Хэрвээ таны буйлнаас цус гараад байвал яах ёстой талаар шүдний эмч нар дараах 10 зөвлөгөөг өгч байна

2

Буйлнаас цус гарах нь залуу насанд хамгийн их тохиолдох, дэлгэрсэн өвчний нэг юм.

Хэрвээ энэ өвчнийг эдгээж зогсоохгүй бол та шүдгүй ч болж мэдэх бөгөөд учир нь буйл шүдээ тогтоон барьж байх чадвараа алддаг байна.

Ингээд буйлнаас цус гарах үед танд хэрэгтэй 10 төрлийн, заавал хийх зүйлсийг танилцуулъя:

1. Амны хөндийн ариун цэвэр

Шүдний эмч нар шүдээ өдөрт 2-оос доошгүй удаа угааж байхыг зөвлөдөг. Жирэмсэн эхчүүд ч гэсэн амны хөндийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй ба дааврын янз бүрийн өөрчлөлтөд шүд гэмтэж болох юм.

2. Устөрөгчийн пероксид-оор амаа зайлах

Шүдээ угааж байх үед буйлнаас цус гарч байвал амаа устөрөгчийн пероксидоор зайлах хэрэгтэй. Харин ууж болохгүй бөгөөд энэ нь аюултай юм шүү.

3. Марль хэрэглэх

Цус гарч байгаа буйлан дээр марль тавихын өмнө уг марлийг ариутгасан эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Буйлан дээрээ марлиа болгоомжтой тавьж цус тогттол нь байлга.

4. Тамxи татахаа боль

Тамxи татсанаар та шүлс ялгарах явцыг зогсоодог. Ингэх нь аюултай бөгөөд бактерийн эсрэг үйлчилгээтэй шүлс нь амны хөндийн хамгаалагч билээ.

5. К амин дэмийг аль болох их хэрэглэ

Судасны бөөгнөрлөөс болж буйлнаас цус гарах бөгөөд К витамин нь цус нөжрөлтийг дэмждэг байна.

6. С амин дэм

С амин дэм нь коллаген ялгаралтыг дэмжих замаар буйлыг бэхжүүлж байдаг юм. Мөн уг амин дэм нь хүчтэй антиоксидант болж буйл орчмыг хамгаалах, зөөлөн эдүүдийг илүү бат бөх болгоно.

7. Чихэрлэг зүйл идэхээ зогсоо

Чихэрлэг зүйл, нүүрс ус нь шүдний эрүүл мэндэд муу. Эдгээр нь бактерийн өсөлтөд дэм болж  шүдний өнгөр бий болгоно.

8. Хүйтэн жин тавих

Зарим нөхцөлд хүнд гэмтлээс болж буйлнаас цус гардаг. Ийм нөхцөлд хүйтэн жин тавихад цусны эргэлтийг багасган, хаванг буулгана.

9. Амаа давстай усаар зaйлах

Аяга халуун бүлээн усанд 1 цайны халбага давс хийж уусгана. Энэ уусмалаар өдөрт 4-5 удаа амаа зайлах хэрэгтэй.

10. Ногоон цай уу

Ногоон цай нь катерхин агуулах бөгөөд энэ нь хүчтэй антиоксидант, амны хөндийн бактерийн гаралтай үрэвслийн эсрэг үйлчилгээтэй юм.

5
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/06/27 at 09:50

    Hello Mr / Mrs ??☑️??☑️.

    Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
    ??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:

    – Financial loan
    – Mortgage
    – Investment Loan
    – Automatic loan
    – Redemption of credit
    – Personal loan

    We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
    ????????????
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    Waiting for your request.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *