
Хэрэв танд гайхалтай шинэ санаа төрвөл, Японд амьдардаг хэн нэгэн аль хэдийнээ тэрийг чинь бодоод олчихсон л байх болно. Дэлгүүрүүд дэх робот ажилтнаас авахуулаад санаанд ч багтамгүй өвөрмөц амттай хоол хүнсээс нь харахад Япон улс аль хэдийнээ ирээдүйд оччихсон юм шиг л санагдана. Харин бид өнгөрсөндөө үлдээд тэднийг харж, бишрэн сууж байна гэж хэлэхэд буруудахгүй.
Япончуудын хийж, бүтээж байгаа бүхэн үнэхээр гайхалтай. Бид өнөөдөр та бүхэнд Их наран улсын зарим нэг уулга алдам шинэ бүтээлүүдийг сонирхуулахаар дараах мэдээллийг бэлдлээ.
1. Энэ шувууны бaaс мэт наалт нь унадаг дугуйгаа хулгайд алдахаас сэргийлэхэд тусална

2. Дэндүү бодит харагдах энэ ухаалаг утасны кэйсийг оройн хоолондоо андуураад идчих вий дээ

3. Яг л аварга том Tokusatsu роботууд шиг энэ Японы гал командын машин дотроо өөрийнхөө жижигрүүлсэн хувилбарыг тээвэрлэдэг.

4. “Qooba” – толгойгүй робот-муур, Япончуудын дуртай шинэ тэжээвэр амьтан

5. Зай хэмнэх тал дээр Япончууд үргэлж нэг алхмын урд байна

6. Хурдны зам барилгын дундуур явж өнгөрдөг боловч, одоогоор энэ нь Японд ямар нэгэн асуудал удсангүй.

7. Энэ уяхан сэтгэлт эмо роботыг ухаалаг гар утасны оронд балчир насны хүүхдүүдэд өгөх боломжтой. “Кавай” буюу эргэлзээ байхгүй гоё гаджет.

8. Капсулан өрөө зөвхөн ажлын төлөө төрсөн хүмүүст зориулсан газар биш

9. Энэ яг “Iron Man” кинон дээр гардаг ямар нэгэн зүйлтэй адилхан харагдаж байгаа ч, үнэндээ Японы бодит амьдрал дээрх алсаас мэдрэгч төхөөрөмж

10. Осака дахь ер бусын галзуу хулгана

11. Японы цоо шинэ гутлын стиль: та үүнийг хэрэглэхийг хүсвэл, нугалаад өөртөө тохируулаад өмсөхөд хангалттай

12. Энэ Японы зочид буудалд найрсаг Велокираптор үлэг гүрвэл робот үүдний танхимд зочид гийчдийг угтаж авдаг. Аюулгүйн үүднээс түүнд цайны мөнгө өгөхөд гэмгүй шүү.

13. Тав тухтай горилл дэр (өөр дээрээ гар утас тогтоогчтой)

14. “Япон дахь эдгээр ариун цэврийн өрөөнүүдийг нэвт харагддаг шилээр хийжээ. Харин үйлчлүүлэгч дотор нь орж, хаалгыг цоожлох үед тунгалаг бус болдог байна.”

15. Замын голоос эдгээр шүршигчид гарч ирж, ус цацах бөгөөд энэ нь мөстөхөөс сэргийлж байгаа юм.

16. “Энэ зүйл үнэхээр догь. Шат руу асуудалгүй мацна.”

17. “Эндэхийн ариун цэврийн өрөөнүүд яг номын тавиур шиг хийц загвартай.”

18. Хэрэв та шаргуу сурч, хөдөлмөрлөж байгаа юм шиг харагдангаа нам унтахыг хүсэж байгаа бол, өөртөө тав тухтай арга замыг сонгоорой.

19. Энэ зүйл толь байхгүй үед таны шүдийг харуулах болно

20. Хэдийгээр өнгөрсөн цаг хугацаа ч гэлээ, 1980-аад онд Япончууд ирээдүйд оччихсон байжээ. Тэд тухайн цаг үед уух зүйлээр үйлчилдэг роботыг аль хэдийнээ зохион бүтээсэн байв.

Та эдгээрээс гадна дэлхий дээр байхгүй Япончуудын хийсэн бүтээлүүдийг мэдэх үү? Тийм бол сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.








Erhes Huu
2020/12/25 at 18:43
За , зайлаа, зайл ( юм үзэж , нүд тайлаагүй ) Халтаахай минь !!! Хиймэл хоол , автомат тоглоом , паластик барималуудаас чинь харин хүн төрлөхтөн одоо зугтааж эргээд ( эх байгаль , натурь ) шүтэж , хайж эхлээд байна !!! Халтаахай минь чи л наад балайдаа өөрөө ( Итгээд ) баяса !!!!