Хамгийн их хөрөнгө мөнгөний алдагдал авчирсан сүйрлүүд [10 фото]

0

Хамгийн их хөрөнгө мөнгөний алдагдал авчирсан сүйрлүүд [10 фото]

Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийг эзэгнэн, техник технологийн сая сая ололт амжилтууд өнөөгийн соёл иргэншилд хөтөлсөн энэ өдрийг хүртэл тоо тоймшгүй олон аваар осол, сүйрэл болж, хэдэн зуун мянгаар тоологдох асар их хөрөнгө мөнгөний алдагдлыг авчирсаар ирсэн. Хэдэн зуун мянгаар нь нэрлэж болох энэ олон гамшиг сүйрлээс хамгийн их хөрөнгө мөнгөний алдагдал авчирсан хамгийн өндөр үнэтэй гэж хэлж болох сүйрлүүдийг фото зураг болон товч мэдээллийн хамт хүргэж байна.

10. 1912 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Английн Southampton хотоос Америкийн New York хот руу анхныхаа аялалд гарcан ч мөсөн уул мөргөсний улмаас далайн ёроолд живж, 1517 хүний амь насыг авч одсон агуу их Титаник хөлөг онгоцны сүйрлийг өнөөгийн ханшаар тооцож үзвэл 150 сая долларт хүрч байгаа ажээ.

9. 2004 оны 8-р сарын 26-нд Германы Wiehltal Bridge гүүрэн дээр 32.000 литр шатахуун ачиж явсан шатахуун зөөгч ачааны машиныг өөр нэг машин мөргөснөөс болж, шатахуунтай ачааны машин замын хашлагыг эвдэн 27 метрийн өндрөөс унаснаар асар том дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн улмаас гүүр эвдэрч сүйдсэн билээ. Түр хугацааны засварын үнэ 40 сая долларт хүрсэн бөгөөд гүүрийг бүрэн хэмжээгээр сэргээн засахад 318 сая долларын хөрөнгө мөнгө шаардагдсан байна.

8. 2008 оны 12-р сарын 12-ны өдөр Калифорни мужийн түүхэн дэх хамгийн муу галт тэрэгний ослын нэг болсон юм. Лос-Анжелос хотын Өмнөд Калифорнийн Metrolink хэмээх хаяа дүүргийн галт тэрэг Union Pacific-ын ачааны галт тэрэгтэй халз мөргөлдсөнөөс болж, 25 хүн амиа алдсан билээ. Metrolink-ын буруу гэж тооцогдож байгаа энэ ослын алдагдал 500 сая долларт хүрсэн байна.

7. 2008 оны 2-р сарын 23-нд Номхон дөлгөөн далайн Guam арал дээрх агаарын баазаас хөөрсөн B-2 маркын бөмбөгдөгч онгоц хөөрөөд тун удаагүй байхдаа осолдсон бөгөөд шинжээчид системд чийг орсны улмаас нислэгийн хяналтын компьютерын мэдээлэлд алдаа гарсан гэж үзсэн байна. Нисэх хүчний түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй осолд тооцогдож байгаа энэ ослын улмаас 1.4 тэрбум долларын алдагдал учирчээ.

6. 1989 оны 3-р сарын 24-нд Аляск мужийн Prince William Sound хэмээх хоолойд Exxon Valdez нэртэй газрын тос зөөдөг хөлөг онгоцны ахмад Joseph Hazelwood хяналтаа алдаж, хад мөргөсний улмаас тэнгисийн усанд 10.8 сая галлон тос асгарчээ. Зөвхөн нисдэг тэрэг болон завь л хүрэх боломжтой энэ хоолойд асгарсан тосыг цэвэрлэхэд 2.5 тэрбум долларын хөрөнгө шаардагдсан байна.

5. Дэлхийн хамгийн муу ослын нэг бол Piper Alpha хэмээх далай тэнгисээс газрын тос олборлогч тавцангийн осол билээ. Нэгэн цагт өдөрт 317.000 баррель тос олборлодог гэдгээрээ дэлхий дээрх цорын ганц, хамгийн том үйлдвэрлэгч гэгдэж байсан энэ тавцан 1988 оны 7-р сарын 6-ны өдөр тус тавцангийн техникчид ердийн ажиллагааны нэг хэсэг болох аюулгүйн хавхлагуудыг шалгахдаа зуун ширхэг яг адилхан хавхлагуудын нэгийг буцааж тавихаа мартсаны улмаас дэлхийн хамгийн том газрын тос олборлох хэрэгсэл 2 цагийн дотор л гал автаж, нуран унасан бөгөөд тэнд ажиллаж байсан 167 ажилчид амь насаа алдсан юм. Энэхүү ослын өртөг 3.4 тэрбум доллараар тоологджээ.

4. 1986 оны 1-р сарын 28-нд Space Shuttle Challenger хэмээх NASA-гийн тойрог замын нислэгийн аппарат сансарт хөөрөөд ердөө 73 секунд болоод осолджээ. Ослын дэлбэрэлтийн улмаас 4.5 тэрбум долларын алдагдал учирсанаас гадна ослын шинжилгээ судалгаа, алдааг засах, алдагдсан тоног төхөөрөмжийн нөхөн сэргээлтэнд нэг тэрбум долларын хөрөнгө зарцуулсан байна.

3. 2202 оны 11-р сарын 13-нд Испаний Galicia мужид болсон Prestige хэмээх газрын тос зөөвөрлөгч хөлөг онгоцны сүйрэл 12 тэрбум долларын алдагдал авчирсан байна. 77.000 тонн шатахуун ачиж явсан Prestige хөлөг онгоцны 12 ширхэг нөөцлүүр савны нэгийг далайн шуурга зад татаж хаяснаар осол болсон юм байна.

2. Дахин ашиглагдах Columbia сансрын хөлөг дэлхийн агаар мандал руу орох үедээ Техасын дээр задарсан юм. 16 хоногийн өмнөх хөөргөлтийн үеэр далавчных нь нэгэнд нүх гарснаас болж 2003 оны 2-р сарын 1-нд энэхүү сүйрэл болсон бөгөөд тус хөлгийн анхны үнэ нь 6.3 тэрбум доллар байжээ. Yүний дээр ослын шинжилгээ судалгаанд 500 сая доллар зарцуулсан нь нисэх хэрэгслийн ослын шинжилгээний түүхэн дэх хамгийн их мөнгө зарцуулсан судалгаа шинжилгээ болжээ. Хөлгийн эвдэрхий хэмхэрхийг эрж хайх, цуглуулах ажилд 300 сая доллар зарцуулсан ба ослын нийт хохирол (үүнд хөлгийн нөхөн сэргээлт ороогүй байна) 13 тэрбумд хүрсэн гэж Америкийн сансар судлалын институтээс мэдээлсэн байна.

1. 1986 оны 4-р сарын 26-нд дэлхийн түүхэн дэх хамгийн их хөрөнгө мөнгөний хохирол авчирсан сүйрэл болсон нь Чернобылийн осол байжээ. Украйн дахь Чернобылийн цөмийн эрчим хүчний үйлдвэрт болсон энэ осол тайван цагт дэлхий дээр болсон, нийгэм эдийн засагт нөлөөлсөн хамгийн том сүйрэл гэгддэг байна. Энэ дэлбэрэлтэнд 1.7 сая хүн шууд нэрвэгдэж, 200.000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Цөмийн зэвсгийн хор нөлөөгөөр үүссэн хорт хавдрын улмаас 125.000 орчим хүн нас барсан гэнэ. Цэвэрлэгээ, нүүлгэн шилжүүлэлт, хохирогчдын нөхөн төлбөр зэрэг багтсан нийт өртөг нь барагцаалбал 200 тэрбум долларт хүрснээс гадна Чернобылийн цөмийн үйлдвэрийн шинэ ган төмрөн хамгаалалтанд гэхэд 2 тэрбум доллар төсөвлөгдсөн ажээ.

1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. zaika_kitty

    2010/07/26 at 17:21

    :-D :-( :-( :-( :-( :-( :-(

  2. BlackJAck21

    2010/07/26 at 18:10

    yaar aimariin

  3. duty

    2010/07/26 at 19:35

    zooz buun mungu

  4. exo

    2010/07/26 at 20:10

    Tstststs iim zuil boloh bidend muu daa! Yadaj l eh delhiid mine asar ih hemjeenii hor uchirch bga shuu dee……. Hairan baigal mine! :-(

  5. jerry-man

    2010/07/26 at 20:13

    mair mair

  6. mdolgoon

    2010/07/27 at 00:07

    Chernobyl gesen chine STALKER sanaand orchloo minii durtai togloom :-x

  7. kolber

    2010/07/27 at 00:25

    USA d terrorist hadlagad ortson 2 iher tsamhag tegeheer hyamdhaan baishinguud baije bas morgoson ongots uhsen humuus ene ter ni yu ch bsh ym bn lda nohoi achij yvsan ongots 2 iher tsamhagiig orgood bas 2 iher tsamhag dotor ajillagsad ni bas nohoinuud ym bhda kkk br lol yma nileen deeguurt oroh estoi btal buur bhgui shuu br :-x :-x :-x

  8. turuu_designer

    2010/07/27 at 05:46

    aimaaaaaaaaaaaaaarrrrrrrrrrrrrrrrrrrrrr
    ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-)
    :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D
    :-( :-( :-( :-( :-( :-( :-( :-( :-( :-( :-( :-(

  9. doogii0118

    2010/07/27 at 06:00

    heleh ug alga

  10. _V_

    2010/07/27 at 09:56

    ;-)

  11. AngelAsokoo

    2010/07/27 at 10:14

    eniig chin buru deer oor site-s unshsiin bnshde :-D

  12. Amaze

    2010/07/27 at 13:44

    ;-)

  13. undraa107

    2010/07/27 at 14:43

    mmm aimar yum aa :-D

  14. BupyC

    2010/07/27 at 16:38

    LooooooooL tnx

  15. Dx555

    2010/07/27 at 17:17

    :-P :-P :-P :-P

  16. angel_mb7

    2010/07/28 at 03:40

    :(

  17. luulii

    2010/07/30 at 09:04

    hairan minii mungu ntr kkkk :-x :-x :-x :-x :-x

  18. sirusIP

    2010/07/30 at 10:20

    Chernobyl bol Aimar [quote]2 тэрбум доллар [/quote] gej bn

  19. bolat

    2010/08/02 at 17:30

    aimaaar aimar. Sda gej setgegdel bichilgui udsan bn shuu…

  20. gamez

    2010/09/16 at 07:45

    Poor BP

  21. Зочин

    2010/11/12 at 17:04

    haren svrtei yum bishүүv
    !
    !
    !
    !
    !

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *