Хүмүүс байшингаасаа санамсаргүй байдлаар олж илрүүлсэн хамгийн хачин жигтэй, бас аймшигтай 21 зүйл

0

Бид өөрсдийн амьдарч буй орон гэрээ хэнээс ч илүү сайн мэддэг гэж боддог. Гэвч заримдаа бидний буруу байдаг. Яг бидэнтэй адил бидний амьдарч буй байшингууд ямар нэгэн түүхийг агуулж байх магадлалтай – гэнэтийн бэлгээр дүүрэн. Бид цаг хугацаатай уралдаж амьдардаг учир, эргэн тойрондоо тэгтлээ их ач холбогдол өгдөггүй. Хэрэв та бага ч болов цаг гаргаж, эргэн тойрноо сайтар ажиглавал, өдөр тутмын амьдралдаа сонирхолтой зүйлс олж харах боломжтой байдаг.

Бид та бүхэнд хүмүүсийн амьдарч буй байшингаасаа санамсаргүй байдлаар олж илрүүлсэн 21 зүйлийн фото зургийг хүргэж байна – эдгээрийг хараад таны эрүү мултарч мэдэх юм.

1. “Байшингийнхаа дрожийг автал юу олсон гэж санана? Монополь тоглоом!”

© Nnewel/Reddit

 

2. “Манай байшинг булшны чулуугаар барьсан гэдгийг олж мэдлээ.”

© MrFourhundredtwenty/Reddit

 

3. “Найз маань шинэ байшин худалдаж авсан юм. Өмнөх эзэн нь суут ухаантан байсан бололтой.”

© AlliumVineale/Reddit

 

4. “Миний амьдардаг байшинд маш олон ижилхэн хаалга бий.”

© robertogeroli/Reddit

 

5. “Бид шинэ байшингаасаа хуурамч разеткаар далдалсан сейф олж илрүүллээ.”

© hippyscum98/Reddit

 

6. “Би 100 жилийн настай хуучны байшинг сэргээн засварлаж байгаа юм. Тэгтэл байшингийн тоосонд дарагдсан хаалганы завсраас самурайн илд оллоо.”

© BriCins/Reddit

 

7. “Шинэ байшингийнхаа жаазтай зурагны араас 20 жилийн өмнөх ханан дээр бичсэн амлалтыг олж харав.”

“Өнөөдөр бол 1997.10.05. Хэрэв Spice Girls хамтлаг дараагийн удаа энэ өрөөнд засвар хийх үед алдартай хэвээрээ байвал, би амиа хорлох болно. Аав.”

© AngeB1818/Reddit

 

8. “Бидний худалдаж авсан байшингийн дээвэр дээр энэ мэлхийний баримал уяатай байхыг оллоо.”

© dwrecksizzle/Reddit

 

9. “Би өнөөдөр шинэ байшингийнхаа агуулахаас 1902 оны 10-р сард хэвлэгдэж байсан сонин олсон.”

© bobfromholland/Reddit

 

10. “Байшингаа цэвэрлэж байх үедээ одоо байхгүй болсон улсад үйлдвэрлэсэн жижиг хэмжээтэй саван оллоо.”

© Wowsuchcreativename/Reddit

 

11. “Нартай өдөр байшингийн маань хаалганы дугаар шилэнд ойж, шатан дээр ингэж харагдав.”

© joelkes/Reddit

 

 

12. “Миний Шинэ жилээр түрээлэсэн байшин номын тавиур шиг хаалга бүхий нууц унтлагын өрөөтэй.”

© pokersquirrel/Reddit

 

13. “Нөхөр бид хоёр хананд суурилуулсан талх шарагчтай байшин худалдаж авч байна.”

© SanRachHoffSing/Reddit

 

14. “Би шинэ байшингийнхаа таазан дээрээс СИМ картны үүр байгааг оллоо.”

© yer-affesi-anni/Reddit

 

15. Энэ хуучны сансар огторгуйн зургийг 3 давхар наасан ханын цаасны цаанаас оллоо.

© bubbaloon/Reddit

 

16. “1930 онд баригдсан миний амьдарч буй байшингийн хананы цаанаас ийм гинж гарч ирж билээ.”

© WomanOfEld/Reddit

 

17. “Манай элэнц авга эгчийн маань хуучин байшинд нууц өрөө бий.”

© kneedeepinthehooplas/Reddit

 

18. “Өмнөх эзэн нь хүүхдүүддээ зориулж, байшингийнхаа шатны доод хэсэгт тусад нь байшин хийж өгчээ.”

© AeroBearo/Reddit

 

19. “Энэ цонх манай хашааны арын хэсгийг яг л 4 улирал шиг харагдуулдаг.”

© pommiegurl130/Reddit

 

20. “Би шинэ байшингийнхаа хатаагчийг хөдөлгөтөл, сэнсэн дотроос 105 доллар оллоо.”

© TipsyMc_stager/Reddit

 

21. “Аав ээжийн маань амьдардаг байшингийн ариун цэврийн өрөө ганцхан цонхтой. Өдөр бүр ийм зүйл тохиолддог.”

© scoottehbesht/Reddit

Та дээрх хүмүүсийн адилаар байшингаасаа ямар нэгэн сонирхолтой зүйл олж байсан уу? Тийм бол бидэнтэй хуваалцаарай.

139
Ха ХаХа Ха
85
ГайхмаарГайхмаар
28
ТэнэглэлТэнэглэл
14
БахархмаарБахархмаар
13
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
5
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Purevmaa Batjargal

    Purevmaa Batjargal

    2020/05/06 at 16:43

    Boloroo Purevjaw

  2. Bè Kù

    Bè Kù

    2020/05/06 at 21:09

    Zdğ Hliuñżýį

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *