Маргааш тохиох Дэлхийн сүүлчийн өдрийн бэлтгэл явагдаж байна

0

Маргааш тохиох Дэлхийн сүүлчийн өдрийн бэлтгэл явагдаж байна

Одоогийн Мексик, Гватемаль, Эл Сальвадор, Гондурас зэрэг улсуудын нутаг дэвсгэрт газар тариалан, мал аж ахуй эрхлэн амьдарч байсан Маяачуудын сүмийн хананд бичиглэн үлдээсэн цаг тооны бичиг маргааш буюу 2012 оны 12-р сарын 21-нд дуусгавар болж байгаа ба цаг тооллын нэг үе дуусаж, шинэ үе эхлэхэд онцгой үйл явдал болдог гэсэн Маяачуудын итгэл үнэмшлээс үүдэн Дэлхийн оршин суугчдын дунд 12-р сарын 21-нд Дэлхий дээр ямар нэгэн аймшигтай зүйл болно гэсэн яриа тархаад байгаагаар барахгүй олон хүн энэ ярианд итгэж, хоол унд, түлээ түлш, дулаан сууцаа бэлтгэж байна.
Маяагийн цаг тооны бичиг болон түүнтэй холбоотойгоор гарсан Дэлхийн төгсгөлийн өдрийн тухай яриа 12-р сарын 21-ний өдрийг хүртэл улам бүр эрчээ авсаар, өнөөдөр бүр туйлдаа хүрч, бараг толгойтой бүхэн маргааш юу болох бол гэж нууцхан түгшиж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Энэ яриаг зүгээр нэг цуу яриа хэмээн түүнд итгэгчдийг тохуурхан жуумалзаж, толгой сэгсрэх нэгэн байхад маргааш тохиох гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ аварч үлдэхээр бэлтгэл ажлаа аль хэдийнээс хийгээд эхэлчихсэн хүмүүс ч байгаа ба Дэлхийн сүйрлийн үе болоод түүний дараах үед зориулан бэлтгэл хийцгээж байгаа хүмүүсийн зургуудыг үзэгч та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ.

АНУ, Юта, Форк хот дахь гэртээ байгаа Phil Burns сайжруулсан маскаа үзүүлж байна. (REUTERS / Jim Urquhart)

Янз бүрийн гамшгийн нөхцөл байдалд зориулан бэлтгэгчдийг нэрлэсэн Preparer гэсэн шинэ нэр томъёо Америкт хэрэглэгдэх болсон ба тэдгээр preparer-үүдийн нэг нь Phil Burns юм. (REUTERS / Jim Urquhart)

Ямар нэг аймшигтай зүйл болно хэмээн итгэсэн preparer-үүд олон арван вэбсайтууд, онлайн форумууд, радио телевизийн шоунуудаар Дэлхийн төгсгөлийн тухай хэлэлцэж байгаа ба Юта мужийн Сэнди хотын preparer-үүдийн байгууллагын гишүүн Sami Porenta, Hugh Vale нар хоол хүнс бэлтгэн нөөцөлж байна. (REUTERS / Jim Urquhart)

Дэлхийн төгсгөлд итгэгчдийн зарим нь Дэлхий сүүлт одтой мөргөлдөх ба түүнээс үүдэн иргэний дайн, дээрэм тонуул газар авна гэж үзэж байгаа бол зарим нь ажилгүй болж магадгүй хэмээн жинхэнэ гамшигт бэлтгэцгээж байгаа юм. Зураг дээр Hugh Vale мод хагалж байна. (REUTERS / Jim Urquhart)

Бэлтгэгчдийн нэг Hugh Vale гэртээ хоол хүнсээ нөөцөлж байгаа нь энэ бөгөөд тэрээр шаардлагатай үед нөөц хоол хүнс бүхий байшингийн сууриндаа хэдэн өдрөөр байрлана гэнэ. (REUTERS / Jim Urquhart)

Юта мужийн бэлтгэгчид хоргодох газрын систем барьж байна. (REUTERS / Jim Urquhart)

Эдгээр хоргодох газрын систем нь 51,800-64,900 долларын үнэтэй аж. (REUTERS / Jim Urquhart)

Хөлдөөж хадгалсан хоол хүнсний зүйлс. (REUTERS / Jim Urquhart)

Сүйрлийн өдрүүдэд зориулан бэлтгэж нөөцөлсөн хүнсний зүйлс. (REUTERS / Jim Urquhart)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/12/20 at 16:26

    shal medrel muutai garuud

  2. Зочин

    2012/12/20 at 16:59

    xaxa ineedtei ym a

  3. bishmaa

    2012/12/20 at 18:05

    gviee yahawdee vnheer iim bolbol bid nar ineedtenimaa geel duusah bailgvidee aliig ter gehew tegehdee l

  4. Зочин

    2012/12/20 at 18:09

    *** юмнууд …

  5. uniQu3

    2012/12/20 at 18:46

    яавал гэждээ цуцу ийм юманд итгээд л үү цууцу

  6. Enxmandax

    2012/12/20 at 19:43

    yaxwee xvnd ym dutnuu gexees ilvvdne gej baidaggvi ym. bolson ch boloogvi ch iim zvil xen negen n baritsan baixad zaawal svirel gedgvi ymaa gexed oor neg zoriulaltaar ashiglagdaj l taaraa. nice

  7. Зочин

    2012/12/21 at 00:25

    hahahahahahah margaash ni shal demii yum hij dee geed facebookde bicheed suuj bh vii dee hahshs :24:

  8. jambaaaaaaaaaal

    2012/12/22 at 12:20

    hund yum iluudeh bishdee

  9. capaa7g

    2012/12/23 at 10:40

    huurhii 21nd yuuch boloogui shd :24:

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *