Ер бусын сонсогдох хэдий ч бидний бие махбодод байдаг 7 супер хүч. Ямар үед эдгээр хүч чадлууд илэрдэг вэ?

0

Бидний бие 30,000 орчим гентэй бөгөөд яг ижил геномтой 2 хүн гэж хаана ч үгүй. Харин заримдаа тодорхой хэдэн генетик мутацид орсноор хүмүүсийг илүү онцгой чадвартай болгох боломжтой. Ингээд бид хүнд байдаг супер хүчний талаар танилцуулахаар бэлтгэлээ.

1. Гайхамшигт хүч чадал

© Marvel Studios © Marvel Studios

Энэ нь хүнийг үхэл амьдралын зааг дээр байх үед илэрч гардаг супер чадвар бөгөөд энэ үед хүн төсөөлшгүй хүчтэй болж болно. Хүний хувьд ийм хүчтэй болох нь адреналины түвшин нэмэгдсэнтэй холбоотой гэж үздэг. Үүний хамгийн түгээмэл жишээ эцэг эхчүүд хүүхдээ аюулаас аврах үед илрэн гардаг байна.

  • “Cartoon” хүүхдийн сувгийн алдартай дүр болох “Hulk” нь хүүхдээ аварч чадсан нэгэн эмэгтэйгээс сэдэвлэн бүтээгдсэн гэдэг. Энэ талаар Кирби нэгэн ярилцлагадаа нэгэн хүүхэд тоглож байгаад машины доор орж даруулсан бөгөөд түүнийг харсан ээж нь айсандаа болоод машиныг араас нь хүчтэй өргөж чадсаныг онцгойлон дурдсан байна.
  • 2006 онд Квебек хотод нэгэн эмэгтэй хүүхдүүдийг аврахын тулд туйлын цагаан баавгайтай тулалдаж байжээ.
  • 2012 онд 15 настай хүү доор нь байсан өвөөгөө аврахын тулд мөн л адил машин өргөж чадсан байдаг.

 

2. Урт наслалт

© pixabay.com © depositphotos.com

Индиана мужийн Берн хотын ойролцоо амьдардаг Амишийн удмын хүмүүсийг маш онцгой гентэй хүмүүс гэж үздэг. Гэвч энэ бол хүний наслалттай холбоотой генетикийн мутаци юм. Үүний ачаар тэд энгийн хүмүүсээс 10% илүү урт наслах боломжтой бөгөөд чихрийн шижингээр өвдөх магадлал бага байдаг. Эдгээр хүмүүс эсийн хөгшрөлттэй холбоотой “молекулын хээ” буюу “PAI-1” уургийн түвшин багатай хүмүүс гэсэн үг. Энэ уураг ихэвчлэн амьтад дээр ажиглагддаг ч хүн дээр үзүүлдэг нөлөөг үргэлжлүүлэн судалсаар байна.

 

3. Биеийн үнэмлэхүй өндөр чадамжтай

© pixabay.com © depositphotos.com

Төвд хүмүүс дэлхийн хамгийн өндөр оргилуудад ч хялбархан гардаг гэдгээрээ алдартай бол зарим хүмүүсийн хувьд энэ бол асар хүнд зүйл юм. Учир нь Төвд хүмүүс төрөхөөсөө л иймэрхүү байгалийн хүчин зүйлсийг тэсвэрлэх тусгай гентэй байдаг аж. Түүнчлэн генетикийн шинжилгээгээр төвд үндэстнүүд уулын амьдралд дасан зохицох өндөр чадамжтай болох нь тогтоогдсон. Тодорхой хэдэн генийн ялгаа тэднийг хүчилтөрөгч болон “D” витамины дутагдалд орохоос хамгаалж байдаг байна.

 

4. Амтлах мэдрэмж

© pixabay.com

Дэлхий дээр бүх зүйлийн амтыг бараг л эд эс бүрээр нь ялгаж амтлах чадвартай хүмүүс байдаг. Үүний шалтгаан нь тодорхойгүй байгаа боловч судлаачид үүнийг тодорхой генийн өөрчлөлтийн нөлөө болон хэлэн дээр үүсдэг бактериудын тоотой холбон тайлбарлаж байна. Ойролцоогоор хүмүүсийн 25% амт сайн мэдэрдэггүй бол 50% нь дунд зэрэг, үлдсэн 25% нь “хэт мэдрэг” хүмүүс байдаг байна. Хэдийгээр бид амт хэт их мэдэрдэг хүмүүсийн юу идэж болох, болохгүйг заахгүй ч сонгино, кофе, усан үзэм, ногоон цай, байцай, цэцэгт байцай, шар буурцагны бүтээгдэхүүн зэргийг түлхүү хэрэглэх нь тохиромжтой юм.

 

 

5. Хугаршгүй яс

© depositphotos.com

Итгэмээргүй ч АНУ-д нэгэн гэр бүл байдаг бөгөөд тэдний гэр бүлд ямар нэг яс нь хугарч байсан ганц ч түүх байдаггүй. Судалгаанаас үзэхэд үүнийг ясны нягтралыг хариуцдаг генийн мутаци хэмээн тодорхойлж байна. Тиймээс энэ гэр бүл бол дэлхий дээрх хамгийн бат бөх ястай хүмүүс юм.

 

6. “Нэг талт” сэвх

© notsosecrett / Reddit

Энэ сонирхолтой онцлог янз бүрийн шалтгаантай. Ихэвчлэн сэвх нь нар, салхины нөлөөнөөс болж үүсдэг ч биеийг таллан гарч ирэх нь энгийн үзэгдэл биш юм. Энэ нь төрөлхийн онцлог байх боломжтой.

 

7. Богино зайн хурд

© depositphotos.com © pixabay.com

Зарим хүмүүс төрөхөөсөө л спортын тал дээр илүү чадвартай төрсөн байдаг. Судлаачид үүнийг хүний “хурд хариуцдаг тусгай ген”-тэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд тамирчны гентэй төрсөн хүмүүсийн булчингийн хөгжил илүү байдаг төдийгүй илүү хурд, хүчтэй байдаг.

48
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Isolution SH

    Isolution SH

    2020/05/06 at 22:56

    Bi 1 uda nohoid huugduud nohoi namaig gvtseegvvshd hha

  2. M Bold Erdene

    M Bold Erdene

    2020/05/07 at 14:10

    Сая үзлэ худлаа юм бншд😏

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *