас загварын oversize буюу универсал хэмжээний хувцаст хамааралгүй юм. Хэрвээ ийм хувцсыг зөв сонгож өмсвөл танд эвтэйхэн төдийгүй бас өөртөө итгэлтэй байх болно.

 

Бүдэг өнгө

© Pixabay

Хувцасны өнгө олон зүйлийг хэлж өгдөг. “Зөв хувцаслах үндсэн арга барил” хэмээх номыг бичсэн Жюль Стэндиш хүний дотоод ертөнц нь түүний өмссөн хувцасны өнгөтэй холбоотой байдаг гэж үздэг байна. Жишээ нь бүдэгхэн өнгөтэй, хурц тод биш хувцас нь тухайн хүний хэт даруухан, ичимхий зан чанарыг илтгэнэ. Иймэрхүү хүмүүс бусдын анхаарал татахгүйн тулд аль болох даруухан хувцаслаж байхыг илүүд үзнэ. Тэднийг зоригжуулж, ичимхий байдлаас нь гарахад туслах хэрэгтэй.

 

Өөрийнхөө хэмжээний бус хувцас өмсөх

Өөрт нь багадсан болон томдсон хувцас өмсөх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь ихээр бууруулж болзошгүй юм. Багадсан хувцас нь илүүдэл жинг илүү тод болгож харагдуулах бол харин томдсон хувцас нь биеийн хэлбэрийг хэт том, эв хавгүй болгож харагдуулна. Тиймээс шинэ хувцас авахын тулд танд юу худалдаж авч байхыг шууд хэлж чадах өөрийн шударга найзтайгаа цугтаа дэлгүүр явж, хувцас худалдаж авч байх хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг.

 

Спорт хувцас

© Pixabay

Өдөр болгон спортын зузаан хувцас, бэлтгэлийн өмд өмсөх нь тухайн хүн өөрийнхөө гоо сайханд эргэлздэг, ямар нэг юм нуух хүсэлтэй байгааг илтгэнэ. Мөн иймэрхүү хувцастайгаар ажил болон үдэшлэгт явах нь уг хүний муухан хүмүүжлийг харуулж байгаа хэрэг. Харин хүний биеийн сайхан хэлбэрийг тодосгох спортын хувцсыг өөртөө итгэх итгэлийн талаар ямар нэг асуудалгүй хүмүүс өмсдөг байна. Өөртөө итгэлтэй бүсгүйчүүд нь фитнест зориулсан хувцсыг өдөр тутмын хувцас болгон өмсөх ба энэ нь бие барьсан өмд, зоригтой гэмээр цамц, биед эвтэйхэн пүүз зэрэг билээ.

 

Моод загварыг сохроор дагах нь

© woman_showroom_ / Instagram

Загвар ертөнцийн бүх л онцлогийг үг дуугүй сохроор дагадаг хүмүүс өөрсдийнх нь тухай орчин тойрных нь хүмүүс юу гэж боддог бол гэсэн айдас эргэлзээтэй хүмүүсийн шинж чанар юм. Тэд бусдаас дутахгүй байх гэсэн хүсэлтэй, хэрвээ ойрын хэн нэг нь хувцасны шинэ загварыг өөрөөс нь түрүүлээд олоод өмссөн бол ихээхэн шаналдаг байна. Гэхдээ хувцас сонгохдоо зөвхөн загварын чиг хандлага төдийгүй бас өөртөө хэр таарч, зохиж байгаа талаар бодох ёстой. Мөн мэргэжилтнүүд хувцасны брэндээр анхаарал татахгүй байхыг зөвлөдөг бөгөөд учир нь орчин тойрны хүмүүс таныг анхаарах ёстой болохоос брэндийн логонд анхаарал хандуулах ёсгүй юм шүү.

 

Шатрын хөлөг шиг хээ

© asos

Эмэгтэйчүүд хувцасны бусад онцлог шинж чанарыг тохиолдлоор сонгодоггүй байна. Жишээ нь хар цагаан шатрын хөлөг шиг хээтэй хувцас сонгох нь уг хүн ямар нэг бэрхшээлтэй байдалд байгаа, айж ичдэг зүйлтэй гэдгийг харуулна. Таны найз бүсгүй иймэрхүү хувцас өмсөх нь ихсээд эхэлбэл магтаалын үг хэлж, дэлгүүрээр цуг явах санал тавих гэх мэтээр түүний сэтгэл санааг өргөх гэж оролдоорой.

 

Хэт задгай хувцас

© Easy A / Screen Gems

Хэт задгай энгэртэй хувцас өмсөх дуртай эмэгтэйчүүд нь бусдын анхаарлыг татах гэж байж ядсан шинж чанартай хүн бололтой. Элдэв сайхан магтаалын үг дутагдаж байдаг, бусдаас ялгарах их хүсэл зэрэг нь өөртөө итгэх итгэл бага байгаагийн бас нэг шинж байж болох юм. Гэхдээ ийм хувцас өмсөх шаардлагатай цаг үед (хурим, үдэшлэг) өөрийн бие хаа, гоо үзэсгэлэнг илүү тодосгох хувцас өмсөхөд буруу зүйл үгүй. Гол нь хэтрүүлж болохгүй шүү.

 

Дэндүү олон товч

© malina_fashion / Instagram

Эмх цэгцтэй зүйлд дуртай эмэгтэйчүүд болон эрчүүд олон товчтой хувцас өмсөх нь элбэг. Тэд байнга л үсээ гялалзтал самнасан, ажил төрөлдөө сахилга баттай, зохион байгуулалттай, ямарваа нэг уулзалтанд хоцорч ирнэ гэж үгүй. Гэтэл “Бүгд л хуурдаг! Хүнийг гадаад төрхөөр нь таньж сурцгаая” номыг бичсэн Светлана Кузинагийн бодлоор бол ийм хувцас өмсөх дуртай хүмүүс нь аливаа зүйлд уян хатан байж чаддаггүй, хэт хаалттай буюу өөртөө итгэх итгэл багатай хүмүүс байдаг байна. Тиймээс уг хүнийг зоригжуулж, сайхан таарсан хувцас юм уу гоё самнасан үсийг нь магтаж байх хэрэгтэй.

 

Тухайн үйл явдалд үл зохицох хувцас

© Isn’t It Romantic / Warner Bros.

Оройн хоолонд уригдаад юм уу ажлын байрандаа богино өмд өмсөж очих, эсвэл хэт задгай хувцастай хүрэлцэн ирэх зэрэг нь уг хүнийг нилээд эсэргүү зөрүүд зан ааштай, аливаа зүйлийг хяналтандаа байлгаж байх сонирхолтой хүн гэж харагдуулна. Нөгөө талаас тухайн үйл явдал, газар орчинд үл зохицох хувцас өмсөх нь уг хүн бусдын анхаарлыг татах хүсэлтэй байгааг харуулах ба дресс кодыг үл тоох энэ хандлага нь бас л өөртөө итгэлгүй хүний нэг шинж байдаг.  Хувцасны цуглуулгаа бүрдүүлэхдээ аль болох олон төрлийн үйл явдалд (ажил, үдэшлэг) таарах янз бүрийн хувцас цуглуулж , бас ойр дотны хүмүүсийн зөвлөгөөг сонсож байхыг сэтгэл судлаачид анхааруулдаг байна.

Дээр дурдсан зүйлээс 1-2 нь тодорхой нэг эмэгтэйн дуртай хувцас байх нь ямар нэг зүйлийг илтгэж сүйд болж байгаа юм биш. Харин дээрх зүйлс бүгд түүний хувцаслалттай холбоотой бол анхаарах зүйл байж магадгүй гэсэн үг бөгөөд уг хүнийг дэмжиж магтах хэрэгтэй.

Бүх л дүрэмд дүрмийн бус онцгой нөхцөл байдаг учир өөртөө итгэлтэй хүн зөвхөн өөртөө таалагдсан юмаа л өмсдөг байж болох юм. Харин та энэ талаар юу гэж боддог вэ?

31
БурууБуруу
19
ГоёГоё
14
ХөөрхөнХөөрхөн
13
Ха ХаХа Ха
12
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *