Өдөр болгон явган алхахад таны бие махбодид гарах 6 эерэг өөрчлөлт

4

Хэдий фитнес өнөө цагт алдаршиж, хүмүүс ямар нэгэн байдлаар биеийн идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэж байгаа ч гэлээ томчуудын ихэнх хувь аэробик эсвэл хүчний дасгалаар огт хичээллэхгүй байна.

Хүмүүс эрүүл мэндээ сайжруулах арга зам эрэлхийлэх эсвэл турахыг хүсэхдээ жирийн алхаа хангалттай гэж огт боддоггүй. Явган алхах – энэ төрлийн идэвхтэй хөдөлгөөн ньь маш тустай, үр дүн нь үнэхээр магтмаар.

Явган алхах нь эрүүл мэндэд тустай

Явган алхах нь дараах өвчнүүдээс хамгаална:

  • Депресс болон түгшүүр
  • Альцгеймерийн өвчлөл, танин мэдэхүйн үйл ажиллагаа буурахаас хамгаална
  • Үе мөчний үрэвсэл
  • Ядрах, эрч хүч сулрах
  • Өөхлөлт
  • Зүрхний өвчлөл, цусны өндөр даралт, зүрхний шигдээс
  • Чихрийн шижин
  • Дааврын тэнцвэрт байдал алдагдах
  • Сарын тэмдэг ирэхээс өмнө хам шинж
  • Бамбай булчирхайн өвчлөлүүд

Явган алхах нь дараах 6 ашиг тустай

1. Эрүүл жин барихад тусална

Явган алхах нь жингээ хасахад эрч хүчтэй дасгалаас ч илүү үр дүнтэй байдаг нь нэг давуу тал болж өгдөг. Жишээ нь, дугуй унах, бүжиг, гүйлт, аэробик дасгал болон усанд сэлэлт нь зүрхний цохилтыг нэмэгдүүлэх тул зарим нэг хүнд хийхийг хориглодог. Харин явган алхах бол өөр хэрэг, идэвхтэй хөдөлгөөн хийсэн шиг калори ихээр шатаахгүй ч гэлээ үр дүн өгнө.

 

2. Үе мөчинд ирэх ачааллыг багасгадаг

Тогтмол алхах нь үе мөчний эрүүл байдлыг хангахад нөлөөлнө, цусны эргэлтийг сайжруулах, тунгалгийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний зөөлөн эд шууд цусан хангамжаар хангагддаггүй тул шим тэжээлээр дутагддаг. Харин явган алхахад үе мөчний шингэний хангамж нэмэгдэж үе мөчний бэртэл гэмтэлтэй хэсгийг шим тэжээл, хүчилтөрөгчөөр хангаж эхэлдэг байна. Үе мөчний үрэвсэл судлалын төвөөс хийсэн судалгааны үр дүнгээс харахад өвчний үндсэн шалтгаан нь биеийн хөдөлгөөнгүй байдал гэж тэмдэглэжээ.

 

3. Зүрхний эрүүл мэндийг дэмжинэ

Америкийн анагаах ухааны сэтгүүлд 2013 оны нэгэн судалгааны үр дүнг нийтэлжээ. Уг нийтлэлд дурдсанаар хурдан алхаа нь зүрхний өвчлөлөөс хамгаална гэсэн байна. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, цусны даралт буурах, тэр ч бүү хэл амьдралын чанар бүхэлдээ сайжирч байгааг тогтоожээ. Уг судалгаанд 1000 гаруй өвчтөн хамрагдсан, тэдний зүрхээр хатгах, зүрхний титэм судасны өвчлөл буурсныг илрүүлсэн байна.

 

4. Депресстэй тэмцэж сэтгэл санаа сэргээнэ

Бүх төрлийн биеийн дасгал тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Хүн явган алхахад тархинд эндорфин ялгарч эхлэх тул сэтгэл санаа өөдрөг болж ирдэг байна, үүний үр дүнд сэтгэл санааны гутрал зэргийг эмчлэх боломжтой гэж үзжээ.

 

5. Өтөл насанд ясны эрүүл байдлыг дэмжинэ

Байнга алхдаг хүмүүсийн хувьд насны өөрчлөлтөөс үүсэх ясны массаа алдах асуудал ховор тохиолдоно. Хүн идэвхтэй хөдөлж алхаж байгаа тохиолдолд яс сийрэгжих эрсдэл багасна. Алхахад та таталцалтай тэмцэж байгаа учраас яс бэхэждэг байна. Үүний бас нэмэлт давуу тал нь амархан бэртэж гэмтэх эрсдэлээс хамгаалагдах ажээ.

 

6. Ханаа ч алхаж болно, ямар ч төхөөрөмж шаардлагагүй

Хаана ч явган алхаж болно, тэгээд ямар ч төхөөрөмж шаардлагагүй, өрөөр хэлбэл мөнгө төлөхгүй. Таны хийх ёстой зүйл гэвэл – хагас эсвэл бүтэн цаг идэвхтэй алхах. Богино хугацаагаар алхсан ч гэсэн зүрхний үйл ажиллагаа сайжирч, даавар, булчингийн хэвийн үйл ажиллагаа дэмжигддэг байна.

48
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Намуун Нау

    Намуун Нау

    2018/10/22 at 09:28

    Tseegii Tserendavaa

  2. Буяндэлгэр А.

    Буяндэлгэр А.

    2018/10/22 at 09:56

    Даваадулам Ж.

  3. Baigalmaa Bataa

    Baigalmaa Bataa

    2018/10/22 at 10:21

    Deegii Deegii

  4. Yumi Ella

    Yumi Ella

    2018/10/22 at 11:12

    Ganaa Ganaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *