Биологийн идэвхтэй цэгүүд дээр дарснаар та тайван унтаж амарч чадна: ямар ч эм уух шаардлагагүй

2

Биологийн идэвхтэй цэгүүд нь таныг тайван унтаж амрахад тусална. Ингэхдээ та электрон төхөөрөмж хэрэглэлгүй, тогтсон цагт орондоо орох хэрэгтэй ба ингэснээр биологийн цэгүүд дээр дарж, иллэг хийх нь илүү үр дүнтэй байдаг байна.

Дотоод ертөнц рүү нэвтрэх хаалга буюу P6 цэг, гарын төв хэсэгт байрладаг – бугуйнаас хоёр болон хагас хурууны зайтай. Энэ цэг дээр дарснаар нойр хулжихыг болиулж, сэтгэл зовнихоос сэргийлээд зогсохгүй хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хэвийн болгоно. Орчин үеийн рефлексологийн шинжлэх ухаанд энэ цэг дээр нөгөө гарынхаа эрхий хуруугаар нэг минутын турш дарах хэрэгтэй талаар зөвлөж байна.

Бас нэг цэг бол бугуйн дээрх цэг ба үүнийг Сүнсэн бие рүү нэвтрэх хаалга буюу P7 цэг гэж нэрлэдэг. Бугуйн дотор хэсэгт байрлах энэ цэг дээр чигчий хуруугаараа дарж сэтгэл хөдлөл, стресс, сэтгэл зовнил болон хүйтэн хөлс гарах явдлыг зогсоох боломжтой.

“Шимьен” цэг буюу хөлийн уланд байрлах цэг – өсгийний урд байна. Энэ цэг дээр маш болгоомжтой дарах хэрэгтэй, учир нь хөлийн хамгийн зөөлөн хэсэг ба болгоомжтой дарж чадвал тайван унтаж амрахад туслах болно.

Энмиан цэг, толгойн ард буюу чихтэй ойр байрлана – 15-20 минут орчим дарвал тайван унтаж амарч чадна. Ингэхдээ хуруугаараа хүзүүний зөөлөн хэсгээс эрүү хүртэл зайд иллэг хийж өгөх хэрэгтэй. Энэ цэг дээр аль болох удаан дарвал илүү үр дүнтэй байх ба удалгүй таны нойр хүрч эхэлнэ.

Биологийн цэг дээр дарах тухай доктор профессор Майкль Рийд Гач хэлэхдээ: “Орондоо орох үедээ дээрх цэгүүд дээр тогтмол дарж хэвшсэнээр тайван унтаж амрах бүрэн боломжтой юм.” гэжээ.

Биологийн цэгүүд дээр дарсны дараа гар болон хөлөө сайтар сунгах хэрэгтэй ба хоёр тийш нь хөдөлгөж, мөр болон хүзүүндээ иллэг хийх ёстой. Дараа нь нүдээ нар зөв гурван одоо эргүүлж, нүднийхээ булчинг суллана. Энэ үед нүдээ аньсан байх ёстойг анхаарна уу. Дууссаныхаа дараа хоёр гараа дээш болгож, гүнзгий амьсгалаарай. Тэгээд амаа том ангайлгаж эвшээх хэрэгтэй. Сүүлд нь хөнжилдөө орж, өөрт эвтэйхэн байрлалаар хэвтэнэ. Танд тав тухтай санагдвал удаан, гүнзгий гэгч нь амьсгаа аваарай. Удалгүй та тайвширч, нэг мэдэхэд л унтчихсан байна.

Та ямар арга хэрэглэж тайван унтаж амардаг вэ? Бидэнтэй мэддэг аргуудаасаа хуваалцахаас гадна энэхүү хэрэгтэй мэдээг бусад хүмүүст дуулгаарай.

14
ГоёГоё
13
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Н. Ука

    Н. Ука

    2018/12/11 at 20:47

    Duurenjargal Sundui

  2. Д. Батжаргал

    Д. Батжаргал

    2018/12/11 at 21:37

    Б. Галцог

  3. Гэр Гийгүүлэгч

    Гэр Гийгүүлэгч

    2018/12/14 at 13:15

    Нарангэрэл Нацагдорж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *