Оюутан залуу өөрийн спорт хувцасны брэндээ гаргахын тулд подвалд хувцсаа оёдог байжээ, 6 жилийн дараа түүний хөрөнгө 130 сая долларт хүрсэн байна

4

Бен Фрэнсис 19 настай оюутан байхдаа мөнгө олохын тулд пицца зөөгч хийж байснаас гадна аав, ээжийнхээ гэрийн доод подвалд спорт хувцас оёдог байжээ. Тэр үед 6 жилийн дараа 130 сая долларын эргэлтийн хөрөнгөтэй болно гэж төсөөлж ч байгаагүй биз.

Бен фитнест явах гэтэл мөнгө дутаад байж, тэгээд орлогоо нэмэгдүүлэх арга эрэлхийлжээ. Үүний тулд эхлээд нэмэлт тэжээл зарж эхэлж, харамсалтай нь олигтой амжилт олсонгүй. 2012 онд спортоор хичээллэх гээд өөртөө хувцас хайсан боловч таарах хувцас олдсонгүй, тэгээд толгойд нь нэг санаа орж ирсэн байна – хувцас оёод интернетээр борлуулах.

Бен эмээгээсээ хувцас яаж оёхыг сурчээ, оёдлын машин худалдаж аваад өдөрт 10 гаруй хувцас гаргаж байв. Ажлаа хийхийн хажуугаар тэр Астон их сургуулиа дүүргэхийг зорьж байлаа, мөн ойр зуур мөнгө олохын тулд пиццагаа ч зөөсөөр байсан юм. Иймэрхүү амьдрал 2 жил гаран үргэлжилсэн бөгөөд түүний бизнес жилд  £250 мянган фунтын орлого авчирдаг болжээ, компанидаа Gymshark гэдэг нэр ч өглөө. Яг энэ үед тэр их сургуулиа хаяж хувцсан дээрээ бүх анхаарлаа хандуулах шийдвэр гаргасан байна.

Одоо тэрээд дэлхий дахинд 1,2 сая гаруй үйлчлүүлэгчтэй, удирдлага доороо 215 хүн ажиллуулж байна. Түүний энэ амжилт нь сошиал сувгийн хөгжилтэй холбоотой гэж тэрээр үздэг. Бен өөрийнхөө хувцсыг хэдэн мянган дагагчтай фитнес-загвар өмсөгчдөд илгээдэг байжээ. Одоо Бенийн компанийн Инстаграм гэхэд л 2,4 сая дагагчтай болоод байна.

23
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Chinzo Tsa

    Chinzo Tsa

    2018/10/22 at 11:43

    Bazara Sukhbaatar

  2. dashdondov

    2019/03/17 at 16:43

    mundag yum bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *