Эрдэмтдийн үзэж байгаагаар хүмүүс амьдралынхаа туршид буруу байдлаар бие засдаг байна

3

Та яг одоо магадгүй “ариун цэврийн өрөөнд юу буруу хийдэг билээ?” гэж бодож байгаа байх. Хүн бүр л төрөлхийн араншиндаа хөтлөгдөх нь жам ёсны хэрэг. Эрдэмтдийн судалгааны үр дүн таныг гайхшруулах болно. Эрдэмтэд хүмүүс амьдралынхаа туршид буруу бие засдаг болохыг олж тогтоожээ. Бид яагаад гэдгийг нь танд хэлж өгье.

17-66 настай, эрүүл мэндийн хувьд асуудалгүй 28 сайн дурын хүн энэхүү судалгаанд хамрагджээ. Ингэхдээ тэднийг 3 өөр төрлийн 00-д бие засуулсан байна: стандарт хэмжээтэй 00-ын суултуур, намхан 00-ын суултуур болон суултуургүй бие засах газар.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийг бие засаж байхад нь ямар байрлалаар суултуур дээр сууж, хэдий хэр хугацаанд өтгөнөө гадагшлуулж байгааг нь судалжээ.

Үр дүн нь дараах байдлаар гарчээ: эхний хоёр байрлалын хувьд бага зэрэг асуудалтай байсан ба судалгаанд хамрагдагсад өтгөнөө гадагшлуулах гэж багагүй хугацааг зарцуулснаас гадна зарим тохиолдолд хүчтэй дүлэх болон эцэх шинж тэмдэг ажиглагдсан байна. Харин суултуургүй 00-д бие засах нь харьцангуй амар байсан ба судалгаанд хамрагдагсад богино хугацаанд маш амархан бие засаж чаджээ.

Энэ мэдээ магадгүй танд хэрэгцээгүй юм шиг санагдаж байж болох юм. Гэсэн хэдий ч та өтгөнөө зоволгүйгээр, богино хугацаанд гаргахыг хүсэж байвал скуат байрлалаар суух эсвэл суултуурныхаа урд хөлөн доороо гишгүүр тавьж бие засаж байгаарай гэж зөвлөе.

Учир нь судалгааг хийсэн эрдэмтэн судлаачид танд дээрх байрлалаар сууж бие засахыг санал болгож байна.

3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Shagdarsuren Bolormaa

    Shagdarsuren Bolormaa

    2018/12/12 at 13:36

    35

  2. Зөв.

    2021/11/14 at 11:46

    Номон дээр бас ингэж бичсэн байсан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *