Шүдний эмч нар шүд цоорохоос урьдчилан сэргийлэхэд туслах 10 энгийн аргыг танд зөвлөж байна

0

Хүнд ердөө 32 шүд байдаг тул арчилж, хамгаалахгүй л бол шүдгүй болох эрсдэлтэй. Манай сайт энэхүү нийтлэлээрээ шүдний эмч нарын зөвлөдөг шүд цоорлоос хамгаалах энгийн аргуудыг хүргэж байна.

1. Шүдээ тослох

Шүдээ тослох буюу амаа тосоор зайлах нь шүд цоорол болон амны хөндийн нянгийн эсрэг тун сайн үйлчилгээтэй арга юм. Үжлийн болон нянгийн эсрэг агууламжтай наргил модны самрын тос зэргээр амаа 20 минут хүртэлх хугацаанд зайлаарай. Үүний дараагаар амаа усаар зайлж цэвэрлэх шаардлагатай.

 

2. Чихрийн хэрэглээгээ хянах хэрэгтэй

eatingwellkitchen / instagram

Чихрийн зохисгүй хэрэглээ бол шүдний хамгийн том дайсан билээ. Чихэр нь төмс, жимс, шош, талх гээд бүх зүйлд агуулагдаж байдаг. Иймээс та хэрэглэж буй зүйлсийнхээ агууламжийг сайтар хянаж байх хэрэгтэй ажээ. Тухайлбал, та хийжүүлсэн ундаа болон бохь тогтмол хэрэглэдэг бол чихэргүйг сонгож байхыг танд зөвлөж байна.

 

3. Шүдээ өдөрт 2 удаа угаах

© Everett Collection / Everett Collection/EAST NEWS

Өглөө босоод шүдээ угаах нь бидний өдөр тутмын нэгэн зуршил болсон байдаг билээ. Харин орой шүдээ угаах нь хамгийн чухал гэдгийг та мэдэх үү? Энэ нь шүдний пааланг цэвэрлэж, амны хөндийн нянг багасгах чухал үр нөлөөтэй.

 

4. Хэлээ цэвэрлэх

© hazelchenhei / instagram

Амны хөндийд зөвхөн шүдэнд нян бактери үрждэггүй ажээ. Хэлэнд ч мөн бактери үржих боломжтой байдаг тул шүдээ угаахдаа хэлээ ч мөн адил сайтар цэвэрлэж хэвшээрэй.

 

5. Багахан зүйлд анхаарлаа хандуул

© bruce mars / Pexels

Хэрэв зажилж буй бохь тань улаан өнгөтэй болох, шүлс тань цустай үзэгдэх, амны хөндийд тань өвдөлт мэдрэгдэж эхэлбэл шүдний эмчид хандахыг зөвлөж байна. Энэ нь амны хөндийн эрүүл мэнд доройтсоны шинж болно.

 

6. Ногоон эсвэл хар цай уух

© nobleleaf / instagram

Ногоон болон хар цайны хандад агуулагддаг Cameilla sinensis гэх ургамал шүд цоорлын эсрэг үйлчилгээтэй байдаг ажээ. Иймээс чихэр идсэний дараа хар эсвэл ногоон цай уухад таны шүд цоорох магадлал үлэмж буурдаг байна.

 

7. Шүдээ хэт удаан угаах хэрэггүй

Аливаа зүйлийн тун хэмжээ хэтэрвэл хор болдог жамтай. Шүдээ хэт удаан угаах нь ч бас шүдний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг ажээ. Түүнчэн өдөрт шүдээ хоёроос олон удаа угаах, угаахдаа хэт чанга дарж угаах зэрэг нь шүдний пааланг гэмтээх эрсдэлтэй байдаг. Иймээс та шүдээ яг л өндөгний хальс угааж буй мэт болгоомжтой угааж байхыг зөвлөж байна.

 

8. Шүдний эрүүл ахуйд тустай хүнс хэрэглэж хэвших

© MOs810 / Wikimedia Commons

Сүү, сүүн бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь шүдний пааланг хатууруулж, цоорлоос хамгаалах үр нөлөөтэй байдгийг судалгаагаар тогтоосон. Мөн алим хэдийгээр чихэр агуулдаг боловч хүчиллэг жимс тул шүлсний ялгаралтыг нэмэгдүүлж, амны хөндийг цэвэрлэхэд тустай байдаг аж.

 

9. Шүдний утас хэрэглэх

© passionalchemist / instagram

Шүдээ угаагаад л амны хөндийгөө бүрэн цэвэрлэчихлээ гэж ойлгох нь учир дутагдалтай ажээ. Шүдний завсарт үлдсэн хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэхийн тулд шүдний утас ашиглаж хэвшихийг зөвлөж байна. Энэ нь амнаас эвгүй үнэр үнэртэх, шүдний хаг үүсэх зэргээс хамгаалдаг байна.

 

10. Шүдний эмчид жилдээ хоёр удаа хандаж, үзлэг хийлгүүлж байх

© Ani Kolleshi / Unsplash

Таны амны хөндийн эрүүл ахуйд юу хэрэгцээтэй байгааг хамгийн сайн мэдэх мэргэжилтнүүд бол мэдээж шүдний эмч нар билээ. Хэдийгээр шүдээ тогтмол угааж цэвэрлэдэг байсан ч өөр ямар нэгэн шалтгаанаас үүдэлтэй амны хөндийн асуудлуудыг хүндрэхээс нь өмнө мэдэж байхын тулд шүдний эмчид жилдээ хоёр удаа хандаж, үзлэг хийлгэж зөвлөгөө авч байхыг танд зөвлөж банйа.

 

Бонус: Шүдний өнгөц цоорлыг хоолны дэглэмээ өөрчилж эмчлэх нь

© Pixabay

Энэ бичлэгт шүдний өнгөц цоорлыг хоолны дэглэмээ өөрчилж, наргил модны самрын тосоор амаа зайлснаар хэрхэн эмчилж болохыг харуулжээ. Чихэр болон цавуулгийн хэрэглээгээ багасгаж, магнийн тос, хүнсний сода, гааны тосны агууламжтай шүдний оо хэрэглэж, орой унтахын өмнө чихэр өвсний ханд хэрэглэж шүд цоорлоо эмчилж буйг та харж буй биз ээ.

Сайхан инээмсэглэлээ хадгалж, эрүүл шүдтэй байдаг таны нууц юу вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

10
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *