Нас ахих тусам хамгийн түрүүнд хөгширдөг хүний биеийн 7 хэсэг. Эдгээрийг аль болох сайн арчилж байх хэрэгтэй шүү!

0

Хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүд 20 настайд анх илэрдэг: нүдний ойролцоо хар хүрээ үүснэ. Ихэнх тохиолдолд бид удаан хугацаанд залуу харагдахын тулд нүүрэндээ гол төлөв анхаарал хандуулж арчилдаг. Гэхдээ нүүрнээс гадна өөр бусад биеийн хэсгүүд ч бас хөгшрөлт явагдаж байгааг илтгэдэг байна.

Бид та бүхэнд толгойноос авахуулаад хөлийн ул хүртэл хөгшрөлт явагдаж байгааг илтгэдэг биеийн хэсгүүдийг хүргэхээр бэлдлээ. Үүнийг мэдэж авснаар та өөрийнхөө биед хөгшрөлт явагдаж байгаа эсэхийг эрт мэдэх боломжтой.

1. Тохой

Хөгшрөх үед тохойны эргэн тойрны арьс үрчийж, сулавтар болдог. Тохойны арьс хуурайшиж, хатуурахад хүргэдэг хэд хэдэн учир шалтгаан бий. Жишээ нь, хувцас болон ширээнд байнга үрэгдсэнээс болж, хуурайшиж, улмаар хэсэг хугацааны дараа унждаг байна. Мөн их хэмжээгээр огцом жин хасагдвал, тохойн арьс сул болно.

© Shutterstock.com, © Shutterstock.com

 

2. Гар

Гар бол яах аргагүй хөгшрөлтийн шинж тэмдэг хамгийн түрүүнд илэрдэг биеийн хэсэг билээ. Арьс хөгшрөхийн хэрээр коллагеноо алдаж, чийглэг хэвээрээ байхад хэцүү болдог. Ингэснээр таны гарын арьс хуурайшиж, загатнахад хүрдэг байна. Мөн хөгшрөлттэй холбоотой венийн судас нүдэнд ил харагдахуйц болдог бөгөөд энэ нь гар зөөлөн эдээ алдсантай холбоотой байдаг.

© Depositphotos.com

 

3. Хумс

Хумс бол таны эрүүл мэндийг бүхэлд нь хэмжигч бөгөөд цаг хугацааны эрхээр биед өөрчлөлт гарвал, таны хумсанд шинж тэмдгүүд илэрнэ. Хөгшрөх үед хумс маш удаанаар ургадаг. Мөн таны хумс урьд өмнөхөөсөө илүү хэврэг болж, амархан хугарч, гэмтэнэ.

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

4. Хүзүү

Хүзүүнд хөгшрөлт явагдах үед илэрдэг түгээмэл шинж тэмдэг бол дээш чиглэлтэй булчингийн нийлэлт байдаг. Өөр нэгэн хүзүүнд хөгшрөлт явагдаж буйг илтгэх шинж тэмдэг бол бор толбо юм. Эдгээр нь нарны хурц туяаны гэмтэл, генийн хүчин зүйлс эсвэл хэт таргалалт зэрэг эрүүл мэндийн асуудлаас болж үүсдэг.

© Shutterstock.com

 

5. Цээж

Нарны хурц туяанаас болж цээжний арьс гэмтэж, улмаар гүн ухлаадас үүсдэг байна. Залуу насандаа та цээжиндээ сэвхтэй байж болох боловч, нас ахиж хөгшрөхийн хэрээр сэвхний хэмжээ илүү томрох болон бараан өнгөтэй болж, улмаар үр дүнд нь бор толбо үүсдэг гэж ойлгож болно. Цээжний арьс хөгшрөх өөр нэгэн шинж тэмдэг бол тууралт болон судаснууд тодорч харагдах юм. Энэ нь ихэвчлэн хурц туяанаас болж үүссэн гэмтэлтэй холбоотой байдаг.

© Gabby K / Pexels, © Shutterstock.com

 

6. Уруул

Нүдний эргэн тойрны арьстай адилаар урууланд биеийн бусад хэсгүүдийг бодоход илүү хурдан хөгшрөлт явагддаг. Урууланд үрчлээ үүсэж эхэлдэг бөгөөд үүнд тамхи татах эсвэл уруулаа байнга жимийх зэрэг зуршлууд ихээхэн нөлөөлдөг байна. Мөн уруулын ойролцоо зураас үүсэж болно. Шингэний дутагдалд орсон уруул хагарах нь амархан бөгөөд зарим тохиолдолд байгалийн өнгөө хүртэл алддаг.

© Depositphotos.com, © Shutterstock.com

 

7. Үс

Биднийг хөгшрөх үед үс зөвхөн өнгөө алдаад зогсохгүй, унаж эхэлдэг. Хөгшрөх үед хуйх болон үсний уутанцар дахь цусны урсгал багасдаг. Үс бага хүчилтөрөгч болон витамин хүлээж авдаг бөгөөд энэ нь ургалтанд хангалттай нөлөөлж чаддаггүй. Үр дүнд нь үс өтгөн чанараа алдаж, шингэрдэг байна.

© Depositphotos.com

Та дээрх жагсаалтад өөр юуг нэмэх хэрэгтэй гэж бодож байна вэ? Та урт хугацаанд биеэ залуу хэвээр нь байлгахад туслах зөвлөгөө мэдэх үү?

10
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ө. Эрдэнэчимэг

    Ө. Эрдэнэчимэг

    2020/12/27 at 08:51

    Чихний эргэн тойронд бас үрчлээ үүсдэг юм бн лээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *