
Монголын хилээр 70 сая жилийн настай Тираннозавр Батаар тэргүүтэй үлэг гүрвэлийн яснуудыг хууль бусаар гаргасан Америк худалдаачинд 3 сар хорих ял оноосон байна. Нью Йоркын прокуроруудын нэрлэснээр ‘түүхийн өмнөх чулуужсан үлдэгдлүүдийн нэг хүний хар зах’ хэмээн тодорхойлогдсон Eric Prokopi-гийн нууцаар хил давуулсан Т.Батаар 2013 оны 5-р сард Монголдоо эргэн ирсэн билээ. Энэхүү аварга том араг ясыг Prokopi 2012 оны 5-р сард 1 сая гаруй доллараар дуудлага худалдаагаар зарсан байсан ч АНУ-ын засгийн газар хураан авсан юм. Prokopi урьд нь гэрээсээ шүр, араг яс болон бусад зүйлсийг арилжааны палеонтологич гэдэг нэрээр зарж байсан учир 2012 оны 10-р сард баривчлагдаж байсан байна. Prokopi-д хорих ялыг оноосон шүүгч Hellerstein хэлэхдээ энэ явдал нь арилжааны палеонтологийн салбар дахь бусад хүмүүст энэ нь мэдээ болох болно хэмээжээ. Мөн тэрээр Prokopi-г муу үйлдэл хийснээс бус бүхэлдээ муу хүн биш хэмээсэн байна.
Эх сурвалж: ВВС








Amartuvshin Jamba
2014/06/04 at 16:58
Davdagach zondo davsanlda
Amartuvshin Jamba
2014/06/04 at 16:58
Davdagach zondo davsanlda