Утгагүй мэт санагдах хэдий ч хэрэгтэй үед үнэхээр аминд орох 16 лайфхак

0

Ахуйн ямар ч хүнд үед хэрэг болох тийм аргуудыг гаргаж ирэх ухаантай хүмүүс бидний дунд байх юм. Эдгээр хүмүүс нарийхан нүхтэй зүүнд утас яаж амархан сүвлэхийг мэднэ, жижиг үрийн улаан лоолинуудыг яаж нэг доор бөөнөөр нь хэрчихийг мэднэ, дэлгүүрийн пирогийг амттай десерт болгож ч чадна.

Ахуйн холбогдолтой лайфхакуудыг бусдадаа хүргэхийг ямагт зорьдог. Тиймээс та бүхэнтэйгээ олж мэдсэнээ хуваалцахаар яарлаа.

Оёдлын утсаа зүүндээ сүвлэж чадахгүй “чичрээд” байвал шүдний сойз ашиглаарай

Утсаа сойзны үсний үзүүр дээр тавиад дээрээс нь зүүний нүхтэй хэсгийг байрлуулна. Дараа нь зүүгээрээ бага зэрэг дар. Зүүний нүхээр сойзны үсний үзүүр гарч ирэх ёстой – энэ үед та утсаа татаж авах юм. Утсыг хуруугаараа татаж чадахгүй байвал өөр зүү эсвэл шүдний модоор татаж аваарай.

 

Тоглоомгүй үед хүүхэд саатуулах төгс хувилбар

© Gdetoona / Pikabu

 

Аялагчдад өгөх зөвлөгөө: зочид буудлын цонхны хөшгөөр гэрэл нэвтрүүлэхгүй арга

© janemarielynch / Twitter

 

Гинжин бугуйвчийг өөрөө түгжих арга – одоо асуудал байхаа больсон

© thekerriesmart / TikTok

Гоёлыг зүүх энгийн бөгөөд хурдан арга – үсний хавчаар (бидний хэлж заншсанаар нивдинк буюу невидимка) ашиглана. Гинжин бугуйвчны төгсгөлийн гогцоонд үсний зүүлтээ шургуулаад гараараа тогтоож барина. Одоо түгжээтэй хэсгийг авчраад төгсгөлийн гогцоонд шургуулахад л боллоо.

 

Хүүхдийн хуванцар ванн дотор хөвсгөр бүтээлэг хийхэд нохойны тав тухтай том ор болж хувирна

© Denver-Faux / Reddit

 

Гутлын хайрцаг – гадаа нартай үед нөүтбүүк дээр ажиллахад ямар ч хүндрэл болохгүй

© MaeveShearlaw / Twitter

 

Хэрвээ аяга таваг угаагч машин ажиллаад дуусчихсан ч бүрэн хатаагүй байвал хуурай алчуур хаалганд нь өлгөөрэй

Хуурай алчуурыг хаалган дээр нь тохоод хаалгыг хааж 10 минут хүлээнэ. Алчуур бүх чийгийг өөртөө шингээж авна.

 

Дэлгүүрийн пирогийг гэрийн амттай десерт болгон хувиргаж болно

© athomewithshannon / TikTok

Жимстэй пирогийг халбагаар аваад жижиг аягануудад хувааж хийнэ. Дээрээс нь крем цацаарай – ингээд л амттай десерт бэлэн боллоо.

 

Лего тоглоомыг угаалгын торонд хийгээд аяга таваг угаагчид хийж угаана

© southernescape / TikTok

 

Жижиг үрийн улаан лоолийг яаж хурдан зүсэх вэ?

Жижиг үрийн улаан лоолийн хэмжээнээс нь болоод хэрчихэд хэцүү байдаг. Энэ ажлыг хялбаршуулахын тулд улаан лоолийг хоолны савны таган доор хийж дээрээс нь гараараа хөнгөн дарна. Нөгөө гартаа xутгаа бариад улаан лоолийн дундуур явуулаарай.

 

Силикон нөхөөсний хөгцийг яаж цэвэрлэх вэ?

© kuznechek / Pikabu

Угаалгын эсвэл бие засах өрөөний плита завсрын силикон нөхөөс хөгцөрч шарлаад байвал солих гэж яарсны хэрэггүй. Тариурт Domestos эсвэл ариутгах үйлчилгээтэй өөр бодис соруулж аваад шарласан силикон дээр шахаж түрхээд хэсэг хугацаанд орхино. Үр дүн удаан хүлээлгэхгүй, хар толбо бараг тэр чигээрээ арилж цэвэрхэн болдог юм.

 

Үсний сунасан резинийг үсний сэнсний тусламжтайгаар анхны хэвэнд нь оруулж болно

© .kriszti_ / TikTok

Үсний сэнсийг хамгийн хүчтэй горим дээр нь тохируулж пуржин-боолтыг “хатаана”. Хэдхэн секундийн дотор л анхны хэлбэртээ эргэж ордог, хайлахгүй бас уян хатан чанараа ч алдахгүй.

 

Ганц хавчуургатай талхнаас болж талх шарагчаа цэвэрлэхийг хүсэхгүй байвал нарийн боовны цаас ашиглаарай

© .kriszti_ / TikTok

 

Капсул шүүгээ гэж байдаг. Би бас капсул өглөөний цай бодож олсон. Ингээд бүтэн сарын турш миний өглөөний цай давтагдаагүй л явна

© Lillyfloria / Twitter

 

Нэг гартаа 5 уут? Асуудал биш, карабин байвал шүү дээ

© dianaxjacelle / Twitter

 

Оймсыг урахгүйн байхын тулд яах ёстой вэ?

Хамгийн хямд бас нимгэн 2 хос оймс худалдаж аваад хоёуланг нь хоёр хөлөндөө давхарлаж өмсөнө. Давхарласан болохоор хангалттай зузаан тул даарахгүй, хөлс ч сайн шингээнэ, хамгийн гол нь – урагдахгүй. Яагаад гэвэл гутал дотор бие биедээ наалдсан болохоор гуталтай үрэгдэж цоорохгүй.

Та ахуйн ямар арга хэрэглэдэг вэ?

20
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *