
56 настай Марк Температо /Mark Temperato/ сүүлийн 36 жилийг Дэлхийн хамгийн том бөмбөрийн цуглуулгыг бүрдүүлэхэд зарцуулсан. Түүний гайхалтай хөгжмийн зэмсэг нь бөмбөр, цан, хонхон хөгжим гэхчилэн нийт 813 ширхгээс бүрддэг бөгөөд энэхүү хөгжмийнхөө бүрдэл нэг бүрийг цохихын тулд Марк бүтэн нэг цагийг зарцуулдаг. Нийтдээ 2267 кг жинтэй энэ хөгжмийн зэмсгийг угсрахад 4 хүний 14 цагийн хөдөлмөр шаардагддаг ба хурааж хайрцаглахад 10 цагийн хөдөлмөр зарцуулдаг байна. Температо хөгжмийн зэмсгийнхээ хэсэг нэг бүрийг тусгайлан хийхэд зориулагдсан 18 дугуйтай чиргүүлтэй ачааны тэргийг захиалгаар хийлгэжээ. Марк бөмбөрийн цуглуулгынхаа иж бүрдлийн тоог энэ хүргээд зогсоохыг хүсэхгүй байгаа ба цаашид 1000 хүргэх бодолтой байгаа аж.
















