Олны нүдэнд байнга өртдөг хэдий ч цаад нарийн утгыг нь хүмүүс төдийлөн мэддэггүй алдартнуудын 15 шивээс

0

Олны танил эрхмүүд бие дээрээ чамин шивээс хийлгэж олны нүдийг хужирлахаас хэзээ ч татгалздаггүй билээ. Тэдгээр шивээснүүд хайртай дотны хэн нэгний дурсгалд зориулсан, хүнд хэцүү цаг үед хэзээ ч бууж өгч байгаагүйг илэрхийлсэн гэх мэт олон янзын утга агуулгатай байдаг. Ийнхүү шивээсийг амилуулах гол хүчин зүйл нь түүнийг хийлгэх учир шалтгаан юм. Манай сайт уншигч танд олны нүдэнд байнга өртдөг хэдий ч утга агуулгыг нь хүмүүс төдийлөн мэддэггүй 15 шивээсийг танилцуулж байна.

1. Lily Collins

© Joe Sutter/PacificCoastNews/BWP Media/East News, © AFLO/EAST NEWS

Lily Collins-ын шивээс бүрийн ард онцгой нандин дурсамж бий. Тухайлбал, түүний баруун хөлөн дээр сарнай цэцгийг дүрсэлсэн шивээс байх бөгөөд түүний ишин дээр “Цэцэгс дэлбээлэх гэж л ургадаг юм” хэмээн бичсэн байдаг ажээ. Тэрээр уг шивээсийг Love, Rosie киноны зураг авалт дууссаны дараа хийлгэсэн бөгөөд дэлбээнээс тасарч буй ганц навч шиг би хэдий эмзэг туяхан боловч сарнай цэцэг шиг хүчтэй нэгэн гэх бэлгэдэлтэй гэнэ.

 

2. Rihanna

© AFP/EAST NEWS, © agefotostock/East News

Түүний эгэмний ясны доод хэсэгт “Ялагдал гэж байдаггүй. Сургамж л гэж байдаг” хэмээн бичсэн шивээс бий. Тэрээр энэхүү шивээсээ тайлбарлахдаа, “Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Гагцхүү дахин давтахгүй байхыг л сануулсан юм” хэмээжээ.

 

3. Sophie Turner

© JB LACROIX/AFP/East News, © sophiet / instagram

Түүний бие дээр тун чамин хэд хэдэн шивээс байдгийн нэг нь яах аргагүй чигчий хуруун дээрх “G” үсэг билээ. Тэрээр энэхүү шивээсээ өөрийнх нь хувьд баатар нь байсан өвөөдөө зориулан хийлгэж байжээ.

 

4. Justin Bieber

© LISA O’CONNOR/AFP/East News, © 0000001/Reporter

Тэрээр бие дээрээ маш олон том хэмжээний шивээстэй билээ. Харин энэхүү шивээс нь түүнд, “70 насандаа одоогийнхоосоо илүү дээр амьдралтай байхыг хүссэн тул энэ шивээсийг хийлгэсэн юм. Яагаад гэвэл өнгөрсөн амьдралдаа би маш олон алдаа гаргаж, унаж бүдэрч явсан. Тэгээд би дахин тийм алдаа гаргаж, цаг хугацаа алдахыг хүсээгүй учраас өөрийгөө зоригжуулахын тулд үүнийг хийлгэж байсан” хэмээн тайлбарлажээ.

 

5. Kendall Jenner

© kendalljenner / instagram, © jonboytattoo / instagram

Үл анзаарагдам өчүүхэн жижиг цагаан шивээс түүний хуруун дээр бий. Энэхүү шивээсийг түүний шивээсчин JanBoy тайлбарлахдаа, “Түүний хувьд өчүүхэн жижиг зүйл ч үнэ цэнэтэй гэдэг утгыг энэхүү шивээсээрээ дамжуулан хүргэхийг зорьсон. Мөн ийм хэмжээтэй хийсэн нь түүний загварын ертөнцөд байр сууриа алдахаас сэргийлсэн юм” хэмээн ярьжээ.

 

6. Billie Lourd

© praisethelourd / instagram, © Amanda Edwards / WireImage / Getty Images

Тэрээр өөрийн ээж Carrie Fisher-т зориулан энэхүү шивээсийг хийлгэж байжээ. Тэрээр ээжийнх нь шагайны дээд талд байдаг энэхүү бяцхан сансар огторгуйг дүрсэлсэн шивээсийг дуурайлган шагайны дээд талдаа шивүүлжээ.

 

7. Zach Braff

© JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News, © _dr_woo_ / instagram

Жүжигчин эр жижигхэн боловч тун чамин нэгэн шивээстэй. Энэхүү шивээсээ тэрээр өөрийн сайн найз асан Nick Cordero-ын гэгээн дурсгалд зориулан хийлгэжээ. Тус шивээс нь хүрэмтэй бүжиглэж буй Nick Cordero-г дүрсэлсэн байдаг.

 

8. Lady Gaga

© DDNY/Broadimage/Broad Image/East News, © Joel Ryan/Invision/AP/East News

Түүний бугалга дээр германы найрагч Rainer Maria Rilke-ын Залуу найрагчид хандах захидал хэмээх шүлэгний мөртүүдийг герман хэлээр бичсэн байдаг ажээ. Түүнийг монгол хэлнээ хөрвүүлбэл, “Түнэр харанхуйн дунд өөрөө өөрийгөө ятгана, бичихгүй байна гэдэг үхсэнтэй л ижил. Тэгээд сэтгэл дотор руугаа өнгийж өөрөө өөрөөсөө асууна, заавал бичих хэрэгтэй гэж үү?” Lady Gaga энэхүү шивээснийхээ утга учрыг тайлбарлахдаа, “Урлагийн хүн ганцаардалтай нөхөрлөх хэрэгтэй болдог юм. Ганцаардал бол урлагийн хүний ганцаардмал ертөнцийн гэр орон нь юм” хэмээжээ.

 

9. David Beckham

© face to face/FaceToFace/REPORTER, © davidbeckham / instagram

Түүний бие дээр эхнэр болон хүүхдүүддээ зориулан хийсэн олон шивээс бий. Тэдний зарим нь гүн утга агуулгатай бол зарим нь зүгээр л бяцхан зураг урлаач хүүхдүүдийнх нь зураг байдаг гэнэ шүү.

 

10. Emma Watson

© Sheri Determan / WENN.com/agefotostock/East News

Emma Watson аливаа асуудлуудын эсрэг үргэлж дуугарч, тэмцэж байдаг бүсгүй билээ. Иймээс ч тэрээр эмэгтэйчүүдийн ажлын байран дээрх тэгш бус байдлын эсрэг #TimesUp хөдөлгөөнд зориулан гар дээрээ энэхүү үгийг шивүүлэн дуу хоолойгоо хүргэж байв.

 

11. Kylie Jenner

© kyliejenner / instagram, © kyliejenner / instagram

Kylie Jenner эмээтэйгээ маш дотно харилцаатай байдаг бөгөөд эмээ Mary Jo Shannon-доо зориулан түүний нэрийг өөрийнх нь бичгийн хэвээр шивүүлж байжээ.

 

12. Paris Jackson

© parisjackson / instagram

Аав Michael Jackson-ы гэгээн дурсгалд зориулан “Bad” хэмээн гаран дээрээ шивүүлж байв. Энэхүү үг болон түүнийг  бичсэн үсгийн загвар нь түүний аавын 1987 онд гаргасан цомгийн хавтас дээр байдаг билээ.

 

13. Drew Barrymore

© PG/BauerGriffin.com/East News, © drewbarrymore / instagram

Тэрээр энэхүү шивээсээ 2 охиндоо зориулан хийлгэсэн бөгөөд шивээс хийлгүүлсэн тэр өдрийг зүгээр л шивээсний газарт ороод, “Энд миний гар дээр насан туршдаа хараад дурсах бяцхан тэмдэглэл хийгээд өгөх хүн байна уу?” гэж асуусан хэмээн дурсан ярьжээ.

 

14. Demi Lovato

© Instagram/Sipa USA/East News, © ddlovato / instagram

2019 онд тэрээр өөрийн эмэг эхийнхээ хөргийг шивүүлжээ. Уг шивээсийг хийлгэх үедээ дуучин бүсгүй 26 настай байсан бол түүний шивүүлсэн зургийг эмэг эх нь даруулах үедээ мөн 26 настай байсан нь тун онцлог ажээ. Тэрээр энэ тухайд, “26 настай миний бие дээр 26 настай та минь үүрд мөнхөрч үлдлээ. Тандаа хайртай” хэмээн ярьж байжээ.

 

15. Kelly Osbourne

© kellyosbourne / instagram

Kelly бол LGBTQ+ хөдөлгөөнийг тууштай дэмжигч, нийгмийн тэгш бус байдлыг хүчтэй шүүмжлэгч нэгэн билээ. Тэрээр АНУ-ын Орландо хотын нэгэн шөнийн клубт болсон буудалцааны дараагаар толгойн дээрээ “эв санааны нэгдэл” хэмээн шивүүлж байжээ. Энэ тухайд тэрээр, “Орландод болсон харамсалтай үйл явдал сэтгэл зүрхийг минь зүсэх мэт л болсон. Тэр явдлыг олж мэдээд надад миний амьдралын сайхан мөчүүд өөрийн эрхгүй санаанд минь буусан. Хүмүүс бид хамтдаа хүчтэй. Хамтдаа бид аливаа муу бүхнийг ялан дийлэх болно” хэмээн ярьж байжээ.

Та шивээстэй юу? Хэрэв тийм бол ямар утга агуулгыг өөртөө шингээсэн тухай сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалацаарай.

6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *